1 PRIME MINISTER OF MONGOLIA HOLDS PHONE TALKS WITH PRIME MINISTER OF JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      2 MONGOLIAN MINING COMPANY SAYS COPPER EXPORTS HAVE DROPPED DUE TO CHINA BORDER RESTRICTIONS WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/10/29      3 NEW REPORT FINDS TRUMP JR.’S MONGOLIA TRIP WENT FAR BEYOND HUNTING WWW.MS.NOW PUBLISHED:2026/10/29      4 MONGOLIA SUSPENDS ROAD TRANSPORT ON KEY COAL CORRIDOR TO CHINA WWW.MYSTEEL.NET PUBLISHED:2026/10/29      5 E-MART OPENS 7TH STORE IN MONGOLIA, WITH 8TH SET FOR NOVEMBER WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/10/29      6 UN GENERAL ASSEMBLY FIRST COMMITTEE ADOPTS MONGOLIA’S RESOLUTION ON NUCLEAR-WEAPON-FREE STATUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      7 MONGOLIA HARVESTS 88% OF AUTUMN CROPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      8 KREMLIN-LINKED BUSINESSMAN JOINED DONALD TRUMP JR. ON MONGOLIAN HUNTING TRIP THIS SUMMER – FT WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/10/28      9 MONGOLIA EYES A NON-PERMANENT SEAT ON THE UNSC – IN 2048 WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/28      10 KOREA TO PILOT GROUP TOURIST VISAS FOR MONGOLIAN NATIONALS WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/10/28      ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ 15 АЖИЛТАН БЭРТЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ 2027 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     З.МЭНДСАЙХАН: ГАШУУНСУХАЙТЫН ЦААД ТАЛЫН БООМТЫН ЗАСВАРААС БОЛЖ ОЮУТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН БУУРААД БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     БНХАУ-ААС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 25,000 ОРЧИМ ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ТАТАЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ОЮУТОЛГОЙН НООГДОЛ АШИГ ₮857 МЯНГЫГ ДАНСАНДАА АВАХЫГ 77,587 ИРГЭН ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Н.УЧРАЛ, С.ТАКАИЧИ НАР НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АСУУДЛААР УТСААР ЯРЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ТАКАИЧИ САНАЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ УТСААР ЯРЬСАН ГЭЖ АНДУУРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ТӨСӨВ 2027: ГАНДАНГИЙН ДЭНЖИД 15 ТЭРБУМ, ХАРХОРУМД 5 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Г.Тэмүүлэн: Орон сууцны залилангийн хэргийг 2027 оны эхний улиралд багтаан эцэслэн шийдвэрлэнэ www.itoim.mn

Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хурлаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болсон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээллээ.
Тэрээр “Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 280 орчим нотариатын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нотариатын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр иргэдэд илүү хүртээмжтэй, иргэн төвтэй үйлчилгээг бий болгохоор зорьж байгаа. Тухайлбал, дэлхийн хаана ч байгаа Монгол Улсын иргэн цахимаар нотариатын байгууллагатай холбогдож, зайнаас гэрчлүүлэх, баримт бичгээ баталгаажуулах үйлчилгээ авах боломжтой болох юм. Улсын хэмжээнд жил бүр нэг сая орчим нотариатын гэрчлэл, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудад нотариатын үйлчилгээний хөлсийг хөнгөлөхөөр тусгасан. Ингэснээр 500-600 мянган иргэн нотариатын бүх төрлийн үйлчилгээг хөнгөлөлттэй тарифаар авах боломж бүрдэнэ.
Мөн үйлчилгээний хөлсөөс чөлөөлөгдөх зорилтот бүлгийг хуулиар тодорхойлж өгсөн. Үүнд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэд, олон хүүхэдтэй болон өрх толгойлсон эцэг, эхчүүд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүд, гэрч, хохирогч, төлбөрийн чадваргүй хүмүүс хамрагдана. Тэдгээр иргэнийг итгэмжлэл гэрчлэх, баримт бичгийн хуулбар гэрчлэх зэрэг тодорхой төрлийн нотариатын үйлчилгээний төлбөрөөс бүрэн чөлөөлөх юм. Ирэх долоо хоногт уг хуулийг УИХ-аар хэлэлцүүлж, энэ ондоо багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Орон сууцны залилангийн асуудлын тухайд ирэх жилүүдэд төрөөс 100 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор 2-3 төсөл эхлээд байна. Орон сууцны залилан болон газар чөлөөлөлтийн улмаас олон жил хохирсон иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэж, орон сууцанд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
Орон сууцны залилангийн шинжтэй, нэг айлын орон сууцыг 10-20 хүнд давхар гэрээлэн худалдсан зэрэг санаатай үйлдлүүд бий. Эдгээр хэргийг шалгаж, шийдвэрлэхээр өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Манай байгууллагад одоогоор нийт 173 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд хэрэг тус бүрийн холбогдогч, хохирогчдын тоо хэдэн мянгад хүрч байна. Эдгээр хэргийг энэ он болон ирэх оны эхний улиралд багтаан эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, газраа өгсөн ч орон сууцандаа орж чадаагүй 800 орчим өрхийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр зорьж байна. Энэ ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, иргэдийг орон сууцтай болгох асуудлыг нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва болон Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан нар хариуцан ажиллана” гэлээ.

Сандэлгэр ЗОЛЗАЯА

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-10-29