1 WORLD’S BIGGEST MINING COMPANIES NOW WORTH $2.17 TRILLION WWW.MINING.COM PUBLISHED:2026/08/10      2 WORLD BANK COUNTRY MANAGER PRESENTS CREDENTIALS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/10      3 70 MW THERMAL POWER PLANT FIRED UP AHEAD OF WINTER PEAK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/10      4 MONGOLIA’S NEXT PRESIDENT? RACE TO SUCCEED KHURELSUKH RESHAPES POLITICAL LANDSCAPE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/09      5 REQUEST SUBMITTED TO SUPPLY 12,000–15,000 TONNES OF AI-92 GASOLINE MONTHLY FROM CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      6 DIRECTIVE ISSUED TO EXCHANGE 80 PERCENT OF GOVERNMENT DATA DIGITALLY BY NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      7 KAZAKHSTAN, MONGOLIA STRENGTHEN WATER COOPERATION WWW.KT.KZ PUBLISHED:2026/08/09      8 BRIDGE TO THE PERSIAN GULF: WHAT THE AGREEMENT BETWEEN GOLOMT BANK AND MASHREQ BANK MEANS FOR THE CITIZENS OF MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/09      9 MIAT TO EXPAND COOPERATION WITH BOEING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      10 MONGOLIA'S FOREX RESERVES HIT RECORD HIGH OF 7.9 BLN USD WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/07      ЕРӨНХИЙ САЙД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЭХНИЙ 87 КМ-ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДУУСЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     АХБ-НЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ЖОН ЖҮХЁНЬ ЖОНГИЙГ ТОМИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     420 БИЗНЕСТ ТАТВАРЫН БОЛОН ТАТВАРЫН БУС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     МОНГОЛЫН МЕТАН ХИЙГ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ “JADE GAS” -ЫН ТУХАЙ ЗААВАЛ МЭДЭХ БАРИМТУУД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ЧОЙР–МАНДАЛГОВЬ–АРВАЙХЭЭРИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ 2028 ОНД БҮРЭН ДУУСНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БЯМБА ГАРАГААС ЭХЛЭН НИЙСЛЭЛД ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ШИНЭ СТАНЦЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     БНХАУ-ААС САР БҮР 12-15 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВИЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Абэ Шинзо: Монгол Улсыг мөнгөний бодлого, банк, санхүүгийн хүндрэлээ шийдсэний дараа ОУВС-ийн II шатны дэмжлэгийг олгоход бэлэн www.ikon.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын эхэнд Абэ Шинзо Япон Улсын зарим бүсийг дайрсан “Хагабис” хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд "Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэв.
 
Тухайлбал, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг талууд богино хугацаанд байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж буйг тэмдэглэв. Абэ Шинзо мөн мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж, банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон Улсын Засгийн газраас олгох ОУВС-гийн хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.
Ерөнхий сайд У. Хүрэлсүх Ерөнхий сайд Абэ Шинзо-тай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн цагаас хойш Япон Улсын Засгийн газар, ард түмэн нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт тууштай дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн, Засгийн газар гүнээ талархдаг гэв.
 
Монгол Улс, Япон Улсын идэвхтэй энх тайванч гадаад бодлого, мөн Абе Шинзогийн дэвшүүлсэн “Энэтхэг-Номхон далайн үзэл санаа”-г дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв. Хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хоёр улсын найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болохуйц эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уламжилсны хариуд Абэ Шинзо чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Ерөнхий сайд У. Хүрэлсүх хоер талын биеийн тамир, спортын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийг Япон Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна гэв.
 
Талууд хоёр улсын найрсаг харилцааны үндэс суурь болсон ард иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэхээ илэрхийлж, хоёр улсын харилцааг бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрүүлж ажиллахаа нотлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Нийтэлсэн огноо2019-10-22