1 KAKAO ENTERPRISE TO SUPPORT MONGOLIA'S PUBLIC CLOUD TRANSITION, INCLUDING LOCAL TALENT DEVELOPMENT WWW.FINANCE.BIGGO.COM PUBLISHED:2026/11/07      2 MONGOLIA TO LAUNCH 100,000 HOMES PROGRAM IN 2027–2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      3 PRESIDENT ORDERS PROBE INTO FUEL DISTRIBUTION DISRUPTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      4 CHINA TO HELP RESTORE FIRE-DAMAGED NUMRUG PROTECTED AREA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      5 MONGOLIA AMONG TOP 10 MOST DESIRABLE EMERGING DESTINATIONS AT 2026 WANDERLUST AWARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/07      6 FMO LEADS $172M LOAN TO MONGOLIA'S KHAN BANK AS DFIS PILE IN WWW.APP.DEALROOM.CO PUBLISHED:2026/11/05      7 GOLD MINES IN MONGOLIA: IS THE AMBITION TO BECOME A MODEL ACHIEVABLE? OUR FIELD INVESTIGATION WWW.LUXURYTRIBUNE.COM PUBLISHED:2026/11/05      8 MONGOLIA’S PRESIDENT FACES ACCUSATIONS OF SILENCING HIS POLITICAL RIVALS WWW.INTPOLICYDIGEST.ORG PUBLISHED:2026/11/05      9 OYU TOLGOI RESUMES NORMAL COPPER CONCENTRATE EXPORTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      10 MONGOLIA, WORLD BANK DISCUSS AIRPORT AND ROAD DEVELOPMENT PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/05      ЗАМЫН-ҮҮДЭД АЧААНЫ ЦАХИЛГААН АВТОМАШИНД ЗОРИУЛСАН НОГООН ГАРЦ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ОНЫ ЭХНИЙ 11 САРЫН БАЙДЛААР 11,7 САЯ ТН АЧАА ТЭЭВЭРЛЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     САЙНШАНД ДАХЬ АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     МОНГОЛ УЛС АЧАА ТЭЭВРЭЭ ШАТАХУУНЫ ХАМААРЛААС САЛГАХ ТҮҮХЭН АЛХМАА ЗАМЫН-ҮҮДЭЭС ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     ӨНГӨРСӨН 3 ЖИЛД БУСДЫГ ХУУЛЬ БУСААР МӨРДӨЖ МӨШГИСӨН 16 ҮЙЛДЛИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/08     БАЯНХӨНДИЙН УУРХАЙ 11,853 УНЦ АЛТ БОРЛУУЛЖ, 51 САЯ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/07     ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ АРИЛЖААНЫ БАНКУУД ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/07     “ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР АШИГЛУУЛДАГ БОЛНО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     МОНГОЛ УЛСЫН 43 ИРГЭН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ГАДААДАД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/05    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ www.montsame.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олонтой уулзлаа.

Улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангах, төмөр замын үндэсний сүлжээг хөгжүүлэх төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа компанийн хамт олонтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр бодлого, үйл ажиллагаа, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, нийгэм, эдийн засаг, гадаад харилцаа зэргийн талаар танилцууллаа.

Улиран одсон могой жилд айл өрхүүд 60 гаруй мянган үрсээр ам бүлээ нэмж, эрдэнэт мал сүргийн тоо 60 саяд хүрэн, 745 мянган тонн үр тариа, ургац хураан авсныг хэллээ. Эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрснийг дурдав.

Гадаад харилцаа өргөжин, 21 улсын хаан, төрийн тэргүүн хүрэлцэн ирж, улсын нэр хүнд олон улсын тавцанд бэхжин, улсынхаа түүх, соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан онцгой жилүүд болж байгааг онцлов.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж, 4 мянган тн буюу 330 сая ам.долларт хүрч, гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 550 мянган хос гутлаар нэмэгдсэн. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлдэг болсон.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, цөлжилтийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 140 гаруй сая мод тарьж, ургуулаад байна. 

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаа бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд эхнээсээ сургуулиа төгсөж, харьяалагдах орон нутагтаа гэрээний дагуу ажиллаж байгаа юм. Эдгээр хүүхэд орон нутаг, эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Энэ гал морин жилд Их Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна. Иймээс төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэн, зөвийг тэтгэж, ёсыг сахин, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ хичээн зүтгэхийг уриалав.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийг улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөн бий болгох зэрэг зорилгоор 2008 онд байгуулсан түүхтэй. Тус компани төмөр замын дэд бүтэц барих, эзэмших, ашиглах, төмөр замын тээвэрлэлт эрхлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг эзэмших, ашиглах, үйлдвэрлэх, угсрах, түрээслэх, засварлах үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр зам нь тус компанийн сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалтын нэгд тооцогдож байна. Энэ төмөр замаар эхний жилд 20 сая, цаашид 25 сая тн ачааг Улаанбаатар хотыг тойруулан тээвэрлэх бөгөөд энэ нь хоногт дунджаар 1,800 орчим том оврын автомашин хотын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг юм.

Энэ хэрээр хотын дундуур дамжин өнгөрдөг ачаа тээврийн урсгал, төмөр зам, автозам огтлолцдог гол цэгүүдийн ачаалал буурч, түгжрэл багасна. Тухайлбал, төмөр замын гармуудыг хаахад замын хөдөлгөөн хоногт дунджаар 144 минут саатдаг байсан бол 21-120 минутаар буурна гэсэн тооцоолол гарчээ. 

Мөн 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх болон аюултай ачааг Улаанбаатар хотын төвөөр дамжуулан тээвэрлэхгүй юм. Энэ бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлсэн Зам, тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон болон бусад байгууллага, инженер, техникийн ажилтан, бүтээн байгуулагч нарт Ерөнхийлөгч төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Инженерийн байгууламж, төмөр замын дээд, доод бүтцийг монголчууд өөрсдийн хүчээр, үндэсний аж ахуйн нэгжүүд хамтран жил гаруйн хугацаанд барьж, бүтээн байгуулалтын шинэ жишиг тогтоосныг онцлов.

Төмөр замын салбарыг хөгжүүлэх, сүлжээг өргөтгөх, стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт өрнүүлэхэд төр, засаг онцгой анхаарч, тууштай дэмжиж ирсний үр дүнд тээвэр, логистикийн хөгжлийн шинэ үе шат эхэлж буйг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун хэллээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлэж байгааг тодотголоо. Компани энэ оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлээд байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн ашиглалтыг хариуцаж, тээвэрлэлтийн менежментийг сайжруулснаар борлуулалтын орлого нь оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 5.6 дахин өсөж, 314 тэрбум төгрөгт хүрчээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлд төмөр зам барих санаачилга гаргаж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь өдгөө бодит ажил хэрэг болсонд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замчид, инженер, техникийн ажилтнууд, үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, инженер, техникийн боловсон хүчин, техник хэрэгслийн нөөц бүрдүүлэн, бүтээн байгуулалтыг богино хугацаанд гүйцэтгэж, тээврийн дэд бүтэц, логистикийн чадавхыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийг Алтан гадас одонгоор шагналаа.

Мөн Төмөр замын газрын дарга Бямба-Юугийн Артурт Гавьяат тээвэрчин, “ПН Ган сүлжээ харгуй” компанийн замын мастер Лхагвын Сүхбаатарт Гавьяат барилгачин цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнав.



Нийтэлсэн огноо2026-11-08