1 MONGOLIA’S NEXT PRESIDENT? RACE TO SUCCEED KHURELSUKH RESHAPES POLITICAL LANDSCAPE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/09      2 REQUEST SUBMITTED TO SUPPLY 12,000–15,000 TONNES OF AI-92 GASOLINE MONTHLY FROM CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      3 DIRECTIVE ISSUED TO EXCHANGE 80 PERCENT OF GOVERNMENT DATA DIGITALLY BY NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      4 KAZAKHSTAN, MONGOLIA STRENGTHEN WATER COOPERATION WWW.KT.KZ PUBLISHED:2026/08/09      5 BRIDGE TO THE PERSIAN GULF: WHAT THE AGREEMENT BETWEEN GOLOMT BANK AND MASHREQ BANK MEANS FOR THE CITIZENS OF MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/09      6 MIAT TO EXPAND COOPERATION WITH BOEING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      7 MONGOLIA'S FOREX RESERVES HIT RECORD HIGH OF 7.9 BLN USD WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/07      8 IMF EXECUTIVE BOARD CONCLUDES 2026 ARTICLE IV CONSULTATION WITH MONGOLIA WWW.IMF.ORG PUBLISHED:2026/08/07      9 MONGOLIA’S FUEL CRISIS IS A DEMAND PROBLEM, NOT JUST A SUPPLY ONE WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/08/07      10 AI-92 PETROL IMPORTS FROM RUSSIA CONTINUE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      ШИНЭ СТАНЦЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     БНХАУ-ААС САР БҮР 12-15 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВИЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ОХУ РУУ ЯВЖ, ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     АЛТНЫ ҮНЭ ДӨРВӨН УЛИРАЛ ДАРААЛАН ӨСӨЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     Б.СЭМЖИДМАА: ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЖТЭЙ 103 БҮРТГЭЛЭЭС НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     ГЕГ: МАЛЫН МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ 17.9 ХУВИАР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     Б.ДАШПҮРЭВ: УЛААНБААТАР ХОТЫН 155, ОРОН НУТГИЙН 80 ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ РУУ ТҮГЭЭЛТ ХИЙЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     ОХУ: БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД ХАЛДЛАГЫН БАЙ БОЛЖ, ТҮЛШНИЙ ХЯМРАЛ ГҮНЗГИЙРЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа www.montsame.mn

 Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын төрийн өмчит Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Яныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд БНХАУ-аас энэ оны наймдугаар сард 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлэхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн цаашид нийлүүлэлтийн хэмжээг сар бүр 12-15 мянган тоннд хүргэж, тогтвортой байлгах хүсэлт тавилаа.

Түүнчлэн энэ сард нийлүүлэх автобензиний үнийг олон улсын зах зээлийн ханшаас өндөр, үнийг бууруулах боломжийг судлахыг хүслээ. Тэрбээр Монгол Улсад үүсээд буй шатахууны нөхцөл байдлыг шийдвэрлэхэд Иж бүрэн стратегийн түншлэл бүхий БНХАУ-ын тал дэмжлэг үзүүлэх талаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын их хурлын дарга Жао Лөжи, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон Гадаад хэргийн сайд Ван И нартай уулзах үеэр ярилцсан тул "Петрочайна Дачин Тамсаг" ХХК оролцоогоо улам идэвхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тухайлбал, Монголоос БНХАУ-д экспортолж буй газрын тосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монгол Улсад өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх, олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр бодит ахиц гаргахыг хүсэв.

Энэ асуудлаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг ирэх долоо хоногт БНХАУ-д албан томилолтоор ажиллуулахаар болсныг мөн уулзалтын үеэр мэдэгдлээ.

"Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Ян 2012 оноос хойш шийдвэрлэгдээгүй байсан татварын маргааныг шийдвэрлэж өгсөн Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газарт талархал илэрхийлээд дэлхий дахинд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хумигдаж, үнийн өсөлт үргэлжилж буй энэ үед Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад анхаарахаа мэдэгдэв. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын БНХАУ-д хийх албан томилолтыг үр дүнтэй болоход бүх талаар дэмжин ажиллана гэв.

"Петрочайна Дачин Тамсаг" ХХК нь Монгол Улсын газрын тосны салбарт 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Тус компани цаашид Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа өргөжүүлж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр мөн илэрхийллээ.



Нийтэлсэн огноо2026-08-09