Энэ хичээлийн жилд бүх түвшний боловсролын байгууллагад 1.3 сая суралцагч хамрагдана www.gogo.mn
Боловсролын яамны мэдээлснээр, 2026-2027 оны хичээлийн шинэ жилд урьдчилсан төсөөллөөр бүх түвшний 2 457 боловсролын сургалтын байгууллагад 1 сая 305 мянга 552 суралцагч хамрагдах төлөвтэй байна. Үүнээс:
Дээд боловсролын сургалтын байгууллагад нийт 170 384 оюутан,
Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад нийт 49 331 оюутан
Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 242 742 хүүхэд,
Ерөнхий боловсролын сургуульд 843 095 сурагч, үүнээс 1 дүгээр ангид 75 838 хүүхэд элсэн сурах төлөвтэй байна.
Нийтэлсэн огноо2026-08-31





