Монгол банк: Урсгал дансны алдагдал дунджаас доогуур орлоготой орнуудынхаас өндөр байна www.bloombergtv.mn
2018 онд урсгал дансны алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувьтай тэнцэж байсан нь дунджаас доогуур орлоготой орнуудынхаас 11 орчим хувиар илүү байсныг Монголбанкны судалгаа харуулж байна.
Урсгал дансыг задлаад харвал дийлэнхийг нь тээвэр, аялал жуулчлал, өндөр төлбөртэй зөвлөх үйлчилгээний гарах урсгал, мөн гадаадад төлж буй өрийн төлбөр бүрдүүлж байгаа юм.
Урсгал дансны алдагдал буурах нь төлбөрийн тэнцэл сайжрах, валютын нөөц нэмэгдэх, эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөөтэй гэж "Төлбөрийн тэнцэл ба гадаад өр" онол практикийн бага хуралд оролцсон шинжээчид үзэж байна.
Нийтэлсэн огноо2019-09-18