1 LUKASHENKO: BELARUS, MONGOLIA SHARE MUTUAL DESIRE TO IMBUE THEIR FRIENDLY RELATIONS WITH PRACTICAL CONTENT WWW.SB.BY PUBLISHED:2026/10/27      2 MONGOLIA PM DESCRIBES MASSIVE STEPPE FIRE IN E. MONGOLIA AS SERIOUS MATTER WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2026/10/27      3 JAPAN GOV'T RESPONDS FOR 1ST TIME TO MONGOLIA GRASSLAND FIRE WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/10/27      4 MONGOLIA-UN RELATIONS: FROM PEACEKEEPING TO A ROLE IN SHAPING GLOBAL POLICY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/27      5 BELARUSIAN PRESIDENT WELCOMES PRESIDENT OF MONGOLIA KHURELSUKH UKHNAA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/27      6 DAMAGE FROM NUMRUG STRICTLY PROTECTED AREA ASSESSMENT CONTINUES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/27      7 MONGOLIA-BELARUS BUSINESS FORUM PRODUCES 17 DEALS WORTH USD 50 MILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/27      8 BANGLADESH TO SEND FIRST BATCH OF 12 WORKERS TO MONGOLIA NOV 1 WWW.THEFINANCIALEXPRESS.COM.BD PUBLISHED:2026/10/26      9 MONGOLIAN AMBASSADOR PRESENTS CREDENTIALS TO KING CHARLES III WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/26      10 JAPAN GOVT SAYS IT TAKES MONGOLIA WILDFIRE SERIOUSLY WWW.JEN.JIJI.COM PUBLISHED:2026/10/26      "ЯПОНЫ ЗАСГИЙН ГАЗАР НӨМРӨГИЙН ДЦГ-ЫГ НӨХӨН СЭРГЭЭХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД БЭЛЭН" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГ МӨРДӨН ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГТ ₮173 ТЭРБУМЫН ХОХИРОЛТОЙ 2,208 ИРГЭНИЙ ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     "БНХАУ ЗУГТСАН Г.ЗОЛЗАЯА Х.НЯМБААТАРЫН ЗАХИАЛГААР, ТӨСВИЙН МӨНГӨӨР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСНЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, УУЧЛАЛ ХҮССЭН" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН ЗАСВАРААС ШАЛТГААЛЖ ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЛТ СААТЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     МОНГОЛ, НҮБ-ЫН ХАРИЛЦАА: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНААС ДЭЛХИЙН БОДЛОГО ТОДОРХОЙЛОХ ОРОЛЦОО РУУ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ОУВС: ТӨСВИЙН ТЭЛЭЛТ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ УРТАСГАХ ЭРСДЭЛТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ШХАБ: МОНГОЛ УЛС БЭЛЧЭЭРИЙН УСАН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ САНААЧИЛГЫГ ТАНИЛЦУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/27     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ А.Г.ЛУКАШЕНКО АЛБАН ЁСООР УГТАН АВАВ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.АНАРЫГ ТОМИЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26     NVIDIA КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ КАЗАХСТАН УЛСЫГ ФИЗИК ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ДЭЛХИЙН ТӨВ БОЛГОХ САНАЛ ТАВЬЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/26    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ОУВС: Төсвийн тэлэлт инфляцын дарамтыг уртасгах эрсдэлтэй www.itoim.mn

Олон улсын валютын сан Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөлд тусгасан төсвийн томоохон тэлэлт эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг удаан хадгалах эрсдэлтэйг анхааруулав.
Олон улсын валютын сангийн (ОУВС) орлогч дарга Тахсин Саади Седикээр ахлуулсан ажлын хэсэг 2026 оны есдүгээр сарын 23-29-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, макро эдийн засгийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар Монголын эрх баригчидтай уулзал хийсэн байна. Ажлын хэсэг аравдугаар сарын 8-нд урьдчилсан дүгнэлтээ мэдэгдэл хэлбэрээр нийтэлжээ.
Өсөлт хурдан ч инфляци, төсвийн эрсдэл нэмэгдэв
Уул уурхайн олборлолтын өсөлтийн ачаар Монголын эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өсч, гадаад валютын нөөц есдүгээр сарын эцэст 8.9 тэрбум ам.долларт хүрчээ. ОУВС бүтэн жилийн өсөлтийг 6.2 хувь гэж төсөөлж байна.
Харин хүнсний үнийн өсөлт, шатахууны хомсдлын улмаас инфляц есдүгээр сард 12.9 хувьд хүрч, Монголбанкны 6±2 хувийн зорилтоос хол давсан бөгөөд энэ оны эцэст 13 хувь, 2027 оны эцэст 8.5 хувь орчим байх төлөвтэй.
Төсвийн тодотгол болон 2027 оны төсөлд татвар бууруулах, нийгмийн хөтөлбөр, цалин, тэтгэвэр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд ихэнхийг төрийн өмчит компаниуд, Оюу толгойн нэг удаагийн ногдол ашгаар санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Байнгын зарлагыг тогтворгүй уул уурхайн орлогоор санхүүжүүлэх нь төсвийн алдагдал, өрийг өсгөж, цалин-инфляцын эргэлт үүсгэх эрсдэлтэй гэж ОУВС анхааруулав.
ОУВС-ийн зөвлөмж
Төсвийн бодлого: Төсвийн нөөцийг сэргээж, эмзэг байдлыг бууруулахад анхаарах. Татвар бууруулах санал болгож буй багцыг эргэн харж, уул уурхайн бус татварыг цаашид бууруулах шаардлагыг няцаах. Зарим нь түр зуурын шинжтэй байж болох уул уурхайн давуу орлогыг голчлон төсвийн нөөцийг сэргээхэд чиглүүлж, зарлагыг илүү зорилтот болгон, тогтворгүй уул уурхайн орлогоос хамаарах хамаарлыг бууруулах.
Мөнгөний бодлого: Инфляцын дарамт өндөр, төсөв тэлж буй нөхцөлд дотоодын мөнгөний нөхцөлийг цааш чангаруулах. Бодит хүү буурч, инфляцын хүлээлт болон нэрлэсэн цалин өсөж байгаагаас мөнгөний нөхцөл сүүлийн үед зөөлөрсөн гэж ОУВС үзэж байна.
Институцийн шинэчлэл: Монголбанкны үйл ажиллагааны бие даасан байдлыг бэхжүүлэх. Төв банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай эцэслэн баталж, бие даасан, хариуцлагатай, үр нөлөөтэй төв банкны суурийг тавих. Мөн банкны засаглалыг бэхжүүлэх, хувьцаа эзэмшигчийн хязгаарыг шинэчлэн тогтоох, банкуудын удирдлага, үйл ажиллагааг үр дүнтэй болгохын тулд Банкны тухай хуульд цаг алдалгүй нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвлөсөн байна.
Эх сурвалж: Олон улсын валютын сан (ОУВС), 2026 оны 10 дугаар сарын 8



Нийтэлсэн огноо2026-10-27