Наадмын нээлтийн өмнөтгөл тоглолтыг жуулчдад үнэ төлбөргүй толилуулна www.cnbc.mn
• Баяр наадам зохион байгуулах Үндэсний хорооноос наадмын нээлтийн өмнөтгөл тоглолтыг жуулчдад үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэр гаргажээ.
• Долоодугаар сарын 7-нд наадмын нээлтийн өмнөтгөл тоглолтыг жуулчдад үнэ төлбөргүй үзүүлнэ.
• 21 аймгийн төв талбай болон Сүхбаатарын талбайд наадмын нээлт, хаалтыг шууд дамжуулна.
Баяр наадам зохион байгуулах Үндэсний хорооноос наадмын нээлтийн өмнөтгөл тоглолтыг жуулчдад үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэр гаргажээ. Өнөөдөр буюу долоодугаар сарын 7-нд наадмын нээлтийн өмнөтгөл тоглолтыг жуулчдад үнэ төлбөргүй үзүүлнэ.
Мөн 21 аймгийн төв талбай болон Сүхбаатарын талбайд наадмын нээлт, хаалтыг шууд дамжуулах юм.
Гадаадад байгаа монголчууддаа зориулж Youtube сувгаар наадмын гол арга хэмжээнүүдийг шууд дамжуулах бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг наадмын нээлт үзүүлэхийн тулд Төв цэнгэлдэх хүрээлэн, Д.Сүхбаатарын талбайд тусгайлан хэсэг засч байгаа аж.
Нийтэлсэн огноо2026-07-07





