ШХАБ-д харилцаагаа ахиулах хамгийн боломжит нэр дэвшигчид нь Монгол, Азербайжан гэв www.itoim.mn
Монгол, Азербайжан улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-тай харилцаагаа цаашид ахиулах хамгийн боломжит нэр дэвшигчид гэж шинжээчид үзэж байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас зохион байгуулсан цахим уулзалтын үеэр ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Төв Азийн судалгааны төвийн үүрэг гүйцэтгэгч Александр Перминов энэ талаар ярьжээ. Тэрээр одоогоор ШХАБ-ын гишүүнчлэлийг өргөжүүлэх нь байгууллагын гол зорилго биш гэдгийг онцолсон байна.
Түүний хэлснээр, сүүлийн жилүүдэд Монгол, Азербайжан хоёр улс ШХАБ-ыг идэвхтэй сонирхож байгаагаа харуулсан бөгөөд эдгээр улстай хоёр талын болон олон талын түвшинд зөвлөлдөх уулзалтууд хэдийнэ явагдаж байна.
Гэхдээ одоогоор ШХАБ шинэ гишүүн элсүүлэхээс илүүтэй байгууллагын дотоод үйл явцыг уялдуулахад анхаарч байгаа аж. Түүнчлэн Тяньжин хотод болсон дээд хэмжээний уулзалтаар тус байгууллагын түнш байгууллагуудыг хөгжүүлэхийг тэргүүлэх чиглэл болгох шийдвэр гаргасан байна.
ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн судлаач Дарья Сапрынская мөн байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр ШХАБ-ын хүрээнд Орос, Хятад хоёр улс өрсөлдөж байгаа гэж үзэх нь буруу хэмээн мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар, тус байгууллага зөвшилцлийн зарчмаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Орос, Хятадын үүрэг оролцоо харилцан бие биеэ нөхдөг байна.
Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-08-13





