1 MOLYBDENUM CONCENTRATE FROM ERDENET MINING CORPORATION SOLD ON THE EXCHANGE FOR THE FIRST TIME WWW.OPEN.KG PUBLISHED:2026/09/14      2 MONGOLIAN PRESIDENT VOWS TO DEEPEN ENERGY, INFRASTRUCTURE COOPERATION WITH CHINA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/09/14      3 AMENDMENT TO BOOST MONGOLIA'S OYU TOLGOI BENEFITS CONFIRMED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/14      4 DEEP IN DEBT FOR FLAGSHIP AIRPORT WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/14      5 LAWMAKERS SUBMIT BILL TO IMPROVE TRANSPARENCY IN NATURAL RESOURCE USE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/09/14      6 LEATHER INDUSTRY EXPANDS RAW MATERIAL PROCUREMENT VIA COMMODITY EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/14      7 24,000 TONNES OF AI-92 GASOLINE IMPORTED NATIONWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/14      8 FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 22.8 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/13      9 MONGOLIA AND FRANCE AGREE TO STRENGTHEN SCHOOL LUNCH PROGRAM WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/09/13      10 MONGOLIA TURNS TO UNTAPPED RESOURCES FOR ITS NEXT PHASE OF ECONOMIC GROWTH WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2026/09/13      2027 ОНД ТӨСВӨӨС ₮7.5 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗУРГААН НАМ, ЭВСЭЛД ОЛГОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАХ ҮЕЭРЭЭ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛД ХОХИРОЛ УЧРУУЛАХ ЁС БУС ҮГ, ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙГ АНХААРУУЛЛАА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” 2027-2031 ОНД СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 22.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ЭРДЭНЭБҮРЭНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 40 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     MYSTEEL: ИРЭХ ОНД БНХАУ-ЫН МОНГОЛООС ИМПОРТЛОХ КОКСЖИХ НҮҮРС 95 САЯ ТОНН ХҮРЭХ МАГАДЛАЛТАЙ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ОХУ-ЫН ЭРХҮҮ МУЖ ГАДААДЫН ИРГЭДИЙГ ЦЭРЭГТ ЗУУЧИЛЖ, ЭЛСҮҮЛСЭН ХҮМҮҮСТ ОЛГОХ ШАГНАЛЫН ХЭМЖЭЭГЭЭ $18,000-Д ХҮРГЭВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/09/14     ТОДРУУЛГА: ОРОН СУУЦ 15-НААС, ААН-ҮҮДЭД ИРЭХ САРЫН НЭГНЭЭС ХАЛААЛТЫГ НЬ ӨГНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ОЮУ ТОЛГОЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭНД МОНГОЛЫН ТАЛЫН ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМТАЙ ХОЛБООТОЙ ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/13    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Г.Дамдинням сайдын сар болгоны уулзалт амжилттай болж, ОХУ-аас 25 хоногий нөөцтэй тэнцэх АИ-92 авахаар тохиролцлоо www.itoim.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням эдгээр өдрүүдэд ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр 2026 оны хоёрдугаар сараас хойш сар бүр шахуу ОХУ руу явж, нийлүүлэгч талынхантай уулзалт хийж байгаа бөгөөд Монгол Улсад он гараад, хоёрдугаар сараас нөхцөл байдал эвгүйтэх байсан ч Оросуудтай хийх уулзалтын үр дүнд шаардлагатай татан авалтыг хийж ирсэн гэж Г.Дамдинням сайд онцолсон.
Тэгвэл түүний ОХУ-д хийх найдугаар сарын ээлжит уулзалт амжилттай болж, энэ сард багтаан Монгол Улс ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцсон байна. Манай улс өдөрт дунджаар 1000 тонн АИ-92 автобензин хэрэглэдэг бөгөөд ямартай ч наймдугаар сард нэмэлтээр 25 мянган тонн буюу 25 хоногийн нөөцтэй тэнцэх хэмжээний шатахуун орж ирэх төлөвтэй байна.

Сайд Г.Дамдинням томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар ярилцсан байна. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлсэн байна.
Дотоодод үүссэн шатахууны нийлүүлэлтээс хамаарсан хомсдол болон шатахуун түгээх станцууд дээрх оочир энэ долоо хоногоос хэвийн болох төлөвтэй байна. Мөн Засгийн газраас гаргасан шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлаж олгох зохицуулалтын шийдвэр энэ долоо хоногт дуусгавар болно. Нөөцийн савны хувьд одоо байгаа хүчин чадал 30 хоног бөгөөд энэ сард багтаан нэмэлтээр АИ-92 автобензиний 13 хоногийн нөөц хадгалах сав ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Ганболд БАТЖАРГАЛ

Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-08-11