Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжүүлэг гаргалаа www.news.mn
АНУ-д хууль бусаар оршин сууж байгаа цагаач иргэдийг албадан буцаах үйл ажиллагаа эхэлсэн байна. Иймээс тус улсад суугаа 18-аас дээш насны монгол иргэдийг өөрсдийн холбогдох бичиг баримтыг биедээ байнга авч явахыг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжүүллээ.
Сануулахад, Гадаад харилцааны яамны мэдээгээр АНУ-д Монгол Улсын 43 мянга гаруй иргэн оршин суудаг юм.
Нийтэлсэн огноо2026-08-16





