1 MONGOLIA PUSHES TO COMPLETE RAIL BYPASS AROUND ULAANBAATAR WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/19      2 BUDGET DEFICIT HITS 3-YEAR HIGH WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/19      3 CITY NEEDS A CONSTRUCTION HEIGHT LIMIT LAW WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/19      4 MONGOLIA TO RAISE MINIMUM WAGE TO MNT 1 MILLION FROM 2027 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/18      5 OVER 700 JOURNALISTS ACCREDITED TO COVER COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/18      6 MONGOLIA: WORLD GATHERS TO SEEK ACCORD ON TACKLING DESERTIFICATION WWW.ASIANEWS.IT PUBLISHED:2026/08/18      7 MONGOLIA’S FUEL SUPPLY RETURNS TO NORMAL, RESTRICTIONS ON LICENCE PLATES AND PURCHASE LIMITS LIFTED WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/08/18      8 SAUDI ARABIA HANDS LAND DEGRADATION BATON TO MONGOLIA WWW.ARABNEWS.COM PUBLISHED:2026/08/18      9 CHINA SHARES DESERTIFICATION-CONTROL EXPERTISE AT UNCCD COP17 IN MONGOLIA WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/08/18      10 UNCCD COP17 OPENS IN MONGOLIA'S CAPITAL WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/17      ТӨРӨЛТ 3.8 ХУВИАР БУУРЧ, НАС БАРАЛТ 1.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/19     Б.ПҮРЭВДАГВА: ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТААР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООГҮЙ ӨДРҮҮДИЙГ ТАТВАРААС ХАСАХ ТООЦООЛОЛ ХИЙЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/19     МОНГОЛ ОРНЫ НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТӨД ӨРТӨӨД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     ҮСХ: АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТОО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 13.4 МЯНГААР ӨССӨН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     Б.ДАВААДАЛАЙ: УУЛ УУРХАЙН САЛБАР ШАТАХУУНЫ ХҮНДРЭЛГҮЙ, ЭКСПОРТ, ОРЛОГО ХАРЬЦАНГУЙ САЙН БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     ҮСХ: ГАДААД ХУДАЛДАА 5 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     Ү.ОЮУНЗУЛ: COP17 ХУРЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НИЙСЛЭЛИЙН ӨМЧ БОЛОН ҮЛДЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/18     Б.ДАШПҮРЭВ: ӨНӨӨДРӨӨС НИЙСЛЭЛИЙН ШТС-УУДЫН 90 ХУВИЙГ 24 ЦАГААР АЖИЛЛУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     ХЯТАДЫН С919 ОЛОН УЛСЫН АНХНЫ НИСЛЭГЭЭ ЯАГААД МОНГОЛ УЛСААС ЭХЛҮҮЛСЭН БЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17     COP17 ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ш.Раднаасэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх болов www.news.mn

“Нүүрсний хулгайн загалмайлсан эцэг бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан” гэх мэдэгдэл хийж шуугиулсан УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөх боллоо.  Энэхүү томилгоог “Шагналаа авлаа” гэж егөөдөх хүмүүс олон байна.
МАН дотор өнгөрсөн намраас эхлэн тамганы зодоон хүчээ авч, хоёр талцан үзэлцэхэд УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зарлан УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талаар ноцтой мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, тэрбээр “Би нүүрсний хулгайч гэж зарлуулж байх үедээ энэ хулгайг ордон дотроос л зохион байгуулна гэж хэлж байсан. Тэр үед энэ хүн /УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан.
Өрсөлдөгч нараа 17 гишүүнийг нүүрсний хулгайч гэж зарлуулаад бүгдийг нь жагсаалаас гаргасан. Нэг төрлийн ашиг сонирхолд нь саад болсон, эрх ашигт нь саад болсон хүмүүсийг айлган сүрдүүлсэн, хөөж явуулсан. Ялгаагүй энэ хүмүүс бүгд шалгуулсан. Намайг бүр өөрийн зөвлөх Баянмөнх гэдэг хүнээр бүх муу юмтай холбуулж бичүүлж байгаад шалгуулсан. Холбож болох бүх юмаар бичүүлж байсан. Тэгээд өнөөдөр энэ өндөрлөгт хүрчихээд ахиад Ерөнхий сайд гэдэг мест рүү очно гээд дайрч байна. Нүүрсний жинхэнэ хулгайч чинь энэ. Тухайн үед би АТГ- ын үүдэнд хэлж байсан. Нүүрсний хулгайч гэж зарласан энэ нэрсийг АТГ-аас гаргаагүй, намаас өгсөн нэр гэж хэлж байсан.
Тийм учраас маргаашийн сонголт бол МАН хулгайч нараасаа салах сонголт.  Хууль засаглах уу, хулгайч засаглах уу гэдэг сонголт. МАН 2027, 2028 оны сонгуульд  ялах сонголт уу, ялахгүй сонголт уу гэдгийг Бага хурлын гишүүд хийнэ.
Хэрвээ маргааш Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар сонгох юм бол нүүрсний хулгайчдын нам болно. Юу үнэн энэ үнэн” гэж мэдэгдсэн” удаатай.
Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр эдийн засагч Б.Даваадалай ажиллаж байсан. Тэрбээр “Эрдэнэс Монгол”компанийн захирал болох тул ажлаа хүлээлгэн, суудалд нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ирж байна.
Г.ХОРОЛ



Нийтэлсэн огноо2025-12-05