1 MONGOLIA, EAEU ROLL OUT TARIFF CUTS AS NEW TRADE DEAL TAKES EFFECT WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/07/23      2 INDUSTRIAL PRODUCTION INCREASES BY 55.9% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/23      3 SEABUCKTHORN OIL STANDARD APPROVED WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/07/23      4 ULAANBAATAR CABLE CAR CONSTRUCTION REACHES 85 PERCENT COMPLETION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/23      5 MONGOLIAN MINING CORPORATION REPORTS Q2 2026 PRODUCTION DATA WWW.NG.INVESTING.COM PUBLISHED:2026/07/23      6 1033RD ESC SUPPORTS EXERCISE KHAAN QUEST IN MONGOLIA WWW.VA.NG.MIL PUBLISHED:2026/07/23      7 UNDP AND KOICA LAUNCH SECOND PHASE OF PARTNERSHIP TO ADVANCE WOMEN’S AND YOUTH LEADERSHIP IN MONGOLIA WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/07/23      8 MONGOLIA PM N.UCHRAL ORDERS ADVANCE NOTICE BY AUGUST 1 FOR COP17-RELATED ROAD CLOSURES WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/22      9 CHINA TO SUPPORT SUPPLY OF AI-92 GASOLINE AND AVIATION FUEL TO MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/22      10 MONGOLIA, TAJIKISTAN DEEPEN STRATEGIC PARTNERSHIP WITH 11 NEW AGREEMENTS WWW.CASPIANPOST.COM PUBLISHED:2026/07/22      ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ ₮2.1 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛТАЙ ГАРЛАА WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ИПОТЕКТ ХАГАС ӨМЧЛӨЛИЙН ЗАГВАР НЭМЭГДСЭНЭЭР ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА 50 ХУВИАР БУУРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ШИНЭЧИЛСЭН ТАРИФ 8 ДУГААР САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ИРЭХ ӨВӨЛ 280 МЯНГАН ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ХУДАЛДАН АВНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ХАЛАМЖ, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИД 1.3 ИХ НАЯДЫГ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     МОНГОЛЫН АНХНЫ ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ЕС ДҮГЭЭР САРААС ТУРШИЖ, XII САРД БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     СОР17: 190 ОРЧИМ ОРНЫ 2000 ГАРУЙ ЗОЧИН ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЭЭД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/23     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/22     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИРЭХ ХОЁР ЖИЛ COP-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/22     ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ 4621 ТӨГРӨГӨӨС 4508 ТӨГРӨГ БОЛЖ БУУРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/22    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ₮2.1 их наядын алдагдалтай гарлаа www.cnbc.mn

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 16.8 их наяд төгрөгт хүрчээ.

Зарлага, эргүүлэн төлөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болжээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.


Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 16.8 их наяд төгрөгт хүрсэн нь жилийн өмнөх мөн үеэс 2.8 их наяд төгрөгөөр буюу 20.1 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ.

Тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ мөн хугацаанд 14.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр буюу 10.7 хувиар нэмэгдсэн байна.

Зарлага, эргүүлэн төлөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болжээ. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Татварын орлого 2026 оны эхний хагас жилд 13.4 их наяд төгрөгт хүрч, жилийн өмнөх мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буюу 10.3 хувиар өсчээ. Татварын орлогын өсөлтөд нийгмийн даатгалын орлого 415.8 тэрбум төгрөгөөр буюу 16.2 хувиар, нэмэгдсэн өртгийн албан татвар 336 тэрбум төгрөгөөр буюу 11.7 хувиар, орлогын албан татварынх 269.8 тэрбум төгрөгөөр буюу 7.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин онцгой албан татварын орлого 114.7 тэрбум төгрөгөөр буюу 20.7 хувиар буурчээ.

Татварын нийт орлогын 29.9 хувийг орлогын албан татвар бүрдүүлж байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар нийт татварын орлогын 24 хувийг, нийгмийн даатгалын орлого 22 хувийг, гадаад үйл ажиллагааны орлого 7.2 хувийг, онцгой албан татварын орлого 3.2 хувийг эзэлж байна. Бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого татварын нийт орлогын 13.5 хувийг бүрдүүлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөгөөр буюу 20 хувиар өссөн байна. Зарлагын өсөлтөд хөрөнгийн зардал жилийн өмнөх мөн үеэс 1 их наяд төгрөгөөр буюу 58.2 хувиар, бараа үйлчилгээний зардал 1 их наяд буюу 20, урсгал шилжүүлэг 529.8 тэрбум төгрөгөөр буюу 8.9 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Зардлын 38.8 хувийг урсгал шилжүүлэг эзэлж байна. Бараа үйлчилгээний зардал нийт зардлын 36.5, хөрөнгийн зардал 16.6, хүүгийн зардал 4.8, татаас 3.3 хувийг бүрдүүлжээ.



Нийтэлсэн огноо2026-07-23