1 “FOREIGNERS WHO LEARN ABOUT CHINGGIS KHAAN THROUGH HISTORY AND THE HU THROUGH MUSIC ARE BECOMING MORE INTERESTED IN THE MONGOLIAN LANGUAGE” WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/12      2 CHINA TO SUPPORT THE ORGANIZATION OF COP17 IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/12      3 MONGOLIA SAYS RUSSIA AGREED TO SEND EMERGENCY FUEL SUPPLIES AMID SHORTAGES WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/08/12      4 MONGOLIA'S EYEING LONDON, AGAIN WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/08/11      5 CHINA BARS ITS TOP AI ENGINEERS FROM OVERSEAS TRAVEL AND STARTS A MASSIVE DATA CENTER BUILD OUT IN MONGOLIA, WHILE NVIDIA PARRIES BY MOBILIZING $500 BILLION IN AI FINANCING WWW.WCCFTECH.COM PUBLISHED:2026/08/11      6 ADB APPOINTS JOHN JUHYUN JEONG AS NEW COUNTRY DIRECTOR FOR MONGOLIA WWW.THEDIPLOMATICINSIGHT.COM PUBLISHED:2026/08/11      7 CONSTRUCTION UNDERWAY ON 22 FUEL STORAGE FACILITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/11      8 SPECIAL PASSENGER TRANSPORT REGULATIONS TO BE IMPLEMENTED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/11      9 DEPUTY FOREIGN MINISTER RECEIVES COPY OF CREDENTIALS OF UK AMBASSADOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/11      10 MONGOLIA CONTINUES TO EXPERIENCE FUEL SHORTAGES WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/11      МОНГОЛ ДАХЬ ГАДААД АЖИЛЧДЫН ТОО 43 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     "ШАТАХУУНЫ НӨӨЦГҮЙ БОЛСОН УЛС, ОРНУУД ЗАЙНААС АЖИЛЛАХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     ГААЛИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫН АВЛИГЫН ХЭРГҮҮДИЙГ ШАЛГАЖ, ЗАРИМД НЬ ЯЛ ОНООЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/12     А.АМАРТҮВШИН: 100 ХУВЬ ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ АЙЛ ӨРХҮҮДЭД БОРЛУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     Н.ТАВИНБЭХ НАРЫН ДӨРВӨН ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     ИНФЛЯЦ СҮҮЛИЙН ТАВАН САРД ХОЁР ДАХИН ӨСӨЖ, 13 ХУВЬД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     ГССҮТ: ДОЛООН САРЫН ХУГАЦААНД 1989 ХҮН СКҮҮТЕР, МОПЕДНЫ ОСЛООР БЭРТСЭН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     "ГАДНААС АВЧ БУЙ ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ДОТООДДОО ХҮРЭН НҮҮРСЭЭР ҮЙЛДВЭРЛЭНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     Г.ДАМДИННЯМ САЙДЫН САР БОЛГОНЫ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ, ОХУ-ААС 25 ХОНОГИЙ НӨӨЦТЭЙ ТЭНЦЭХ АИ-92 АВАХААР ТОХИРОЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11     ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ОНООГООР ТЭРГҮҮЛСЭН СУРГУУЛИУД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Гаалийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийг шалгаж, заримд нь ял оноожээ www.news.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон тээвэрлэгч нарт холбогдох 15 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлснээс 11 хэргийг шүүхээр хянан шийдвэрлэжээ.

Тодруулбал, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын Гаалийн газар болон Замын-Үүд дэх Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг 2026 оны тавдугаар сард илрүүлэн шалгажээ.

Уг үйлдэлд холбогдуулан нийт 20 эрүүгийн хэрэгт гаалийн улсын байцаагч 40, итгэмжлэгдсэн төлөөлөгч 30, нийт 70 хүнийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргүүдээс дурдвал, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гаалийн улсын гурван байцаагчид тус бүр нэг жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хасжээ.

Мөн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зургаан хүнд тус бүр 2.7 сая төгрөгөөр торгох ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байна. Харин уг зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн өөр нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид 4 сая төгрөгөөр торгох ял оноожээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гаалийн улсын нэг байцаагч болон нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус бүр нэг жил нэг хоногийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил зургаан сарын хугацаагаар хассан байна.

Одоогоор нэг эрүүгийн хэрэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд, гурван эрүүгийн хэрэг Нийслэлийн прокурорын газарт шүүхэд шилжүүлэхээр хянагдаж байгаа бол таван эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.



Нийтэлсэн огноо2026-08-12