1 UK GOVERNMENT PLEDGES FUNDING FOR MONGOLIAN CIVIC SPACE AND YOUTH VOTER EDUCATION WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/06/26      2 THE JUDICIAL ENGAGEMENT AND TRANSPARENCY (JET) PROJECT, FUNDED BY THE EUROPEAN UNION HAS SUCCESSFULLY CONCLUDED WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/26      3 GOVERNOR NARANTSOGT EXPECTS INFLATION RELIEF IN LATE 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      4 PM SEEKS WEF COOPERATION ON GREEN DEVELOPMENT, DIGITAL ECONOMY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      5 PRIME MINISTER UCHRAL INVITES GLOBAL TECH COMPANIES TO INVEST IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      6 PRIME MINISTERS OF MONGOLIA, SOUTH KOREA DISCUSS EXPANDING STRATEGIC PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      7 REMARKS OF AMBASSADOR RICHARD L. BUANGAN  AT THE AMERICAN CHAMBER OF COMMERCE IN MONGOLIA JUNE MONTHLY MEETING WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/06/26      8 PRIMARY MARKET FINANCING DRIVES SECURITIES GROWTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/25      9 SIX NATIONS DISCUSS KOREAN UNIFICATION AT MONGOLIA FORUM WWW.KDTIMES.KR PUBLISHED:2026/06/25      10 MONGOLIA'S BORTEEG COAL DEPOSIT STARTS PRODUCTION WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/06/25      ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 12 СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХАМААРАХ 319 НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     Г.ДАМДИННЯМ: 2029 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ЗЭСИЙН АМНАТ-ЫГ ХӨНДӨХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ИХ БРИТАНИД “ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ЕРӨНХИЙ САЙД ИННОВАЦ, НОГООН ХӨГЖИЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ WWW.ZUV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     СОЛОНГОСЫН НЭГДЛИЙН АСУУДЛААРХ “МОНГОЛ ФОРУМ”-Д ДОЛООН ОРНЫ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ОРОЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     ГАНЦМОД-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ МОНГОЛЫГ ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАЗРЫН ЗУРГИЙН НЭГ ХЭСЭГ БОЛГОЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ www.montsame.mn

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн гИх Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд  энэ сарын 25-нд албан ёсоор нээж олон нийтэд дэлгэлээ.

“Чингис хаан” үндэсний музей нь өмнө нь Франц, Чех, Швейцар, Япон, Итали зэрэг улсад Монголын түүх, соёлын өвийг сурталчилсан олон улсын тусгай үзэсгэлэнг зохион байгуулж ирсэн бол энэхүү үзэсгэлэн Монголын соёлын өвийг дэлхийн тавцанд таниулж буй томоохон үйл явдал болж байна.

Үзэсгэлэнг нээж “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун "Их эзэн Чингис хаан болон түүний үр хойчсын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөө, түүхэн байр суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй дэлгэн харуулах, нүүдлийн иргэншилт монголчуудын өв соёлын онцлог, үнэт өвийг сурталчлахын зэрэгцээ Монголын болон олон улсын судлаачдын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэж буйгаараа онцлог” гэдгийг тодотгов.

Үзэсгэлэнд Монгол Улсын музей, эрдэм шинжилгээний байгууллагуудын үзмэрүүд багтсанаас “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хархорин музей, Дундговь аймгийн музей, Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн нийт 255 дэсийн 437 үзмэрийг дэлгэн үзүүлж байна.  

Ийнхүү “Чингис хаан” үндэсний музей Их Британийн нэр хүндтэй музейн нэг болох Эзэн хааны зэвсгийн музейтэй хамтран томоохон хэмжээний олон улсын үзэсгэлэнг зохион байгуулсан нь хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн, найрсаг харилцааны түүхэнд онцлох үйл явдал болсныг тус музейгээс мэдээлэв.

Эзэн хааны зэвсгийн музей нь Их Британийн үндэсний хэмжээний зэвсэг, хуяг дуулгын цуглуулгыг хадгалдаг бөгөөд дэлхийн хамгийн баялаг, нэр хүндтэй цуглуулгуудын нэгээр тооцогддог байна.  

Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, Монголын Үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн болон бусад албаныхан оролцов. Уг үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл европын үзэгчдийн хүртээл болно.



Нийтэлсэн огноо2026-06-26