1 PRIME MINISTER OF MONGOLIA HOLDS PHONE TALKS WITH PRIME MINISTER OF JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      2 MONGOLIAN MINING COMPANY SAYS COPPER EXPORTS HAVE DROPPED DUE TO CHINA BORDER RESTRICTIONS WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/10/29      3 NEW REPORT FINDS TRUMP JR.’S MONGOLIA TRIP WENT FAR BEYOND HUNTING WWW.MS.NOW PUBLISHED:2026/10/29      4 MONGOLIA SUSPENDS ROAD TRANSPORT ON KEY COAL CORRIDOR TO CHINA WWW.MYSTEEL.NET PUBLISHED:2026/10/29      5 E-MART OPENS 7TH STORE IN MONGOLIA, WITH 8TH SET FOR NOVEMBER WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/10/29      6 UN GENERAL ASSEMBLY FIRST COMMITTEE ADOPTS MONGOLIA’S RESOLUTION ON NUCLEAR-WEAPON-FREE STATUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      7 MONGOLIA HARVESTS 88% OF AUTUMN CROPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      8 KREMLIN-LINKED BUSINESSMAN JOINED DONALD TRUMP JR. ON MONGOLIAN HUNTING TRIP THIS SUMMER – FT WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/10/28      9 MONGOLIA EYES A NON-PERMANENT SEAT ON THE UNSC – IN 2048 WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/28      10 KOREA TO PILOT GROUP TOURIST VISAS FOR MONGOLIAN NATIONALS WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/10/28      МОНГОЛ УЛС НЭГ САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ ЗОРИЛТЫНХОО 91.9 ХУВИЙГ БИЕЛҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     АҮЭБЯ: ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙД ОСОЛ ГАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАЗАР ДЭЭР НЬ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     14.5 МЯНГА ГАРУЙ БАРИЛГА ДУЛААНД ХОЛБОГДОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     ӨНӨӨДРӨӨС ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ 5 ШИЙДВЭР WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/01     ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ 15 АЖИЛТАН БЭРТЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ 2027 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     З.МЭНДСАЙХАН: ГАШУУНСУХАЙТЫН ЦААД ТАЛЫН БООМТЫН ЗАСВАРААС БОЛЖ ОЮУТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН БУУРААД БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     БНХАУ-ААС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 25,000 ОРЧИМ ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ТАТАЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ОЮУТОЛГОЙН НООГДОЛ АШИГ ₮857 МЯНГЫГ ДАНСАНДАА АВАХЫГ 77,587 ИРГЭН ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Н.УЧРАЛ, С.ТАКАИЧИ НАР НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АСУУДЛААР УТСААР ЯРЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх 5 шийдвэр www.news.mn

Улсын төсвийн тодотголд туссан тэтгэвэр, цалингийн нэмэгдэл зэрэг томоохон шийдвэрүүд төдийгүй улирлын шинж чанартай хэд хэдэн зохицуулалт өнөөдрөөс буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал,

Нэг. Томуугаар өвдсөн хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгох зохицуулалт
Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа эцэг эхчүүдэд ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас ажиллуулахыг төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагад даалгасан. Хэвтэн эмчлүүлж буй болон үйлчлүүлж байгаа эмнэлэг, эмчээсээ өвдсөн хүүхдээ асарч байгаа талаарх магадалгаа гаргуулж, холбогдох байгууллагад хүсэлтээ хүргүүлэн шийдвэрлэнэ. Уг шийдвэр ханиад томууны халдварын эрсдэл өндөр үе буюу энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт дээрх шийдвэрийг дэмжин, хэрэгжүүлж ажиллахыг уриалж буй.

Хоёр. Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт
Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах зохицуулалт хэрэгжиж эхлээд есөн жил болж байна. Шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхлэн 2027 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хоорон дахь 1500 квт.цаг хүртэлх хэрэглээнд тарифын хөнгөлөлт үзүүлэх юм. Мөн Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн өргүй, зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цагийн ялгаварт тоолууртай айл өрхүүд хамрагдах журамтай.

Гурав. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн өсөлт 477-903 мянган төгрөг

Эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, спорт болон төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг өнгөрсөн оны түвшингээс 50 хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.  Өөрөөр хэлбэл эн салбарын ажилтан, албан хаагчид нэмэгдсэн дүнгээр цалингаа бодуулж авна гэсэн үг.  Энэ хүрээнд нийт 52 мянган төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин дунджаар 477-903 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа аж.  Цалингийн нэмэгдэлд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн тодотголд тусган батлуулсан.

Дөрөв. Суурь тэтгэврийн нэмэгдэл 100-300 мянган төгрөг
Засгийн газрын зүгээс суурь тэтгэврийг олгох ажлыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр товлосон. Улсын төсвийн тодотгол батлагдсанаар  иргэдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, ажилласан жилээс нь хамаарч ахмад настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэж буй. Эл шийдвэр арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих бөгөөд нийт 419 мянган ахмад настан тэтгэврийн нэмэгдэл авахаар байгаа аж. Тухайлбал, тэтгэврийн доод хэмжээ болох 719 мянган төгрөг авдаг ахмад настны тэтгэвэр ажилласан жилээсээ хамааран 969 мянган төгрөг хүртэл өсөх боломж бүрджээ.

Тав. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг шинэчилсэн дүнгээр олгож эхэлнэ

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.  Тухайлбал, хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувь алдсан иргэн, одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд  олгодог нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 600 мянган төгрөг,  асаргааны тэтгэмж 370 мянган төгрөг болж нэмэгдэх юм. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээ 524 мянган төгрөг болж  шинэчлэгдсэн байна.

 



Нийтэлсэн огноо2026-11-01