1 COUNTRY RICH WITH LIVESTOCK, BUT POOR HERDERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/11/08      2 PUREVDAGVA ELECTED ULAANBAATAR MPP COMMITTEE CHAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/08      3 KAKAO ENTERPRISE TO SUPPORT MONGOLIA'S PUBLIC CLOUD TRANSITION, INCLUDING LOCAL TALENT DEVELOPMENT WWW.FINANCE.BIGGO.COM PUBLISHED:2026/11/07      4 MONGOLIA TO LAUNCH 100,000 HOMES PROGRAM IN 2027–2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      5 PRESIDENT ORDERS PROBE INTO FUEL DISTRIBUTION DISRUPTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      6 CHINA TO HELP RESTORE FIRE-DAMAGED NUMRUG PROTECTED AREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      7 MONGOLIA AMONG TOP 10 MOST DESIRABLE EMERGING DESTINATIONS AT 2026 WANDERLUST AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      8 FMO LEADS $172M LOAN TO MONGOLIA'S KHAN BANK AS DFIS PILE IN WWW.APP.DEALROOM.CO PUBLISHED:2026/11/05      9 GOLD MINES IN MONGOLIA: IS THE AMBITION TO BECOME A MODEL ACHIEVABLE? OUR FIELD INVESTIGATION WWW.LUXURYTRIBUNE.COM PUBLISHED:2026/11/05      10 MONGOLIA’S PRESIDENT FACES ACCUSATIONS OF SILENCING HIS POLITICAL RIVALS WWW.INTPOLICYDIGEST.ORG PUBLISHED:2026/11/05      ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 33.5 ХУВИАР ӨСӨЖ, 28.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНГ ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИД ХҮРТЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     “ЦЕМЕНТ ШОХОЙ” ХХК-Д 558.3 ТЭРБУМЫН ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР Х.НЯМБААТАРААС ГАДНА 5 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/09     ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     МОНГОЛ УЛС АЧАА ТЭЭВРЭЭ ШАТАХУУНЫ ХАМААРЛААС САЛГАХ ТҮҮХЭН АЛХМАА ЗАМЫН-ҮҮДЭЭС ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     ӨНГӨРСӨН 3 ЖИЛД БУСДЫГ ХУУЛЬ БУСААР МӨРДӨЖ МӨШГИСӨН 16 ҮЙЛДЛИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     БАЯНХӨНДИЙН УУРХАЙ 11,853 УНЦ АЛТ БОРЛУУЛЖ, 51 САЯ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна 5 хүнийг шалгаж байна" www.news.mn

АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах Ажлын хэсгийн явц, үр дүнгийн талаар өнөөдөр /2026.11.09/ мэдээлэл хийлээ.

Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн:

-Хуулийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэн байгуулан, нийслэлийн 24 төсөл хөтөлбөр тэр дунд Туулын хурдны зам, Шинэ тойрог зам, Сэлбэ дэд төвийн ажилд холбогдуулан мөрдөн байцаалтын ажлыг хийж байна. Ажлын хэсгээс зургаан хэрэг нээн, ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд маш их хэмжээний цахим файл болон тендер сонгон шалгаруулалтын санхүүгийн баримтуудыг нийт 40 гаруй удаагийн үзлэг, нэгжлэгийн явцад холбогдох байгууллагуудаас гаргуулж авсан. Төсөл хөтөлбөр хариуцсан албан тушаалтнууд болон хэрэгжүүлэхэд оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл гээд 200 орчим хүнээс мэдүүлэг авч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, ирүүлсэн файл материалуудад судалгаа шинжилгээ хийх, санхүүгийн мөрдлөгө явуулах, зарим мэргэжлийн байгууллагад хандан зөвлөмж, дүгнэлт гаргуулж байна. Шалгасан зургаан хэргээс дөрвөн хүнд холбогдох нэг хэргийг бүрэн шалгаж дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Үлдсэн таван  хэрэг дээр эрүүгийн болон санхүүгийн мөрдөн шалгах ажлыг хийж байна. Эдгээр хэрэг дээр есөн хүнийг яллагдагчаар татсан. Эдгээр хүмүүст хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Хотын дарга асан Х.Нямбаатар нь Туулыын хурдны замын төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд төслийн урьдчилгаа болох 500 тэрбум төгрөгийг олгохдоо тендерийн  хуулийн тодорхой заалтыг зөрчиж, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг тухайн үед орлогч асан Т.Даваадалайд шилжүүлж, хуульд заасан шаардлага хангаагүй байхад баталгаа гаргах эрхгүй этгээд баталгаа гаргасан байхад 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэн 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тухайн үед НЗДТГ-ын Б гэдэг албан тушаалтан урьчилгаа төлбөрийн 500 тэрбумыг шилжүүлэх боломжгүй байна гэж санхүүжилтийн эрх нээхээс татгалзсан байхад Х.Нямбаатар нь Т.Даваадалай руу шилжүүлсэн байдаг. Энэ хэргийг мөрдөн шалгаж байна. Яллагдагчаар татсан тогтоолыг хуульд заасны дагуу танилцуулах ёстой. Энэ зорилгоор сэжигтэн Х.Нямбаатарыг дуудан ирүүлэх бичгийг удаа дараа хүргүүлэхэд ирээгүй. Шалгаад үзэхэд, Х.Нямбаатар 2026 оны наймдугаар сарын 10-нд Монгол Улсын хилээр гадаад руу нэвтэрсэн мэдээлэл байна. Хаяг байршлыг нь тодруулахаар ЦЕГ-ын Интерполын үндэсний товчооны ажлын албаны шугамаар дамжуулан олон улсын цагдаагийн байгуулагад хандсан. Одоогоор албан бус мэдээллээр Канад улсад түр оршин сууж байгаа гэдэг мэдээллийг авсан. Монгол Улс Канад улс хооронд эрүүгийн хэрэгт харилцан туслалцах гэрээ байхгүй. Гэхдээ Монгол-Канад хоёулаа авлигын эсрэг НҮБ-ын конвецид нэгдсэн улс. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийнх нь нутаг дэвсгэрт байвал тухайн улсад шилжүүлэн өгөх хуулийн зохицуулалттай. Бид олон улсын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн, одоогоор хариу ирээгүй байна.

Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг шалгаж байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан  гэж үзэж, яллагдагчаар татсан. Туулын хурдны замын гүйцэтгэгч компанийн арилжааны банкны 14 дансанд байгаа 339 тэрбум төгрөгийн хөрөнгийг царцаасан. Урьдчилгаа төлбөр болох 500 тэрбумаас 339 тэрбумыг дансанд нь царцаасан бол 160 тэрбумыг төслийн үйл ажиллагаанд зарцуулжээ.



Нийтэлсэн огноо2026-11-09