МИАТ ТӨХК “Өгөдэй Хаан” нэртэй Boeing 737-8 MAX загварын шинэ онгоцоо хүлээн авна www.eguur.mn
МИАТ ТӨХК маргааш (2026.11.25) “Өгөдэй Хаан” нэртэй Boeing 737-8 MAX загварын шинэ онгоцоо хүлээн авна. Ингэснээр тус компани түүхэндээ хамгийн олон буюу 11 тийрэлтэт хөдөлгүүртэй агаарын хөлөгтэйгөөр үйл ажиллагаа явуулна.
Шинээр хүлээн авах Boeing 737-8 MAX онгоц нь өмнөх үеийн Boeing 737NG загвартай харьцуулахад түлшний зарцуулалт болон техникийн үйлчилгээний зардал багатайгаараа онцлог. Үүний үр дүнд жилд ойролцоогоор нэг сая ам.долларын зардал хэмнэх боломжтой гэжээ.
Д.МАРАЛ
Нийтэлсэн огноо2026-11-24





