1 MONGOLIA TO HOST INAUGURAL "WORLD HORSE DAY" AT KHUI DOLOON KHUDAG WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/08      2 MINISTER URGES CALM AMID NAADAM FUEL PANIC, CONFIRMS AMPLE NATIONAL RESERVES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/08      3 PROSPECTS REMAIN UNCERTAIN FOR NORTH KOREAN DEFECTOR INTERPRETER CASE DURING LEE'S MONGOLIA VISIT WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/07/08      4 THE GOVERNMENT PRESENTS ITS “100 LIBERATIONS IN 100 DAYS” WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      5 THE RETURN OF THE STEEDS: MONGOLIAN HORSES FLY HOME AFTER SERVING IN VIETNAM’S MOUNTED POLICE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      6 ONE SPECIALIZED HIGH SCHOOL TO BE ESTABLISHED IN EACH DISTRICT FOR THE 2026-2027 ACADEMIC YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      7 COP17 VENUE LANDSCAPING 90% COMPLETE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/08      8 PRIME MINISTER N.UCHRAL INSPECTS BAGANUUR COAL-PYROLYSIS PLANT CONSTRUCTION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/07      9 MONGOLIA IS NOT FACING A FUEL SHORTAGE; IT WILL IMPORT DIESEL FUEL FROM SOUTH KOREA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/07/07      10 CHINA GRANTS MILITARY EQUIPMENT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/07      "ХУРИМТЛУУРЫН САН ХИЙСНЭЭР ҮЕРИЙН ЭРСДЭЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ 2.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ХЭМНЭНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     Г.ДАМДИННЯМ: ШАТАХУУНЫ 33 ХОНОГИЙН НӨӨЦ БАЙГАА, ШАТАХУУН ТАСАЛДАХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ЭРХТЭН, ЭД, ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ЕРДИЙН ЖУРМААР ДАГАЖ МӨРДӨНӨ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁНЫ ТӨРИЙН АЙЛЧЛАЛААС МОНГОЛ УЛС ЮУ ХҮЛЭЭХ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТУЗ, ЗАХИРЛУУДЫГ ЧӨЛӨӨЛНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ЗГ: БИЗНЕС ЭРХЛЭХЭД ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     ТАВДУГААР САРЫН 31-НИЙ ДОТОР ДУУСГААГҮЙ БОЛ ТӨСВИЙГ БУЦААН ТАТАХ АСУУДЛААР ҮХЦ-Д МАРГААН ҮҮСГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/08     НААДМЫН НЭЭЛТИЙН ӨМНӨТГӨЛ ТОГЛОЛТЫГ ЖУУЛЧДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОЛИЛУУЛНА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР ҮНДЭСНИЙ СТАНДАРТЫН ТОГТОЛЦОО ШИНЭ ШАТАНД ГАРНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07     НҮҮРСНИЙ ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР 600 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө www.gogo.mn

Монгол Улсын Их Хурлаас 2026 оны тавдугаар сарын 08-ний өдөр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг баталлаа. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Аринзаяа, Н.Батсүмбэрэл нар санаачлан боловсруулж, 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн юм.

Улсын Их Хурлын гурван чуулган дамнуулан, жил гаруйн хугацаанд хэлэлцсэн энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхэд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ж.Баясгалан, Л.Энхнасан, Х.Болормаа, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, М.Сарнай, С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан бөгөөд Монгол Улсын Гавьяат эмч, Төрийн шагналт П.Батчулуун тэргүүтэй эрхтэн эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцогч эмнэлгийн мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүн мөнхүү ажиллажээ.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуульд энэ үйл ажиллагаанд оролцох төрийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалт, нийтлэг чиг үүргийг нарийвчлан зааж, хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон.

Нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг тогтоосон байна.

Мөн рициепент болон амьд донорт тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа, иргэн донор болох хүсэлтээ өөрийн биеэр, эсхүл цахимаар гарган баталгаажуулах, мөн уг хүсэлтээсээ татгалзаж болох тухай, амьгүй донорын гэр бүлд тухайн донор эрүүл мэндийн даатгал төлж байсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох тухай зэрэг өргөн хүрээний зохицуулалтыг тусгажээ.

Түүнчлэн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийг эрхтэн, эд, эс, цусны бүлгээр ангилан, эмнэл зүйн үнэлгээ, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн бүртгэсэн Үндэсний хүлээх жагсаалт, эмчилгээ оношилгоо, судалгаа, урьдчилан сэргийлэх, хяналт хийх зорилгоор авсан эд, эсийг хадгалах тусгай зориулалтын сан буюу био банк ажиллахаар хуульчилсан байна.

Энэхүү хууль нь эрэлт хэрэгцээ нь улам бүр нэмэгдэж буй эрхтэн, эд, эс, шилжүүлэн суулгах үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлж, нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах, энэ төрлийн эмчилгээг иргэд эх орондоо хийлгэх боломжийг нэмэгдүүлэх, амьд донорын хүрээллийг тэлэх, салбарын хүний нөөц, мэргэшлийг тогтвортой хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Мөн эсийн эмчилгээний шинэ технологи, хүйн цус, эд, эсийн банк байгуулж, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг эмчлэх шинэ боломжийг нээх, амьд донорыг хамгаалах, хүний эрхийг хангах, олон улсын жишгийн дагуу OPT OUT/OPT IN холимог тогтолцоог нэвтрүүлэх, энэ төрлийн үйлчилгээний цар хүрээ өргөжих боломжтой болно.

Донор, реципиенттэй холбоотой ёс зүйн асуудлыг хуульчлан хамгаалж, тээгч эх, үр шилжүүлэн суулгах харилцааг илүү тодорхой, ойлгомжтой болгож буй юм.

Энэ хуультай хамт Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан байна.

Хуулийг “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтлэгдсэнээс 10 хоногийн дараагаас буюу ердийн журмаар дагаж мөрдөнө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



Нийтэлсэн огноо2026-07-08