1 BANK OF MONGOLIA HOSTS SEACEN COURSE ON “FOUNDATIONAL DATA ANALYTICS FOR CENTRAL BANKERS” WWW.MONGOLBANK.MN PUBLISHED:2026/10/06      2 TESTING BEGINS FOR ULAANBAATAR CABLE CAR SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/06      3 INDIA-MONGOLIA JOINT MILITARY EXERCISE CONCLUDES IN PITHORAGARH WWW.PIONEEREDGE.IN PUBLISHED:2026/10/05      4 TWO MONGOLIAN FALCONS FETCH SAR350,000 IN AUCTION AT SAUDI INTERNATIONAL FALCONS AND HUNTING EXHIBITION WWW.SPA.GOV.SA PUBLISHED:2026/10/05      5 MONGOLIA CONTRACTS 78,000 TONNES OF FUEL FROM RUSSIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      6 MONGOLIA PLANTS 140 MLN TREES SINCE 2021 TO COMBAT DESERTIFICATION WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/05      7 MONGOLIA TO COOPERATE CLOSELY WITH FIFA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      8 MONGOLIA HARVESTS MAJORITY OF WHEAT, VEGETABLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/05      9 FOREIGN MINISTRY POLITICAL CONSULTATIONS HELD WITH AUSTRALIA WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/10/05      10 KAZAKHSTAN, MONGOLIA EXPAND COOPERATION IN ENERGY, AGRICULTURE AND MINING WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/10/04      ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06     "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ЦАХИЛГААНЫ ҮНИЙН ЗӨРҮҮНД 107 ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06     Н.МЯГМАР: 2027 ОНД 29.2 ТЭРБУМААР 2000 САНАЛ ТООЛОХ ХАР МАШИН АВНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06     НИЙСЛЭЛ НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТЭЭР 206.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06     ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ХОТЫН ДАРГЫН ОРЛОГЧ АСАН Т.ДАВААДАЛАЙ НАРТ ХОЛБОГДОХ ₮5.2 ТЭРБУМЫН АВЛИГЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ТУРШИЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     АЖИЛ ОЛГОГЧООС ТӨЛӨХ НДШ-ИЙН ХЭМЖЭЭГ 0.2 ХУВИАР БУУРУУЛЖ, 12.3 ХУВЬ БОЛГОЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМАНД 748 ЯМАА УСТГАЛД ОРУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05     ТОМИЛОЛТ: ЯПОНЫ СҮҮЛЧИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ МОНГОЛД ШИНЭ ГАРЦ НЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/05    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нийслэл нэмэлт санхүүжилтээр 206.8 тэрбум төгрөг зарцуулжээ www.news.mn

Нийслэлийн 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар төсвийн байгууллагууд батлагдсан төсөвт тусган санхүүжүүлэх боломжтой зардлыг нэмэлт санхүүжилтийн дансаар дамжуулан зарцуулсан зөрчил илэрчээ.  Тухайлбал, 2025 онд нийслэлийн төсвийн байгууллагууд нэмэлт төсвөөр 228.1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, 206.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн 20.4 тэрбум төгрөгийн авлага үүсгэж тайлагнажээ. Нэмэлт төсвийн хэмжээ өмнөх оноос 12.5 хувиар буюу 28.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нэмэлт санхүүжилтийн 68.5 хувь буюу 156.2 тэрбум төгрөгийг дээд шатны төсөв захирагчдаас хуваарилсан хөрөнгө эзэлжээ. Харин 31.7 тэрбум төгрөгийг нөөц хөрөнгөөс, 22.3 тэрбумыг хандив тусламжаас, 17.9 тэрбумыг төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагаанаас бий болсон нэмэлт орлогоос бүрдүүлсэн байна. Зарцуулалтыг авч үзвэл 58.1 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, хөрөнгө худалдан авахад, 51.6 тэрбумыг орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд, 22.2 тэрбумыг гэрэлтүүлэг, тохижилт, ариутгал, хог хаягдал зайлуулахад зарцуулжээ.

Мөн үнэт цаасны шимтгэл, хураамжид 16.4 тэрбум, гэр хорооллын дулаалга болон шингэрүүлсэн хийн баллон түгээх цэг байгуулахад 15.3 тэрбум, нөөцийн мах худалдан авч борлуулахад 13.4 тэрбум, нийтийн тээврийн үйлчилгээнд 10.6 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Аудитын дүгнэлтээр батлагдсан төсөвт тусган санхүүжүүлэх боломжтой зардлыг нэмэлт санхүүжилтийн дансаар дамжуулан зарцуулсан нь төсвийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдал болон төсвийн сахилга баттай холбоотой хууль, журмын шаардлагыг зөрчсөн гэж үзжээ. Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн засварт зориулан 9 дүүрэгт нийт 10.2 тэрбум төгрөг хуваарилснаас Баянхошуу дүүрэг 93.7 сая төгрөгийг холбогдох захирамжгүй зарцуулсан байна. Мөн худалдан авах ажиллагааны холбогдох дээд хязгаарыг баримтлалгүйгээр Сонгинохайрхан, Багануур дүүрэг нийт 2.3 тэрбум төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээгээр хийсэн зөрчил илэрчээ. Нэмэлт санхүүжилтийн данснаас 172.4 сая төгрөгийг нэр, дансны зөрүү гэх утгаар гүйлгээ хийж гаргасан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зөрчил илэрсэн байна.



Нийтэлсэн огноо2026-10-06