1 KHAAN QUEST 26 ENDS WITH CLOSING CEREMONY IN MONGOLIA WWW.ARMY.MIL PUBLISHED:2026/07/09      2 HEALTHILIFE — BRITISH VITAMINS NOW AVAILABLE IN DARKHAN WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM PUBLISHED:2026/07/09      3 MONGOLIA’S AMBASSADOR SEES LEE VISIT OPENING NEW 'GOLDEN ERA' IN SEOUL-ULAANBAATAR TIES WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/07/09      4 EXCLUSIVE: INTERVIEW WITH PRESIDENT LEE JAE MYUNG AHEAD OF HIS STATE VISIT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/09      5 GOVERNMENT APPROVES RENEWABLE ENERGY PROJECTS ACROSS SIX AIMAGS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/09      6 GOVERNMENT INITIATES STATE-OWNED ENTERPRISE REFORMS IN LINE WITH INTERNATIONAL STANDARDS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/07/09      7 20 HORSES GIFTED TO VIETNAMESE MOUNTED POLICE RETURNED TO MONGOLIA WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/07/09      8 MONGOLIA TO HOST INAUGURAL "WORLD HORSE DAY" AT KHUI DOLOON KHUDAG WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/08      9 MINISTER URGES CALM AMID NAADAM FUEL PANIC, CONFIRMS AMPLE NATIONAL RESERVES WWW.GOGO.MN PUBLISHED:2026/07/08      10 PROSPECTS REMAIN UNCERTAIN FOR NORTH KOREAN DEFECTOR INTERPRETER CASE DURING LEE'S MONGOLIA VISIT WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/07/08      МОНГОЛ, БНСУ-ЫН ХООРОНД БАЙГУУЛСАН 21 БАРИМТ БИЧИГ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АЙЛЧЛАЛ: МОНГОЛ УЛС, БНСУ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН АЛТАН ҮЕИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     М-СИ-ЭС ГРУПП КАКАОБАНКТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮНДСЭН НӨХЦӨЛИЙН БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 12.0 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     2030 ОН ГЭХЭД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭГ ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     Т.ДАВААДАЛАЙГИЙН ЦАГДАН ХОРИХ ХУГАЦАА 12 ХОНОГИЙН ДАРАА ДУУСНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     МОНГОЛБАНК БОЛОН БНСУ-ЫН ТӨВ БАНК ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/07/10     АНГЛИ АМИН ДЭМ "HEALTHILIFE" ДАРХАН ХОТОД БОРЛУУЛАЛТЫН ЦЭГЭЭ НЭЭЛЭЭ WWW.BRITISHBUSINESSCENTRE.COM НИЙТЭЛСЭН:2026/07/09     ОХУ ДИЗЕЛЬ ТҮЛШ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09     ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/07/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

СЯ: 2019 оны эхний хагас жилийн байдлаар засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 54.5 хувь байна www.bloombergtv.mn

2019 оны эхний хагас жилд Засгийн газар 702 тэрбум төгрөгийг өрийн төлбөрт төлсөн байна. Үүний 265 тэрбум нь үндсэн төлбөр, 437 тэрбум нь хүүгийн төлбөр гэж Сангийн яам мэдээллээ. Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ дагаад буурсан байна.
Оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 54.5 хувьд хүрснийг Сангийн яамны тайлангаас харж болохоор байна. Энэ нь 2018 оны жилийн эцсээс 4.4 нэгж хувиар буурсан дүн боллоо. Энэ оны төсвийг батлахдаа өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 55.3 хувь хүргэж бууруулах зорилт тавьж байсан юм. Мөн өндөр хүүтэй үнэт цаасыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авч, хөрөнгийн удирдлагыг сайжруулснаар хүүгийн зардлыг бууруулж байна гэж мэдээлээд байна. Энэ онд төсвийн зардлын 13 төгрөг тутмын нэгийг хүүгийн зардалд өгөх тооцоо хийжээ. Ойрын жилүүдэд өндөр дүнтэй гадаад өр төлөхөөр хүлээгдэж байгаа нь Засгийн газар, Төв банкны гол сорилт болж байгаа юм. Тухайлбал, 2020-2024 онд Төр, хувийн хэвшил 14.4 тэрбум ам.долларын өр төлөх тооцоотой байна. Үүнээс Засгийн газар, Монголбанкны төлөх өр 6.7 тэрбум ам.доллар болж байгаа аж.
 
Олон улсын зах зээлд байгаа “Мазаалай”, “Чингис”, “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг нэрлэж болно. 2024 он хүртэл төлөгдөх нийт 2.9 тэрбум ам.долларын дүн бүхий бондууд юм. Тухайлбал, 2021 онд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларыг төлөх хуваарьтай. Зах зээлийн мэдээллийг харвал хамгийн сүүлийн байдлаар “Гэрэгэ” бондын ханш он гарснаас хойш долоон хувиар өсөж, 102 орчим ам.доллартой байна. Хөрөнгө оруулагчдын шаардах өгөөжийн түвшин нь 27 хувиар буурч, 5.035 дээр тогтоод байна.
 
УИХ Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийг баталсан бөгөөд гол санааг харвал “Гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлж барагдуулах, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх арга хэмжээ авна, өрийн дахин санхүүжилтэд урт хугацаанд жигд төлөгдөх эх үүсвэрийг ашиглахыг эрмэлзэнэ” гэж заасан нь анхаарал татаж байна.


Нийтэлсэн огноо2019-09-11