Шинэ станцын технологийн анхны галыг асаалаа www.gogo.mn
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг “Райд Монголиа” ХХК барьж бaйна. Тус станцын технологийн анхны галыг өчигдөр асаалаа.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Удахгүй ашиглалтад оруулах энэ станц цахилгаан, дулааны чадлын дутагдлыг нөхөхөд хувь нэмэр оруулах, хараат байдлыг бууруулахад нөлөөтэй. Энэхүү төсөлд гар бие оролцож буй хүн бүхэнд баяр хүргэе” гэв.
Улаанбаатар хотоос 311 км-ийн зайд барьж буй уг станц тус бүр 35 МВт турбингенератортай хоёр блок зуухтай байх юм.
Станцад жилд 489 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэн, 440.2 сая кВт.ц цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцоолж байна.
Барилга угсралтыг 2024 оны тавдугаар сарын 1-нд эхлүүлсэн. Өвлийн оргил ачааллаас өмнө буюу ирэх аравдугаар сардаа багтаан ашиглалтад оруулахыг зорьж байна.
Сэлэнгэ аймгийн хэрэглээг хангах тус ДЦС-ын барилга угсралтыг Камбож улсын МITIME групп түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэж байна. Энэ станцад шинэ техник, технологи суурилуулахыг зорьж, Монгол Улсад анх удаа карбон яндан ашиглах аж. Буулгаж, угсардаг ийм яндан ашиглах нь байгаль орчинд ээлтэй гэж ЭХЯ мэдээлэв.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ыг “Райд Монголиа” ХХК барьж бaйна. Тус станцын технологийн анхны галыг өчигдөр (2026.08.08) асаалаа.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Удахгүй ашиглалтад оруулах энэ станц цахилгаан, дулааны чадлын дутагдлыг нөхөхөд хувь нэмэр оруулах, хараат байдлыг бууруулахад нөлөөтэй. Энэхүү төсөлд гар бие оролцож буй хүн бүхэнд баяр хүргэе” гэв.
Улаанбаатар хотоос 311 км-ийн зайд барьж буй уг станц тус бүр 35 МВт турбингенератортай хоёр блок зуухтай байх юм. Станцад жилд 489 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэн, 440.2 сая кВт.ц цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцоолж байна.
Барилга угсралтыг 2024 оны тавдугаар сарын 1-нд эхлүүлсэн. Өвлийн оргил ачааллаас өмнө буюу ирэх аравдугаар сардаа багтаан ашиглалтад оруулахыг зорьж байна.
Сэлэнгэ аймгийн хэрэглээг хангах тус ДЦС-ын барилга угсралтыг Камбож улсын МITIME групп түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэж байна. Энэ станцад шинэ техник, технологи суурилуулахыг зорьж, Монгол Улсад анх удаа карбон яндан ашиглах аж. Буулгаж, угсардаг ийм яндан ашиглах нь байгаль орчинд ээлтэй гэж ЭХЯ мэдээлэв.
Нийтэлсэн огноо2026-08-09





