1 MONGOLIA, EAEU ROLL OUT TARIFF CUTS AS NEW TRADE DEAL TAKES EFFECT WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/23      2 INDUSTRIAL PRODUCTION INCREASES BY 55.9% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/23      3 SEABUCKTHORN OIL STANDARD APPROVED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/23      4 ULAANBAATAR CABLE CAR CONSTRUCTION REACHES 85 PERCENT COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/23      5 MONGOLIAN MINING CORPORATION REPORTS Q2 2026 PRODUCTION DATA WWW.NG.INVESTING.COM PUBLISHED:2026/07/23      6 1033RD ESC SUPPORTS EXERCISE KHAAN QUEST IN MONGOLIA WWW.VA.NG.MIL PUBLISHED:2026/07/23      7 UNDP AND KOICA LAUNCH SECOND PHASE OF PARTNERSHIP TO ADVANCE WOMEN’S AND YOUTH LEADERSHIP IN MONGOLIA WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/07/23      8 MONGOLIA PM N.UCHRAL ORDERS ADVANCE NOTICE BY AUGUST 1 FOR COP17-RELATED ROAD CLOSURES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/22      9 CHINA TO SUPPORT SUPPLY OF AI-92 GASOLINE AND AVIATION FUEL TO MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/22      10 MONGOLIA, TAJIKISTAN DEEPEN STRATEGIC PARTNERSHIP WITH 11 NEW AGREEMENTS WWW.CASPIANPOST.COM PUBLISHED:2026/07/22      ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ ₮2.1 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛТАЙ ГАРЛАА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ИПОТЕКТ ХАГАС ӨМЧЛӨЛИЙН ЗАГВАР НЭМЭГДСЭНЭЭР ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА 50 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ШИНЭЧИЛСЭН ТАРИФ 8 ДУГААР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ИРЭХ ӨВӨЛ 280 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ХУДАЛДАН АВНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ХАЛАМЖ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИД 1.3 ИХ НАЯДЫГ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     МОНГОЛЫН АНХНЫ ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ЕС ДҮГЭЭР САРААС ТУРШИЖ, XII САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     СОР17: 190 ОРЧИМ ОРНЫ 2000 ГАРУЙ ЗОЧИН ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/22     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИРЭХ ХОЁР ЖИЛ COP-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/22     ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ 4621 ТӨГРӨГӨӨС 4508 ТӨГРӨГ БОЛЖ БУУРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ипотект хагас өмчлөлийн загвар нэмэгдсэнээр орон сууцны урьдчилгаа 50 хувиар буурна www.itoim.mn

Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж буй ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн 13 жилд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ. Одоогоор арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр олгож буй зээл нийт орон сууцны зээлийн 62 хувийг бүрдүүлж байна. Гэвч эрэлт нийлүүлэлтээс хавьгүй давж, 6 хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 47 мянга орчим иргэн дугаарлан хүлээж байна. 

Ерөнхий сайд Н.Учрал: “Ипотекийн зээл олгосоор байгаа ч яндангийн тоо буурахгүй байна. Харин ипотекийн зээл авах хүсэлт улам нэмэгдсээр байна. 2025 оны есдүгээр сарын байдлаар нийт 10.1 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Зээлийн дундаж хугацаа 17.7 жил байгаа. Гэтэл одоо ч 4.9 их наяд төгрөгийн ипотекийн зээл авах хүсэлт ирсэн байна.

Тэгэхээр яндангийн тоог бууруулахад чиглэсэн, зорилтот бүлэгт хүрсэн ипотекийн зээл олголт хэрэгжиж байна уу гэвэл үгүй гэж хэлж болохоор байна. Тиймээс цаашид ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тогтолцоог нь боловсронгуй болгоно. Мөн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг агаарын бохирдлыг бууруулах зорилготой уялдуулж, бодит хэрэгцээтэй зорилтот бүлэгт чиглүүлэх шаардлагатай байна” хэмээн хэлж байсан юм. Үүнээс хойш ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэд хэдэн хувилбарууд яригдсан.

Ипотекийн журмын шинэчлэл: Монголбанк орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулж, байршил болон зорилтот бүлгээс хамааран хүүг шатлан тогтоохоор төлөвлөж байна. Зөвхөн зорилтот бүлэгт (жишээ нь орон нутаг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд анх удаа орон сууц худалдан авагчид) 6 хувийн хөнгөлөлттэй хүү үзүүлэх бол бусад шалгуураар 2-4 нэгж хувийн хөнгөлөлт үзүүлэхээр байна.

Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах: Уг банк татан төвлөрүүлэх эх үүсвэрийн зардлыг бууруулснаар зээлийн хүүг доош татаж, иргэдийн орлого, хэрэгцээнд нийцсэн олон төрлийн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоор төлөвлөж байна.

Түүнчлэн Ерөнхий сайд "Shared Mortgage" буюу хамтарсан өмчлөлийн ипотекийн загварыг нэвтрүүлэхээ мэдэгдсэн. Энэ загварын дагуу төр, иргэн орон сууцыг 50/50 харьцаагаар хамтран өмчилж, иргэн сар бүрийн төлөлтөөр төрийн эзэмшлийн хэсгийг аажмаар худалдан авч, эцэст нь байраа бүрэн өөрийн болгоно. Ингэснээр орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээ 50 хувиар буурах боломжтой гэж Ерөнхий сайд тайлбарлав. Энэ загвар Их Британи, Канад зэрэг оронд өргөн хэрэглэгддэг бөгөөд залуу гэр бүлийг богино хугацаанд, бага дарамттайгаар орон сууцтай болгох давуу талтай ч хууль эрх зүйн зохицуулалтыг оновчтой хийж чадахгүй бол байрны үнэ өсөх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.

Ерөнхий сайд Н.Учрал: "Ипотекийн зээл бол ажилгүйдэл, ядуурал, гэр бүл салалт зэрэг олон нийгмийн асуудлыг шийдэх түлхүүр. Одоогийн 6 хувийн зээл нь ганцхан бүтээгдэхүүн бөгөөд үүнийг цаашид төрөлжүүлж, "Shared Mortgage" хөтөлбөрийг нэвтрүүлж, орон сууцжуулалтын банк байгуулна" гэсэн юм. Гэсэн ч эдгээр шинэчлэл хэзээ бодитоор хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй хэвээр байна.

Статистик мэдээлэл: Энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар ипотекийн зээлийн хүсэлт 5.5 их наяд төгрөгт хүрсэн бол Монголбанк 2026 онд нийт нэг их наяд орчим төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байна. Мөн хоёрдугаар сарын эцэс гэхэд ипотекийн зээлийн үлдэгдэл 11.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 20.7 хувиар өссөн байна. Одоогийн байдлаар нийт зээлийн 1.5 хувь нь анхаарал татахуйц, 0.9 хувь нь чанаргүй ангилалд тооцогдож байгаа юм.


Сандэлгэр ЗОЛЗАЯА



Нийтэлсэн огноо2026-07-23