1 WORLD’S BIGGEST MINING COMPANIES NOW WORTH $2.17 TRILLION WWW.MINING.COM PUBLISHED:2026/08/10      2 WORLD BANK COUNTRY MANAGER PRESENTS CREDENTIALS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/10      3 70 MW THERMAL POWER PLANT FIRED UP AHEAD OF WINTER PEAK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/10      4 MONGOLIA’S NEXT PRESIDENT? RACE TO SUCCEED KHURELSUKH RESHAPES POLITICAL LANDSCAPE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/09      5 REQUEST SUBMITTED TO SUPPLY 12,000–15,000 TONNES OF AI-92 GASOLINE MONTHLY FROM CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      6 DIRECTIVE ISSUED TO EXCHANGE 80 PERCENT OF GOVERNMENT DATA DIGITALLY BY NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      7 KAZAKHSTAN, MONGOLIA STRENGTHEN WATER COOPERATION WWW.KT.KZ PUBLISHED:2026/08/09      8 BRIDGE TO THE PERSIAN GULF: WHAT THE AGREEMENT BETWEEN GOLOMT BANK AND MASHREQ BANK MEANS FOR THE CITIZENS OF MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/09      9 MIAT TO EXPAND COOPERATION WITH BOEING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      10 MONGOLIA'S FOREX RESERVES HIT RECORD HIGH OF 7.9 BLN USD WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/07      ЕРӨНХИЙ САЙД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ 87 КМ-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     АХБ-НЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ЖОН ЖҮХЁНЬ ЖОНГИЙГ ТОМИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     420 БИЗНЕСТ ТАТВАРЫН БОЛОН ТАТВАРЫН БУС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     МОНГОЛЫН МЕТАН ХИЙГ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ “JADE GAS” -ЫН ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ БАРИМТУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ЧОЙР–МАНДАЛГОВЬ–АРВАЙХЭЭРИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ 2028 ОНД БҮРЭН ДУУСНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БЯМБА ГАРАГААС ЭХЛЭН НИЙСЛЭЛД ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ШИНЭ СТАНЦЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     БНХАУ-ААС САР БҮР 12-15 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВИЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ОУВС-аас Монгол улсад өгсөн гол зөвлөмжүүд www.bloombergtv.mn

Олон Улсын Валютын Сангийн Удирдах зөвлөл дүрмийн IV заалтын дагуу Монгол Улстай хийсэн зөвлөлдөх яриа хэлэлцээгээ эцэслэлээ. Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг 2019 оны зургаадугаар сарын 19-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, Олон Улсын Валютын Сангийн дүрмийн IV заалтын дагуу хэрэгждэг 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээ хийсэн юм.
Олон Улсын Валютын Сангийн Удирдах зөвлөл албан ёсоор хэлэлцээг дүгнэн мэдэгдэл гаргасан байна. Хэвлэлийн мэдээнд Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс эргэн эрчтэй сэргээд байгааг онцолжээ. 2019 оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 8.6 хувьд хүрсэн бол 2018 онд төсвийн тэнцэл ашигтай гарч эхэлсэн юм.
 
Мөн гадаад валютын албан нөөц 2016 оноос хойш 2.5 тэрбум ам.доллароор өссөн гэсэн гол тоонуудыг дурджээ. “Хэдий тийм боловч Монгол Улсын эдийн засаг гадаад “шок”-т эмзэг хэвээр байна. Учир нь гадаад өрийн хэмжээ өндөр, эдийн засаг түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай байгаа” гэж онцолжээ. Түүнчлэн эдийн засаг сайн байгаа ч зарим анхаарах асуудлуудыг дурдсан байна. Эдийн засгийн өсөлтийг 2019 онд 6.5 хувь, дунд хугацаанд 5-6 хувьтай байна гэж төсөөлжээ. Мөн ирээдүйд тулгарах гол асуудал бол экспортын хэмжээ буурах, зээлийн өсөлт буурах асуудлууд байна. Учир нь олон улсын зах зээлд уул уурхайн түүхий эдийн эрэлт буурах нь экспортод нөлөөлнө гэжээ.
 
Гадаадын шууд хөрөнгө оруулалт сайн байх төлөвтэй байгаа, мөн урсгал дансны тэнцэл сайжирч байгаа нь нөөцийг нэмэгдүүлж байна. Хэдий тийм боловч энэ хандлага дотоодын бодлогоос үүдэж 2021 оноос саарах магадлалтай. Үүн дээр нэмээд доноруудаас орж ирж байгаа их хэмжээний санхүүгийн дэмжлэг дуусна гэсэн байна.
 
Үүнээс гадна цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд төсвийн шинэчлэлийн хэрэгжилтийг тууштай хангах, санхүүгийн секторын тогтвортой байдлыг хангах, засаглалыг сайжруулах шаардлагатай гэж Олон Улсын Валютын Сангийн Удирдах зөвлөл үзсэн байна. Мөн төсвийн зөвлөлийн үйл ажиллагааг сайшаажээ. Олон Улсын Валютын Сангийн Удирдах зөвлөлөөс Монгол Улс нөөцөө нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлэх, савлагааг бууруулах, “ногоон эдийн засаг”-ийн өсөлтийг дэмжих шаардлагатай гэж зөвлөлөө. Түүнчлэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй зургаа дахь шатны үнэлгээг дуусгахын тулд хийж буй санхүүгийн салбарын реформыг гүйцээхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
 
Засгийн газрын өртэй холбоотой тулгарах эрсдэлүүдийг бууруулахын тулд Засгийн газар өрийн менежментийн талд идэвхийлэн ажиллах хэрэгтэй гэж үзжээ. Мөнгөний бодлогын тухайд инфляцийг онилж, гадаад тэнцвэргүй байдалд анхаарах шаардлагатай. Илүү уян хатан ханшийн бодлого нь гадаад тэнцвэргүй байдлыг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд тустай гэж үзсэн байна. Цаашид Монголбанк нөөц нэмэгдүүлэхийн тулд шууд худалдаж авах, гадаад валют худалдахаа хязгаарлах нь зүйтэй гэсэн байна.


Нийтэлсэн огноо2019-09-18