1 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      2 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      3 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      4 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      5 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      6 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      7 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      8 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      9 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

С.Наранцогт: Ханш нэмэгдсэн мэт мэдээлэл өчигдөр нэлээд явлаа. Тийм юм байхгүй, ханш тогтвортой байгаа www.ikon.mn

Валютын ханш өссөн талаарх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд гарч, иргэдийг анхаарлыг татсан.

Гадаад Валютын Албан Нөөц(ГВАН) түүхэн дээд хэмжээндээ байгаа гэсэн ч төгрөгийн ханш суларч байгаа гэх энэхүү мэдээллийн талаар өнөөдөр Монголбанканд болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч тодрууллаа.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт "Баярын эсвэл амралтын өдрийг тааруулж бидний хэлдгээр "Найман шарга" дээр үе үе спекуляц маягийн зүйл болоод байгаа. Монголбанкны албан ханш тогтвортой байна. Бид долоо хоног бүр банкнуудаас ирж буй хүсэлтийг 100 хувь биелүүлдэг. 

Үүн дээр шатахууны импортын төлбөр нэмэгдэж байгаа. Тэр бүрд ямар нэг хязгаарлалтгүй төлдөг. Валютын нөөц түүхэн өндөр түвшинд байгаа. Энэ нь ханшийг тогтвортой байлгах суурь болж байна.

Ханш нэмэгдээд байгаа тухай мэдээлэл өчигдөр нэлээд явлаа. Тийм юм байхгүй. Ганц нэг банк бус байгууллага "Найман шарга"-ын авч өгөх ханшаа өндөрсгөж, спекуляц хийсэн. Үүнд тодорхой арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Тухайн байгууллага нь удаа дараа ингэж байна уу гэдгийг судлах хэрэгтэй. Ханш өссөн мэт буруу мэдээлэл гаргаж болохгүй.

ГВАН-д байгаа 8.9 тэрбум ам.долларын 1.7 тэрбум ам.доллар нь Ирээдүйн өв сангийнх. Албан ханш хөдлөхгүй байна гэдэг нь ханш тогтвортой байгаа гэсэн үг. Мөн банкнуудаас ирсэн хүсэлтийг бүрэн биелүүлж байна. Өмнө нь хүндрэлтэй үед хязгаар тогтоож, түүнээс улбаалан ханш хөдөлдөг байсан. Одоогоор тийм зүйл огт байхгүй" гэлээ.

Монголбанкнаас зарласан валютын ханшаар нэг ам.доллар нь 3,598.99 төгрөгтэй тэнцэж байна.



Нийтэлсэн огноо2026-11-03