1 JAPAN, MONGOLIA AGREE ON AIRPORT, ENERGY COOPERATION WWW.NHK.OR.JP PUBLISHED:2026/09/30      2 JAPAN-MONGOLIA SUMMIT AND WORKING DINNER WWW.MOFA.GO.JP PUBLISHED:2026/09/30      3 CRITICAL MINERALS WILL DEFINE THE NEXT INDUSTRIAL ERA WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM PUBLISHED:2026/09/30      4 CONSTRUCTION OF PRESIDENT SPORTS COMPLEX BEGINS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/30      5 PM UCHRAL EXPRESSES COMMITMENT TO INCREASING BENEFITS OF MONGOLIA-JAPAN EPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/29      6 THE CHINA-MONGOLIA-RUSSIA ECONOMIC CORRIDOR: POLITICALLY ENDORSED, PRACTICALLY STUCK WWW.STRATEGICSPACE.NBR.ORG PUBLISHED:2026/09/29      7 FUEL RESERVES DIP AGAIN WWW,UBPOST.MN PUBLISHED:2026/09/29      8 IMF STRESSES NEED FOR CENTRAL BANK INDEPENDENCE LAW WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/29      9 TUGRUG DEPOSITS INCREASE BY MNT 5.7 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/09/29      10 DIRECT NON-STOP FLIGHTS BETWEEN INDIA AND MONGOLIA COMMENCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/09/29      ФИЛОСОФИЧ С.МОЛОР-ЭРДЭНИЙГ СУЛЛАХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/30     ЕРӨНХИЙ САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/30     “ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДЛЫГ ГУРАВ ДАХИН НЭМНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/30     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТОХИРГОО, ТУРШИЛТЫН АЖЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/09/30     ЭКСПОРТЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     СОНСГОЛ: ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ 6 ТЭРБУМЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН Ч ИМПОРТЫН ХАМААРАЛ НЬ НЭМЭГДЭЖ, БҮТЭЭМЖ НЬ БУУРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     А.ДАВААБАЯР: АИ-92 ШАТАХУУНЫ 10 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ЗАСАГ НЬ УРЬЖ, ОРОН НУТАГ НЬ ХӨӨСӨӨР БАЙХ УУ? WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ ХАРЬЦАХ ХАНШ СУЛАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29     JAPAN TIMES: ЧИНГИС ХААН ОУНБ-ЫН ӨРГӨТГӨСНӨӨР МОНГОЛЫГ ТУСГААР ТОГТНОЛ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ДЭМЖИХИЙГ ЯПОН ЗОРЬЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/09/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн хөгжлийн санхүүжилтийн гэрээнд Сангийн сайд З.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) Ерөнхийлөгч Танака Акихико гарын үсэг зурлаа.

Төслийг ЖАЙКА-гийн “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл”-ийн 158.3 тэрбум иенийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нөхцөл нь 40 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 10 жил, жилийн 1.1 хувийн хүүтэй байна. Энэ нь Японы Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөгжлийн санхүүжилт болж байгааг Засгийн газрын ХМОНХГ мэдээллээ.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын төслийг анх Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж, 2021 онд ашиглалтад оруулсан. Төсөл нь Монгол, Япон хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон томоохон бүтээн байгуулалт юм. Гэвч сүүлийн жилүүдэд нисэх буудлын зорчигч тээврийн урсгал анх тооцоолсноос давж, цаашид ч өсөх хандлагатай байгаа тул хүчин чадлыг нэмж, өргөтгөх шаардлага бий болсон тул төслийн хүрээнд зорчигч, ачаа терминалын барилга, холбогдох дэд бүтцийн байгууламж, дулааны станц, авто зогсоол, инженерийн байгууламжийг өргөтгөнө.

Ингэснээр жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 5.2 саяд хүрч, одоогийнхоос 3.2 дахин нэмэгдэх юм.

Зорчигч, ачаа тээврийн эрэлтийг хангахын зэрэгцээ олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжиж, монголын эдийн засгийн идэвхжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.  



Нийтэлсэн огноо2026-09-30