Хагас коксон түлштэй "хорших" асаагч бүтээгдэхүүний туршилт амжилттай болжээ www.cnbc.mn
• Нийслэлийн гэр хороололд хэрэглэх шахмал түлшний шаталтыг сайжруулах шинэ асаагчийн үр дүнг танилцууллаа.
• Асаагч бүтээгдэхүүн нь үнэр, утаа багатай, дөл сайтай, асаахад хялбар, бүрэн шаталттай байжээ.
• Эрдэмтдийн зөвлөлөөс асаагч бүтээгдэхүүний туршилттай холбоотой зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болжээ.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр хангадаг “Тавантолгой түлш” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн шахмал түлшний асаагч бүтээгдэхүүний туршилт, лабораторийн шинжилгээний үр дүнг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн хуралдаанд танилцуулжээ.
Шахмал түлшний асаагч бүтээгдэхүүнийг модтой харьцуулан туршиж, лабораторийн шинжилгээгээр асаагч бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, хаягдал утааны хэмжээ болон шаталтаас үүсэх хийн агуулгыг тодорхойлсон байна.
Асаагч бүтээгдэхүүн нь үнэр, утаа багатай, дөл сайтай, асаахад хялбар, бүрэн шаталттай байсныг “Тавантолгой түлш” ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат онцолжээ.
Туршилт болон лабораторийн шинжилгээний үр дүнгээр асаагч бүтээгдэхүүнийг ашиглан хагас коксон шахмал түлшийг асаах боломжтойг баталж, гал ноцох үеийн утаа мэдэгдэхүйц буурчээ.
Эрдэмтдийн зөвлөлөөс асаагч бүтээгдэхүүний туршилтын үр дүнтэй танилцаж, зөвлөмж гарган, холбогдох байгууллагуудад хүргүүлэх аж.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 2025-аас 2026 оны халаалтын улиралд хэрэглэсэн хагас коксон түлшний хэрэглээ тодорхой үр дүн үзүүлсэн гэж дүгнэж, ирэх өвөл уг түлшийг хэрэглээнд дахин нийлүүлэхээр шийдвэрлэж, 288.7тэрбум төгрөгөөр гадаадаас худалдаж авах юм.
Нийтэлсэн огноо2026-07-22





