1 INVITATION: BUSINESS SEMINAR DURING INSPIREME FESTIVAL ON 21ST SEPTEMBER AT WHITE ROCK CENTRE WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2019/09/18      2 MMC’S COAL SALES INCREASE BY 20 PERCENT IN H1 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/18      3 RISING EXTERNAL DEBT PUTS PRESSURE TO RESTART GOM BOND TRADE WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/18      4 PETRO MATAD EXPLORATION WELL IN MONGOLIA DISAPPOINTS WWW.YOUINVEST.CO.UK  PUBLISHED:2019/09/18      5 ERDENET MINING CORPORATION CARRYING OUT 5 MAJOR PROJECTS TILL 2030 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/18      6 441,900 TONS OF CEREALS TO BE HARVESTED IN 2019 WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/18      7 MONGOLIA TO BEGIN PAYING FOREIGN DEBTS FROM 2021 WWW.NEWS.MN PUBLISHED:2019/09/18      8 MONGOLIA LEAVES BENCHMARK INTEREST RATE UNCHANGED – AGAIN WWW.NEWS.MN PUBLISHED:2019/09/18      9 CHINA-FUNDED OVERPASS IN MONGOLIA OPENS TO TRAFFIC WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/09/17      10 IFC LOOKS TO OPPORTUNITIES IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/17      МОНГОЛ БАНК : БҮХ СЕКТОРЫН ТҮВШИНД САНХҮҮГИЙН НӨӨЦИЙГ ХУРИМТЛУУЛЖ, ЭРСДЭЛ ДААХ ЧАДВАРЫГ БЭХЖҮҮЛЭХ ШААРДЛАГА ӨНДӨР БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/09/18     “MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙН НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 20 ХУВИАР ӨСӨЖ, 2.5 САЯ ТОНН ХҮРЧЭЭ WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     МОНГОЛ БАНК: УРСГАЛ ДАНСНЫ АЛДАГДАЛ ДУНДЖААС ДООГУУР ОРЛОГОТОЙ ОРНУУДЫНХААС ӨНДӨР БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/09/18     ОУВС-ААС МОНГОЛ УЛСАД ӨГСӨН ГОЛ ЗӨВЛӨМЖҮҮД WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     ИПОТЕКИЙН ХӨТӨЛБӨРТ ЭНЭ ОНД НИЙТ 430 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОНО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     775 САЯ ТӨГРӨГИЙН АЛТЫГ ХИЛ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ХАДГАЛАХААР БОЛЛОО WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/18     ӨНГӨРСӨН ДӨРӨВДҮГЭЭР САРААС ЦАХИЛГААНЫ ҮНЭ 24 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/18     "БҮС БА ЗАМ"-Д НЭГДСЭН ОРНУУД 6 ЖИЛИЙН ДАРААГААС ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/17     ИРГЭДЭД ДӨРВӨӨС ОЛОН ШУУДАЙ ТҮЛШ ОЛГОХГҮЙ БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/09/17    

Махны үнэ өссөнд экспорт буруугүй www.zgm.mn

Нөөцийн махаа л олигтой зохион байгуулчихвал Ч.Улаан сайдын толгой, хүзүү бүтэн үлдэж болохоор
 
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тойрсон тодорхойгүй нөхцөл байдлаас бусдаар аядуу тайван байсан зун, намрын улс төрийн шинэ сэдвээр мах орж ирлээ. Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хамтарсан хуралдаан дээр манайхаас экспортлох махны хоригийг цуцлахаар талууд тохиролцоод 14 хоноогүй байхад Монголын Засгийн газрын тэргүүн нь “...Ард түмэн 14 мянган төгрөгөөр кг мах худалдан авч байхад махны экспорт хийгээд хэрэггүй шүү дээ, ер нь бол...” хэмээн мэдэгдчихэв. Бүр салбарын сайдад “Махны үнэ өсвөл сайд та толгойгоороо хариуцаарай” гэж загнаж, зааварлахын дундуур хэлнэ билээ.
 
Гэвч БНХАУ-д мах экспортлоход дотоодын нийлүүлэлт, үнэ ханшид нөлөөлөх хэмжээнд хүрэхгүйг Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэл харуулж байна. Монголын үе үеийн Засгийн газрын тэргүүд урд хөршид айлчлах бүртээ тавьдаг санал /бараг гуйлга/ нь манайхаас мах аваач ээ гэх хүсэлт.
 
Бараг таван Засгийн газрын нүүрийг улалзуулсан энэ “гуйлга”-ын үр дүнгийн оргил жил нь 2018 он юм. Тус онд манай улсаас БНХАУ-д хонь, ямааны 24 тонн мах экспортолж, 68.5 мянган ам.долларын валютын орлого олж байлаа. Харин адууны мах 29.4 мянган тонныг нийлүүлж, 58.6 сая ам.доллартай болсноо бахтайяа мэдэгдэж байсныг санаж байна.
 
Тэгвэл махны экспортод хориг тавьсан 2019 онд зөвхөн адууны махыг урагшаа нийлүүлсэн бөгөөд энэ оны эхний хагас жилийн байдлаар 9.6 мянган тонныг гаргажээ. Энэхүү экспортоос 18 сая ам.доллар олсныг албаны тоо батална.
 
Ингээд монголчууд махаа чөлөөтэй нийлүүлсэн хийгээд хориг тавьсан хоёр жилийн дүнгээс харахад хятадууд манайхаас ихэвчлэн адууны мах л авах сонирхолтой байгаа нь харагддаг
 
Тэгвэл бидний хүнсний хэрэгцээнд адууны мах төдийлэн жин дардаггүй атлаа яагаад хомсдол үүсч, үнэ 14000 төгрөгт хүрэв. Үхэр, хонь, ямааг хүнсэндээ зонхилж хэрэглэдэг монголчууд адууны махыг идэр есийн хүйтэн орсон үед хаа нэг иддэг гээд хэлчихвэл буруудахгүй.
 
Тэгэхээр махны хомсдол, үнийн өсөлтөд Хятад руу гаргасан экспорт лав хамаагүй болж таарлаа. Иймд Ерөнхий сайдын хэлсэн шиг салбарын яам нь ажлаа зөв зохион байгуулж, нөөцийн махаа хүртээмжтэй хийгээд чанартай бэлдэж чадахгүй байна, эсвэл ямар нэгэн үл үзэгдэгч гар дотоодын зах зээлийг зориудаар эвдээд байна.
 
Өнгөрсөн хаврын мах “магнаг” болсон гол шалтгаан нь нөөцийн мах бэлдэх ажлыг салбарын яам тун муу хийсэнтэй холбоотой. ХХААХҮЯ ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, гаргасан алдаагаа дахин давтахгүй хэмээн тангараг шахуу тавьсан.
 
Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээ дунджаар 12.2 мянган тонн гэсэн тооцоо байдаг. Гэтэл 2019 оны хавар дээрх дүнгээс гурав дахин багыг бэлтгэсэн нь аманд ч үгүй, хамарт ч үгүй болж, махны үнийг тэнгэрт хадах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Чадна, болно хэмээн сайхан амлаж, ар өврийн хаалгаар тендерт ялчихаад, цагаа тулахаар махаа цаг хугацаанд нь нийлүүлж чадахгүй байгаа компаниуд харин ямар ч хариуцлага хүлээгээгүй. Тиймээс хариуцсан яам, хяналт тавих үүрэгтэй байгууллагууд ашиг сонирхлын үүднээс аль нэг компанийг бөөцийлөхөө байж, махны нийлүүлэлтийг таслахгүй байх талаар олигтой ажиллах л шаардлагатай болж байна. Тэгж үл чадах аваас 60 гаруй сая малтай атлаа дотооддоо махны хомсдол, үнийн хөөрөгдөлд орж дарлагдан бухимдах арчаагүй явдал тасрахгүй. Хэрэв мах өнгөрсөн хаврынх шиг “магнаг” болвол толгойгоо алдахад хүрээд буй салбарын сайд Ч.Улаан өрөвдөлтэй санагдана. Тэрбээр ирэх өвөл, хаврын махны нөөцийн талаар хэлэхдээ“Улаанбаатар хот болон Дархан, Эрдэнэтийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд нийт 20 мянган тонн мах бэлтгэх шаардлагатай гэсэн тооцоо гаргасан. Махны бэлтгэн нийлүүлэлтийн ажлыг зохион байгуулж, нөөцлөхөд 10 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс гаргах шаардлагатай байгаа. Тиймээс 2020 оны төсвийн төсөөллийн төсөлд уг санхүүжилтийг тусгуулахаар Сангийн яаманд саналыг хүргүүлээд байна” хэмээв. Тэрбээр дотоодын хэрэгцээнд яг хэдэн тонн мах нөөцлөх гэж байгааг хэлсэнгүй.
 
Махны хомсдол, үнийн өсөлтөд Хятад руу гаргасан экспорт лав хамаагүй болж таарлаа
Харин БНХАУ-д хийх махны экспортын хувьд 4.4 мянган тонн адууны мах, 2.9 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаа аж.
 
Монголын эдийн засаг өсөлттэй байгаа хэдий ч иргэнийхээ амьдралд үр шим нь очихгүй байгаа нь гагцхүү уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тоо учраас тэр. Тэгвэл түүнийг төрөлжүүлье хэмээн ярьдаг мөртөө үүнийхээ төлөө юу ч хийхгүй, сиймхий гарангуут л хийрхээд эхэлдэг нь харамсалтай. Мах яг үүний бодит жишээ болов. Яг л уул уурхайгаа ашиглая гэсэн мөртлөө орд газрыг хураан авдаг шиг юм болж байна.
 
Малчид махаа дотооддоо хямдаар нийлүүлэхээсээ илүү, хятадуудад үнэтэй өгөхийг эрхэмлэж байгаад иргэд бухимдаж байгаа бололтой. Мэдээж илүү орлого хүссэн малчдыг буруутгах зохимжгүй. Гагцхүү үүнийг зохицуулах эзэн нь салбар хариуцсан яам, сайд та мөн шүү гэдгийг л Ерөнхий сайд хэлсэн байх аа! гэж бодож байна. Үнэндээ мах,үнэ ханшаа зохицуулж чадахгүй бол бүхэл бүтэн яам байхын хэрэг байх уу? гэж асуух хэрэгтэй.
 
Салбарт бодлого дутсанаар бухимдсан иргэд махны экспортыг буруутгасан Ерөнхий сайдын үгийг үг, үйлдлээрээ дэмжин алга ташин хүлээн авч сууна. Тэгэхдээ бүр үндэсний үзэл, улс орон ярьж ч байх шиг. Уг нь зах зээл рүү бараагаа нийлүүлж байгаа хэн ч үнэ хүргэх нь бодит өрсөлдөөний зам. Тэр дундаа ганц гайгүй зам. Монголын хамаг мах, малыг Хятад руу өндөр үнээр гаргаад байна гэдэг гоморхол бодит байдал дээр арай л ташаа гэдэг нь харагдаж буй өнөөгийн нөхцөлд дотоодын махны нийлүүлэлт, нөөц, бэлтгэл, хүргэлт, тээвэрлэлтээ л зөв тооцоолж, зохицуулж чадах юм бол малчид ч адлуулахгүй, ченжүүд ч чичлүүлэхгүй. Сайд Ч.Улаан ч толгой, хүзүү бүтэн үлдэж болохоор шүү дээ.
 
Улаанбаатарт манай нийт хүн амын бараг тал нь, нийт хот суурин газар ная гаруй хувь нь амьдран сууж байна. Хүн ам шигүү нягтарсан ийм төвлөрсөн газруудыг махаар тогтвортой хангана гэдэг тусдаа менежмент. Хот тойрсон мах боловсруулах үйлдвэрүүд эхнээсээ байгуулагдаад явж байна. Төр дөвчигнөж оролцохгүй бол жамаараа явсаар зайлшгүй менежмент нь мэдээж тогтож л таарна. Харин түүнээс өмнө төсвийн татаасаар мах нөөцлөх тусгай эрх авч буй компаниуд хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхэд л хангалалттай.
 
Манай сонин өмнө нь “Манай экспорт Хятадын нэг өдрийн хэрэгцээг ч хангахгүй” талаар нийтэлж байсан.
 
• Манайхаас экспортлох махны хоригийг цуцлахаар талууд тохиролцоод 14 хоноогүй байхад Монголын Засгийн газрын тэргүүн нь “...Ард түмэн 14 мянган төгрөгөөр кг мах худалдан авч байхад махны экспорт хийгээд хэрэггүй шүү дээ, ер нь бол...” хэмээн мэдэгдчихэв.
 
• Үнэндээ мах,үнэ ханшаа зохицуулж чадахгүй бол бүхэл бүтэн яам байхын хэрэг байх уу? гэж асуух хэрэгтэй болно.
 
• Улаанбаатарчуудад таалагдахын тулд мянгат малчин болтлоо хөдөө хөхөрч, гадаа гандахын хэрэг юусан.
 
Хятадын хүн амын тоо, махны дундаж хэрэгцээг тойм байдлаар тооцвол урд хөршийн махны нийт эрэлт жилд ойролцоогоор 75 сая тонноор хэмжигдэж байна. Тэгвэл үүнийг нэг өдөртхуваавал өмнөд хөршийн иргэд өдөрт дунджаар 208 мянган тонн мах зооглодог гэсэн үг. Гэтэл энэ нь Монгол Улсын бүтэн жилийн турш Хятадад нийлүүлж буй нийт махны экспортоос хол давсан тоо. Дэлхий даяараа зарж болох бүхнээ Хятадад өгөхөөр хөлд нь сууж байхад манайх хэдэн засгийн нүүр улалзуулж гуйсан гуйлгаа мартаж, махны экспортоо цуцаллаа, баталлаа гэж ааш нь олддоггүй эхнэр шиг аяглаж суухын хэрэг юун.
 
НҮБ-ын тооцоолсноор, бидний 60 гаруй сая мал манай улсыг бэлчээрийн доройтолд оруулж, даац нь даруй 3-4 дахин хэтрээд байгаа.
 
Зөвхөн урд хөршийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж чадаж байвал манай мах жинхэнэ магнаг болно. Тэгж гэмээнэ “мал дагавал ам тосдоно” гэдгээ бид ам бардан ярьж байж болно.Түүнээс биш улаанбаатарчуудад таалагдахын тулд мянгат малчин болтлоо хөдөө хөхөрч, гадаа гандахын хэрэг юусан .
 
Харин улстөрчид минь хөдөө очихоороо махны үнийг өсгөнө гэж амлаад, хотод ирэхээрээ махны үнийг хямдруулна гэж худлаа “поопрох”-оо л одоо больчих.


Нийтэлсэн огноо2019-08-22