Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко албан ёсоор угтан авав www.ikon.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар 2026 оны аравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Төрийн тэргүүнийг тус улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Тусгаар тогтнолын ордондоо өнөөдөр /2026.10.26/ албан ёсоор угтан авлаа. Угтах ёслолд төрийн хүндэт харуулууд жагсан, хоёр улсын төрийн дуулал эгшиглэв.
Ёслолын дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчлан уулзаж, үргэлжлүүлэн албан ёсны хэлэлцээ хийлээ.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улстай 2-3 чиглэлд чанартай, харилцан ашигтай хамтран ажиллая, эдгээр төслүүд нь Улаанбаатар болон Минск хотуудад амьдран суудаг хоёр улсын иргэдэд хүртээмжтэй, тэдний амьдралыг дээшлүүлэхүйц байхад чиглэсэн байх нь зүйтэй гэдэг байх суурь илэрхийлэв. Мөн манай улсын сонирхсон аль ч салбарт хамтран ажиллахад бэлэн гэсэн юм.
Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Өмнө нь хэрэгжсэн төрийн айлчлалаар яригдсан ажлууд хэрэгжиж, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжиж байгааг дурдаад, томоохон 2-3 төсөл хэрэгжүүлэх саналыг дэмжиж байгаа илэрхийлэв.
Айлчлалын хүрээнд хүнс хөдөө хөнгөн үйлдвэр, спорт, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн.
Тус улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко 1994 оноос хойш нийт долоон удаа төрийн тэргүүнээр сонгогдон ажиллаж буй улс төрч бөгөөд манай улсад 2024 онд төрийн айлчлал хийж байсан билээ.
Тус улс нь ерөнхийлөгчийн засаглалтай бөгөөд төрийн тэргүүнийг ард түмнээс шууд сонгодог, бүрэн эрхийн хугацаа нь 5 жил.
Бүгд Найрамдах Беларусь Улс нь 9.05 сая хүн амтай. Тэдний 83.7 хувь нь беларусь, 8.3 хувь нь орос, 3.1 хувь нь польш, 1.7 хувь нь украин болон бусад үндэстнүүд аж.
Тус улсын ДБН 2025 оны байдлаар ойролцоогоор 94.4 ам.доллар. Хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар эдийн засагт голлох байр эзэлдэг байна.
Нийтэлсэн огноо2026-10-26





