1 MONGOLIA’S H1 BALANCE OF PAYMENTS SEES USD 566.6M SURPLUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/30      2 MONGOLIA ENERGY ADVANCES KHUSHUUT MINE INFRASTRUCTURE WITH NEW OFFICE PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/08/30      3 CONSTRUCTION OF SECOND CHINA-MONGOLIA CROSS-BORDER RAILWAY PASSES 50% MARK, ON TRACK FOR 2027 COMPLETION WWW.MCIGROUP.MY PUBLISHED:2026/08/30      4 EGYPT TO HOST COP18 ON DESERTIFICATION IN 2028 AS MONGOLIA CONFERENCE CONCLUDES WWW.ENGLISH.AHRAM.ORG.EG PUBLISHED:2026/08/30      5 COP17 IN MONGOLIA WRAPS UP WITH 1.3 BILLION DOLLARS OF GREEN INVESTMENT PLEDGE WWW.EURONEWS.COM PUBLISHED:2026/08/30      6 PARLIAMENT CHAIRMAN BEGINS LUXEMBOURG VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/28      7 CHINA BAOLI ADVANCES MONGOLIA DGDB PROJECTS AND EXPLORES AFRICAN IRON ORE WWW.THEGLOBEANDMAIL.COM PUBLISHED:2026/08/28      8 COUNTRY RANKED AMONG TOP PERFORMERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/27      9 EU URGES 'CONSTRUCTIVE' APPROACH AS COP17 TALKS ENTER FINAL PHASE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/27      10 2026 HARVEST EXPECTED TO FULLY MEET WHEAT AND POTATO DEMAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/27      БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ, ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭРЭГ АЯЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     КОСҮКЭ МАШИЯАМА МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГТ БАГТЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     ТОЙМ: СОР17-ГООР МОНГОЛ УЛС ЗОРИЛТОТ САНХҮҮЖИЛТЭЭ БОСГОЖ ЧАДСАНГҮЙ. АНУ ТЭРГҮҮТЭЙ ОРНУУД ГАНГИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ ХОЙШ ТАТЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     МОНГОЛБАНК: ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ОНООД УТАСНЫ ТӨЛБӨР, ХЭРЭГЛЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ХАМААРУУЛАХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫН ҮР ДҮНД УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТ 85.8 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАД 10-12 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ШААРДЛАГАТАЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 566.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/28     Б.ПҮРЭВДАГВА: УЛААНБААТАР ХОТ УСЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ, ХУРЫН УСЫГ ХУРИМТЛУУЛАХ, НӨӨЦЛӨХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/28     2027 ОНООС ЭХЛЭН МОСКВА-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27     Л.ОЮУН-ЭРДЭНЭ 150 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН УСНЫ ТӨСЛИЙН ТУСГАЙ ЭЛЧЭЭР ТОМИЛОГДЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ТОЙМ: СОР17-гоор Монгол Улс зорилтот санхүүжилтээ босгож чадсангүй. АНУ тэргүүтэй орнууд гангийн тухай олон улсын гэрээг хойш татлаа www.eguur.mn

Цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг дэлхийн улс орнуудын хамтын хэлэлцээ болох Талуудын 17-р бага хурал Улаанбаатар хотноо өндөрлөлөө. Саудын Арабын Эр Рияд хотноо болсон COP16 хурлаар дэлхийн хэмжээний санхүүжилт, гангийн тэсвэржилтийн шинэ механизмыг бий болгох эхлэлийг тавьсан бол Монгол Улсад болсон COP17 тэдгээр амлалтыг тодорхой төсөл, хөрөнгө оруулалт, түншлэлтэй холбохыг зорив.

Монгол Улс олон улсын хэмжээний томоохон хурлыг эх орондоо зохион байгуулах боломжийг бүрдүүлж, нүсэр баг ажилласны үр дүнд эх орноо тал бүрээс нь сурталчлан таниулсан нь сайшаалтай.

Үндсэндээ энэхүү хуралд НҮБ-ын гишүүн 197 орноос 23 орны зочид, төлөөлөгчид ирж хуралд оролцсон бөгөөд нийтдээ 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдүүлсэн тоог зарлав. Энэ нь шинээр санхүүжигдэх дүн 644.5 сая ам.доллар, 216 сая ам.доллар нь баталгаажсан бөгөөд нийт 45 төсөл хөтөлбөрт чиглэгдсэн байна.
Азийн хөгжлийн банк Ази, Номхон далайн бүс нутагт газрын доройтолтой тэмцэх үйл ажиллагаанд зориулан 2 тэрбум ам.долларын санхүүжилт зарлав.
Дэлхийн хуурай газрын 54 орчим хувийг бэлчээр эзэлдэг. Ойролцоогоор 2 тэрбум хүн бэлчээрээс амьжиргаагаа залгуулдаг гэх тоо бий. Иймээс Монгол Улсын амбиц нь Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилтэй давхцуулан дэлхий нийтийн өмнө бэлчээрийн асуудлыг анхаарлын төвд оруулах "Тал хээрийн төлөвлөгөө"-г танилцуулсан нь СОР17 хурлын гол алхмуудын нэг болсон юм.

COP16-ын хамгийн том улс төрийн асуудлын нэг нь дэлхийн хэмжээний гангийн тэсвэржилтийн шинэ тогтолцоо байсан. Эр Рияд хотноо дэлхийн хамгийн эмзэг 80 орныг дэмжих зорилго тавьж, Риядын гангийн эсрэг тэсвэржилтийн түншлэлийг байгуулсан бөгөөд ган гачгийн эрсдэл болсны дараа тусламж үзүүлэхээс илүүтэй гангийн эрсдэлийг урьдчилан тооцож, бэлэн байдлыг бий болгоход төвлөрч байлаа.

Гэвч Улаанбаатарт цугласан улс орнууд хурлын гол асуудлуудын нэг болох дэлхийн хэмжээнд хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх гангийн тухай олон улсын гэрээ байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэж чадалгүй хурлаа өндөрлүүлэв. Энэ асуудлаарх шийдвэрийг хоёр жилийн дараа Египетэд болох дараагийн хэлэлцүүлэг хүртэл хойшлуулжээ.

Тухайлбал, Францын экологийн шилжилтийн сайд асан Барбара Помпилигийн хэлснээр талууд тохиролцоонд хүрэлгүй гацаанд орж, улмаар АНУ гангийн шийдвэрийг улс орнуудын өөрсдийн бодлогын хүрээнд шийдвэрлэх асуудал хэмээх байр суурийг илэрхийлжээ. Мөн түүний хэлснээр шийдвэрийг эцэслэхэд саад болж буй цорын ганц улс нь АНУ биш гэсэн юм. ОХУ шинжлэх ухааны байгууллагын үйл ажиллагаанд саад болж, конвенцын шинжлэх ухааны хороодын нэгэнд Украины төлөөлөгчид оролцохыг эсэргүүцсэн байна.

Түүнчлэн "Конвенцтой шууд холбоогүй асуудлуудыг хүртэл хэлэлцээнд оруулж ирж байгаа нь тодорхой асуудлуудыг хэлэлцүүлэхгүй байх замаар хэлэлцэх асуудлын дарааллыг гацаахыг оролдох үзэгдэл" хэмээн олон улсын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өөрөөр хэлбэл, Африкийн орнууд, жижиг арлын хөгжиж буй улсууд болон уур амьсгалын өөрчлөлт, гангийн эрсдэлд эмзэг бусад улс орнууд олон улсын түвшинд илүү хүчтэй арга хэмжээ авахыг, тэр дундаа хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг байгуулахыг дэмжиж ирсэн. Харин хөгжингүй орнуудын зарим нь буюу зарим Талууд заавал биелүүлэх гэрээ байгуулахад болгоомжтой хандаж байгаа хэрэг.

Ийм гэрээ нь санхүүгийн ямар үр дагавартай байх, хэрхэн хэрэгжүүлэх, мөн одоо хэрэгжиж буй олон улсын эрх зүйн болон институцийн тогтолцоотой давхцах эсэх талаар санаа зовниж буйгаа илэрхийлсээр байгаагийн нэг нь АНУ юм.

Монгол Улсын хувьд уг хурлаас нийтдээ 290 гаруй төсөл, хөтөлбөрт нийт 6.2 тэрбум ам.долларын санхүүжилт босгоно гэсэн хүлээлттэй байсан албан бус мэдээлэл бий.

Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд нэг тэрбум гаруй га доройтсон газрыг нөхөн сэргээх зорилт тавьсан бөгөөд дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтсон гэсэн нөхцөлд энэ нь асар том зорилт юм.

Монгол Улс COP17-ын хүрээнд "Тал хээрийн төлөвлөгөө"-ний хүрээнд дараах буюу,

Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга
Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилгыг танилцуулсан нь дараагийн СОР18 хурлын үеэр мөн ярьж, хэлэлцэгдэх нэг чухал агуулга болсон нь онцлог. Учир нь 70 гаруй улс үндэсний хэмжээний гангийн төлөвлөөгөөтэй болсон бөгөөд энэ нь 2013 онд гуравхан улс байсантай харьцуулахад том ахиц.
Талуудын зүгээс бэлчээр нутгийг тогтвортой ашиглах, уламжлалт болон нийтийн эзэмшлийн газрын эрхийн тогтолцоо, мал аж ахуйн тогтвортой өртгийн сүлжээ, экосистемийн үйлчилгээний төлбөр зэрэг асуудлыг анхаарч эхэлсэн талаар олон улсын хэвлэлүүдэд онцолжээ. Мал аж ахуй нь хөдөөгийн иргэдийн амьжиргааны үндсэн эх үүсвэрийн нэг хэвээр байгаа Монгол Улсын хувьд энэ асуудал онцгой ач холбогдолтой. Эдгээрийн зорилго нь зөвхөн тунхаг гаргах бус, төсөл боловсруулах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татахад чиглэх ирээдүйн томоохон боломжуудын нэг харж болно.

Түүнчлэн Монгол Улс 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтад авах зорилтыг санаачилсан орны хувьд бидэнд энэ үйл хэргийг гүйцээх хариуцлага ногдож байгаа. Өөрөөр хэлбэл бид СОР17 хурлыг Монголд зохион байгуулснаараа дээрх зорилтоо нотлох, сайн менежментээр хэрэгжүүлэхийн тулд улс орнуудын хамтын ажиллагааг татан оролцуулах шаардлагатай билээ. Энэ хүрээнд шууд санхүүжилтүүдээс гадна цаашдын хамтын ажиллагааны үүд хаалга нээгдсэн нь дамжиггүй.

Гэвч нөгөө талд, уугуул иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон залуучууд албан ёсны хэлэлцээний үйл явцад оролцох боломжийг хумьж байгааг шүүмжилж байв. Тэд өөрсдийн орон нутаг, амьжиргаа, амьдралд нь шууд нөлөөлөх шийдвэрүүдийг гаргах үйл явцад тэдний дуу хоолой заавал хүрэх ёстой гэж шаардсан юм. Өмнөх СОР16 хурлаар уугуул иргэд болон орон нутгийн иргэд, олон нийтийн бүлэг байгуулсан явдлыг чухал ач холбогдолтой шийдвэр хэмээн үзэж байжээ. Түүнчлэн талуудаас гадна төлөөллүүдийг дан ганц оролцох эрхээр хязгаарлахгүй байх асуудал дутуу орхигдсон юм.

Түүнчлэн Эр Рияд дахь СОР16 хурлаар амласан 12 тэрбум ам.долларын санхүүжилтийг 74 улсад туслах зорилгоор долоон жилийн хугацаанд төвлөрүүлэхээр болсон бөгөөд энэ удаагийн хурлаар хэрхэн зөв хуваарилах, хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж болох бодит төсөл буюу ажил хэргэх болгох эсэх хүлээлтүүд байсан нь хараахан зорилтод үр дүндээ хүрээгүй гэж харагдана.

Т.БАТСҮРЭН



Нийтэлсэн огноо2026-08-30