1 EBRD AND EU STEP UP SUPPORT FOR MSMES IN CENTRAL ASIA AND MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2025/05/16      2 ADB, ULAANBAATAR FLOUR PARTNER TO SUPPORT WHEAT SUPPLY CHAIN IN MONGOLIA WWW.ADB.ORG PUBLISHED:2025/05/16      3 MINERAL AND COAL EXPORT CAPACITY OF THE GASHUUSUKHAIT BORDER-PORT TRIPLES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/16      4 MONGOLIA'S INFLATION RATE REACHES 8.6 PCT IN APRIL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/16      5 MONGOLIA TO HOST BCL ASIA-EAST 2025 FINAL 4 WWW.FIBA.BASKETBALL PUBLISHED:2025/05/16      6 SAVINGS IN TUGRUG INCREASE BY MNT 3.3 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/16      7 DAFANG EXPORTS FOUR HD EUROPEAN OVERHEAD CRANES TO MONGOLIA WWW.HOISTMAGAZINE.COM PUBLISHED:2025/05/16      8 2ND RAILWAY TO MONGOLIA COMMENCES CONSTRUCTION WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2025/05/15      9 EBRD ORGANISES US$145 MILLION PACKAGE FOR MONGOLIA’S KHAN BANK WWW.EBRD.COM PUBLISHED:2025/05/15      10 MONGOLIA'S FOREIGN TRADE DROPS 6.7 PCT IN FIRST 4 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/05/15      "ОНТРЭ"-ГООС "ОЮУ ТОЛГОЙ"-Д ШИЛЖҮҮЛСЭН ЛИЦЕНЗИЙН ХҮРЭЭНД ӨРӨМДЛӨГ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     Э.БАТШУГАРЫН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДАЖ, "ХАР ЖАГСААЛТ" ГЭХ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ БОЛНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 8.6 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     ҮСХ: ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 57.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     ГУРИЛ, УЛААНБУУДАЙНД ИМПОРТЫН ТАТВАР ТОГТООХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ ДЭМЖСЭНГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨ 13.3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     УУЛ УУРХАЙН БИРЖЭЭР 22.35 ХУВИЙН ЗЭСИЙН АГУУЛГАТАЙ БАЯЖМАЛ АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/16     П.САНДАГСҮРЭН: ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ ЖИЛ БОЛГОН ӨСӨЖ БАЙГАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/15     "АНТРЕ РЕСУРС" МОНГОЛЫН ТАЛЫГ ХҮЛЭЭЛГҮЙГЭЭР ШИВЭЭ ТОЛГОЙН ЛИЦЕНЗИЙГ "ОЮУ ТОЛГОЙ" РУУ ШИЛЖҮҮЛЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/15     "СЭЛБЭ ДЭД ТӨВ"-ИЙН ОРОН СУУЦНЫ 2 ТЕНДЕРТ ХЯТАД КОМПАНИУД ШАЛГАРЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/15    

Гурван улсыг холбосон туршилтын транзит тээвэр Улаанбаатарыг дайран өнгөрөв www.bloombergtv.mn

Зүүн Ази, Европыг холбосон автозамын туршилтын транзит тээвэрлэлт өнгөрсөн ням гарагт Улаанбаатарыг дайран өнгөрлөө. Тяньжин боомт, Улаанбаатар, Улаан-Үд чиглэлийн туршилтын ачаа тээвэрлэлтийг наймдугаар сарын 13-25-нд зохион байгуулж байгаа юм. Туршилтын тээвэрлэлтийн үеэр замын нөхцөл байдал, үйлчилгээний газар, автомашины засвар, бензин шатахуун түгээх газрын байршил зэргийг нэг бүрчлэн тогтоож байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сард болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын уулзалтын үеэр Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гурван улсын Төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд "Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай" Монгол, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд энэхүү туршилтын ачаа тээвэрлэлтийг хийж байгаа юм. Монгол болон ОХУ нь олон улсын Тээврийн конвенцид нэгдсэн учраас транзит тээврийн үеэр ачаа тээврийг хил, гаалиараа шуурхай нэвтрүүлэх үүрэг хүлээсэн юм. Харин БНХАУ-ын хувьд энэхүү баримт бичигт нэгдэхээр хүлээгдэж байна.
 
Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувийг далайн тээврээр 45 хоног, төмөр замаар 10 хоног тээвэрлэдэг бол авто замаар тээвэрлэлт хийхэд долоон өдөр шаардагддаг талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Харин Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол зам байдгаас хамгийн дөт нь Монгол Улсаар дайран өнгөрч байгаа юм. Монгол Улсын хувьд энэхүү тээврийг хөгжүүлснээр экспортын бүтээгдэхүүнээ БНХАУ-аас гадна БНСУ, ОХУ, Казахстанд нийлүүлэх боломж бүрдэнэ. Мөн Монгол Улсаар дайран өнгөрч байгаа БНХАУ, ОХУ-ын хоорондох худалдааны тээврээс ашиг хүртэх юм.


Нийтэлсэн огноо2016-08-22