1 PRIME MINISTER OF MONGOLIA HOLDS PHONE TALKS WITH PRIME MINISTER OF JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      2 MONGOLIAN MINING COMPANY SAYS COPPER EXPORTS HAVE DROPPED DUE TO CHINA BORDER RESTRICTIONS WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/10/29      3 NEW REPORT FINDS TRUMP JR.’S MONGOLIA TRIP WENT FAR BEYOND HUNTING WWW.MS.NOW PUBLISHED:2026/10/29      4 MONGOLIA SUSPENDS ROAD TRANSPORT ON KEY COAL CORRIDOR TO CHINA WWW.MYSTEEL.NET PUBLISHED:2026/10/29      5 E-MART OPENS 7TH STORE IN MONGOLIA, WITH 8TH SET FOR NOVEMBER WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/10/29      6 UN GENERAL ASSEMBLY FIRST COMMITTEE ADOPTS MONGOLIA’S RESOLUTION ON NUCLEAR-WEAPON-FREE STATUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      7 MONGOLIA HARVESTS 88% OF AUTUMN CROPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      8 KREMLIN-LINKED BUSINESSMAN JOINED DONALD TRUMP JR. ON MONGOLIAN HUNTING TRIP THIS SUMMER – FT WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/10/28      9 MONGOLIA EYES A NON-PERMANENT SEAT ON THE UNSC – IN 2048 WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/28      10 KOREA TO PILOT GROUP TOURIST VISAS FOR MONGOLIAN NATIONALS WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/10/28      ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ 15 АЖИЛТАН БЭРТЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ 2027 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     З.МЭНДСАЙХАН: ГАШУУНСУХАЙТЫН ЦААД ТАЛЫН БООМТЫН ЗАСВАРААС БОЛЖ ОЮУТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН БУУРААД БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     БНХАУ-ААС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 25,000 ОРЧИМ ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ТАТАЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ОЮУТОЛГОЙН НООГДОЛ АШИГ ₮857 МЯНГЫГ ДАНСАНДАА АВАХЫГ 77,587 ИРГЭН ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Н.УЧРАЛ, С.ТАКАИЧИ НАР НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АСУУДЛААР УТСААР ЯРЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ТАКАИЧИ САНАЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ УТСААР ЯРЬСАН ГЭЖ АНДУУРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ТӨСӨВ 2027: ГАНДАНГИЙН ДЭНЖИД 15 ТЭРБУМ, ХАРХОРУМД 5 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

З.Мэндсайхан: Гашуунсухайтын цаад талын боомтын засвараас болж Оюутолгойн зэсийн экспорт гурав дахин буураад байна www.ikon.mn

Гашуунсухайт боомтоор экспортод гаргадаг зэсийн баяжмалын хэмжээ буурч байгаа талаар "Оюу толгой" компаниас мэдэгдсэн.

Тус мэдэгдэлд "2026 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд хилээр буцаж нэвтрэх гарцад тодорхойгүй шалтгааны улмаас хязгаарлалт тогтоон, хоногт 13 цуваа нэвтрүүлдэг байсныг дөрвөн цуваагаар хязгаарлаж байгаа нь баяжмал тээвэр, экспортын хэвийн үйл ажиллагаа доголдож, борлуулалт саатан эдийн засгийн хохирол учруулж болзошгүй эрсдэл үүссэн" гэсэн байв. 

Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан дараах хариултыг өглөө. 

Тэрбээр "Өнгөрөгч наймдугаар сараас хойш Гашуунсухайтаар гарч байгаа нүүрсний экспорт 40 хувь буурсан. Хятадын талаас Гашуунсухайтын цаад талын боомтод нэг сарын хугацаатай засварын ажил эхлүүллээ гэсэн. Гэтэл засварын ажил нь хойшилж арванхоёрдугаар сарын 31-н гэхэд дуусгахаа мэдэгдлээ. 

Зөвхөн энэ боомтоос болж нүүрсний экспортын тоо хэмжээ буураад явж байсан бол энэ долоо хоногоос эхлэн тухайн боомтоор гардаг Оюутолгойн зэсийн экспорт гурав дахин буураад байна. Би Даваа гарагт Оюутолгой компанийнхантай холбогдсон. Тэд компанийнхаа шугамаар Өвөрмонголын талтай энэ долоо хоногт уулзалт хийгээд асуудлаа шийдэх талаар ярилцъя гэж байгаа юм билээ. 

Монголын талаас хил, гааль, боомтын ямар нэг асуудал байхгүй. Зөвхөн хилийн цаана хийгдэж байгаа урсгал засварын ажил байгаа юм. 

Энэ асуудлыг хоёр долоо хоногийн өмнө Засгийн газарт танилцуулсан. Сайд нар тус бүрдээ чиглэл аваад ажиллаж байгаа. 

Ер нь бид 2026 оны төсөвт тусгасан 90 сая тонн нүүрс экспортлох зорилтдоо хүрчихсэн. Зэсийн экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрчихсэн. Гэхдээ бидэнд ахиад хоёр сарын хугацаа байгаа учраас уул уурхайн экспортоо тасалдуулахгүй явуулах ёстой байгаа юм. Тиймээс энэ асуудалд Засгийн газар яаралтай арга хэмжээ авч байгаа" гэв. 



Нийтэлсэн огноо2026-10-29