1 PRIMARY MARKET FINANCING DRIVES SECURITIES GROWTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/25      2 SIX NATIONS DISCUSS KOREAN UNIFICATION AT MONGOLIA FORUM WWW.KDTIMES.KR PUBLISHED:2026/06/25      3 MONGOLIA'S BORTEEG COAL DEPOSIT STARTS PRODUCTION WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/06/25      4 MONGOLIA'S RISKY FUEL STRATEGY GAMBLE WWW.EASTASIAFORUM.ORG PUBLISHED:2026/06/25      5 CHINESE PREMIER MEETS MONGOLIAN PM WWW.ENGLISH.CCTV.COM PUBLISHED:2026/06/25      6 MONGOLIA CAN DO MORE THAN MEDIATE IN BRINGING PEACE TO KOREAN PENINSULA: EX-PM WWW.EN.YNA.CO.KR PUBLISHED:2026/06/25      7 KYRGYZSTAN PROCESSES GOLD-BEARING RAW MATERIALS FROM MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/24      8 EAM JAISHANKAR VISITS CONSTRUCTION SITE OF INDIA-FUNDED REFINERY IN MONGOLIA WWW.DAILYEXCELSIOR.COM PUBLISHED:2026/06/24      9 PARLIAMENT SPEAKER MEETS INDIAN EXTERNAL AFFAIRS MINISTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/24      10 MONGOLIA-CHINA CROSS-BORDER RAIL PROJECT 33% COMPLETE, SET FOR APR 2027 LAUNCH WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/06/24      ЕРӨНХИЙ САЙД ИННОВАЦ, НОГООН ХӨГЖИЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ WWW.ZUV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     СОЛОНГОСЫН НЭГДЛИЙН АСУУДЛААРХ “МОНГОЛ ФОРУМ”-Д ДОЛООН ОРНЫ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ОРОЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     ГАНЦМОД-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ МОНГОЛЫГ ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАЗРЫН ЗУРГИЙН НЭГ ХЭСЭГ БОЛГОЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСТАЙ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     БОДЛОГЫН ХҮҮГ 12 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/24     Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23     ЯНЖУУР ТАМХИНЫ ҮНЭ 2000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага (ДЭЗЧУБ)-ын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Алаис Цвинггитэй өчигдөр уулзав. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдсонд нь баяр хүргээд Монгол Улс дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулах, зорилт, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус байгууллагын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдэг хэмээв. 
Мөн Геополитикийн нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болж буй өнөө үед олон улсын итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь урьд урьдынхаас илүү ач холбогдолтой болж байгааг тэмдэглээд, энэ хүрээнд ДЭЗЧУБ нь төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын яриа хэлэлцээг дэмжсэн чухал платформ болж байгааг тодотгосон юм. 

Инновац, дижитал шилжилт нь эдийн засгийг төрөлжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал. Хиймэл оюун, цахим худалдаа, финтек, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбар нь хөгжиж буй орнуудын хувьд өсөлтийн шинэ боломжийг бүрдүүлж байна. Энэ хүрээнд ДЭЗЧУБ-тай инновац, ногоон хөгжил, ашигт малтмал, эрчим хүчний шилжилт, худалдааг хөнгөвчлөх, дижитал эдийн засгийн чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. 

Хоёр тал 2025 оны нэгдүгээр сард төрийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдыг хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ, мэдээллээр дэмжих “Стратегийн оюун ухааны платформ” төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Монгол Улс тус хэлэлцээрийг байгуулсан дэлхийн хоёр дахь орон болсон юм. Энэхүү төслийг бодит үр дүнд хүргэхэд нягт хамтран ажиллахад хоёр тал анхаарч байна. 

2027 оны Давосын чуулга уулзалтаар Mongolia House байгуулах санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү санаачилгыг бодит ажил хэрэг болгоход ДЭЗЧУБ-тай нягт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. 

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал (COP17)-ыг энэ оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. COP17-ийн хүрээнд ДЭЗЧУБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтарсан арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулахад ач холбогдол өгч байгааг онцлов. 

Талуудын хамтран зохион байгуулах “YGL Learning Journey Mongolia 2026” үйл ажиллагаа Монгол Улсад наймдугаар сарын 3-7-нд болно гэж ЗГХМОНХХ мэдээлэв.


Болор.Ж



Нийтэлсэн огноо2026-06-25