АТГ-аас 1.082 тэрбум төгрөгийн барьцалдуулагчийг битүүмжилжээ www.news.mn
“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг өнөөдөр /2026.11.25/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, хүний эрүүл мэндэд хортой химийн бодис их хэмжээгээр агуулсан гэх шахмал түлшний барьцалдуулагчийг Замын-Үүдийн боомтоор улсын хил нэвтрүүлэх гэж байхад нь Авлигатай тэмцэх газрын /АТГ/ мөрдөгчид илрүүлж, уг асуудлыг шалгаж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан АТГ-аас С.Даваасүрэнг албан үүргээс нь чөлөөлөх саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд уг саналын дагуу түүнийг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн байна. Одоогоор С.Даваасүрэнд холбогдох хэргийг АТГ-аас үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа аж. Мөн хилээр оруулж ирсэн 1.082 тэрбум төгрөгийн өртөг бүхий шахмал түлшний барьцалдуулагчийг битүүмжилжээ.
Нийтэлсэн огноо2026-11-25





