1 THE REPUBLIC AT 102: WHO HOLDS THE POWER? WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      2 GOVERNMENT TO HOLD TALKS ON STATE OWNERSHIP IN ENTRÉE COMPANY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      3 MONGOLIA ESTIMATES 928 MLN USD IN DAMAGE FROM WILDFIRE LINKED TO JAPANESE-INVESTED COMPANY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/26      4 “SHOULD ALL OF RUSSIA THEN BE GIVEN TO MONGOLIA?” LUKASHENKO REFLECTED ON UKRAINE'S “PRIMORDIALLY RUSSIAN” LANDS WWW.NASHANIVA.COM PUBLISHED:2026/11/26      5 MONGOLIA UPGRADES ITS OPEN-SOURCE GOVERNMENT DATABASE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      6 DZUD THREAT LOOMS OVER 18% OF MONGOLIAN TERRITORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      7 PM UCHRAL PUSHES AIMAG LEADERS TO QUICKLY IMPLEMENT WINTER PREPARATIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/26      8 CHINA-MONGOLIA-RUSSIA WEEKLY PASSENGER TRAIN STARTS OPERATION FROM NOVEMBER 25, BOOSTING CROSS-BORDER EXCHANGES WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/11/25      9 BEAR SIGHTINGS REPORTED IN RESIDENTIAL AREAS ACROSS MONGOLIA AMID WINTER CONDITIONS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/25      10 ULAANBAATAR TO SHIFT 7,800 HOUSEHOLDS TO ELECTRIC HEATING THIS WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/25      ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСӨЛД “BEIJING JIANLONG HEAVY INDUSTRY GROUP” ХӨРӨНГӨ ОРУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     Ж.ЛХАМСҮРЭН: BOENG737 MАХ 8 ОНГОЦООР АНУ-ЫН СИАТЛ ХОТООС АЛЯСКААР ДАМЖИН ШУУД НИСЭЖ ИРЛЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     5.3 САЯ ТОЛГОЙ МАЛ ОТРООР ӨВӨЛЖИНӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     БЕЛАРУСИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ А. ЛУКАШЕНКО: ПУТИНИЙ ЛОГИКООР БОЛ ОРОС УЛС НУТАГ ДЭВСГЭРЭЭ МОНГОЛД БУЦААЖ ӨГӨХ ЁСТОЙ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     ₮3.5 ТЭРБУМААР 1000 ТОНН БАРЬЦАЛДУУЛАГЧ АВЧ, ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ С.ДАВААСҮРЭНГ МАРГААШ ШҮҮНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ДҮГНЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     АТГ-ААС 1.082 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧИЙГ БИТҮҮМЖИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     "ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД "BEIJING JIANLONG HEAVY INDUSTRY GROUP" ЯЛАЛТ БАЙГУУЛСАН" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     “ОНТРЭ” ХХК-ТАЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭГ ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 3.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН ГЭЖ ДҮГНЭСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Гангийн үйлдвэр байгуулах төсөлд “Beijing Jianlong Heavy Industry Group” хөрөнгө оруулна www.eguur.mn

Монгол Улсад ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан тухайгаа мэдээлэв.

Төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй урилгыг 30 гаруй компанид хүргүүлснээс БНХАУ-ын таван компани санал ирүүлжээ. Сонгон шалгаруулалтын эцсийн шатанд “Beijing Jianlong Heavy Industry Group” 81.13 оноо, “Baotou Iron and Steel Group” 48.36 оноо авснаар “Beijing Jianlong Heavy Industry Group” стратегийн хөрөнгө оруулагчаар шалгарч, тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн аж.

“Beijing Jianlong Heavy Industry Group” нь төслийн хувьцааны 80-аас доошгүй хувьд мөнгөн хөрөнгө оруулж, үйлдвэрийн барилга угсралт, ашиглалтыг хариуцан, дөрвөн жилийн хугацаанд барьж байгуулах санал ирүүлжээ.

Мөн 1800 ажлын байр бий болгож, нийт ажилтны 70 хувийг монгол иргэд бүрдүүлэх, цаашид 499 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн хүчин чадлыг нэг сая тонноор нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн байна.

Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт байгуулах ган үйлдвэрлэлийн цогцолборын урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт 806 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажилласнаар жилд 645 сая ам.долларын борлуулалт хийх, 101.5 сая ам.долларын цэвэр ашиг олох, улсын төсөвт жил бүр 63.4 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, 1650 ажлын байр бий болгох, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 4.9 хувиар нэмэгдүүлэх, импортыг 4.8 хувиар бууруулж, экспортыг 2.3 хувиар нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг 350-400 сая ам.доллароор сайжруулах боломжтой гэж тооцоолжээ.

Монгол Улсын ган бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ 2025 онд 1.07 сая тоннд хүрсэн бол 2030 он гэхэд 1.7 сая тонн болох төлөвтэй байна.Ган бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэснээр нэг тонн арматурын үнэ 700 ам.доллароос 550-600 ам.доллар болж, 20 орчим хувиар буурах боломжтой. Энэ нь барилгын салбарын өртгийг бууруулах, импортын хараат байдлыг багасгах, эрдэс баялгийн түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратегийн ач холбогдолтой гэнэ.

Цаашид шалгарсан хөрөнгө оруулагчтай гэрээний нөхцөлийг хэлэлцэж, үндэсний эрх ашиг, эдийн засгийн үр өгөөжийг бүрэн хангах, санхүүжилт, технологи, байгаль орчин болон талуудын эрх, үүрэг, эрсдэлийг нарийвчлан тохирох юм.Үйлдвэрийг 2027-2029 онд барьж байгуулан, 2029 оны долоодугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Г.САНСАР



Нийтэлсэн огноо2026-11-26