АИ92-ийн 11, АИ95-ийн 13 хоногийн нөөцтэй байна www.eagle.mn
2026 оны 08 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 162 вагон буюу 9720 тонн АИ-92 автобензин импортоор орж ирээд байна.
Шатахууны нөөцийн түвшинд АИ92 автобензины 11 хоног, АИ95 автобензины 13 хоног, Дизель түлшний 18 хоног, ТС-1 буюу нисэх онгоцны түлшний 10 хоногийн нөөцтэй байна.
Шуурхай штабын шийдвэрээр нийслэл хотод шатахуун түгээлтийн зохицуулалтыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Уг зохицуулалтын үр дүнд нэг өдөрт шатахуун авсан автомашины тоо 38 000-аас 115000 болж өсөн, хүртээмж 2.5 дахин нэмэгдсэн бол өдрийн ачаалал 2 дахин буурчээ.
Шатахуун түгээх станцуудын татан авалт хэвийн үргэлжлэх хугацаанд нөөц тасалдах эрсдэлийг бууруулснаар замын болон ШТС-уудын зохиомол дугаарлалт багасах эерэг үр дүн гарч байгаа аж.
Мөн 8-р сарын 05-ны өдрийн байдлаар 2160 тонн АИ-92 автобензин буусан талаар Засгийн газраас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-08-05





