1 CONSUMER PRICES RISE 13.4% YEAR-ON-YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      2 PARLIAMENT APPROVES 2027 STATE BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      3 FUEL IMPORTS RISE OVER 10% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      4 BOXER TSENDBAATAR CLAIMS 16TH CONSECUTIVE VICTORY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/14      5 ADB APPROVES NEW TA PROJECT FOR COUNTRIES IN CAUCASUS, CENTRAL ASIA, MONGOLIA WWW.REPORT.AZ PUBLISHED:2026/11/12      6 EX-MONGOLIAN PM REOPENS ALTANTUYA CONVERSATION WITH FOUR DEMANDS WWW.THERAKYATPOST.COM PUBLISHED:2026/11/12      7 LORO PIANA CELEBRATES FINEST CASHMERE, STAGES EXHIBITION WWW.WWD.COM PUBLISHED:2026/11/12      8 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      9 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      10 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      З.МЭНДСАЙХАН: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГЫГ УУЛ УУРХАЙН САЛБАР ДЭЭР ТУЛГУУРЛАЖ ОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 29.7 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     НИЙСЛЭЛИЙН 300 СУРАГЧ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     "ХАР ТАМХИНЫ СҮЛЖЭЭНИЙ ЦААНА АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭРХ АШИГ НУУГДАЖ БАЙГАА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/14     ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Бэлгийн морины шүдийг татаж үзэх шаардлага буюу ОУВС-гийн сануулга www.eagle.mn

Бэлгийн морины шүдийг татаж үздэггүй хэмээн монголчууд ярьдаг. Тэгвэл бэлгийн морины шүдийг татаж чангааж үзэх шаардлага бидэнд тулгарч байгаа бололтой.
 
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилсантай зэрэгцэн ОУВС-гийн зүгээс БНХАУ-ын баримталж буй бодлогыг Өрийн хавхны бодлого хэмээн тодорхойлж олон улсын судалгааны байгууллагын зүгээс Африк , Номхон далайн болон Зүүн Азийн бага орлоготой орнуудад дээрх бодлого хэрэгжиж байгаа тухай өгүүлэл нийтлэлийг гаргажээ.
 
Уг судалгаанаас харвал , Хятадын Засгийн газраас бусад хөгжиж буй улс орнуудад олгож буй зээлийн хүү 2008 оны үед 7.5% байсан бол 2019 оны байдлаар 4.35% болж буурчээ. Харин зээлдэгч улсын төсөлд тавигдах шаардлага сул хэвээр, хөгжиж буй орнуудын зээл авах сонирхлыг урамшуулсан хэвээр байна гэжээ.
 
БНХАУ-ын "Бүс ба зам" санаачилгын хүрээнд улс орнууд өрийн эрсдэлд орж болзошгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна хэмээн Удирдлагын академийн багш, эдийн засагч Н.Энхбаяр ярилцлага өгөхдөө дурьдсан байна. Хөгжлийн аливаа нэг санхүүжилтийн эх үүсвэрийг аль болох төрөлжүүлж нэг улсын Засгийн газрын хамаарал өр зээлээс хамаарах байдлыг тууштай бууруулах шаардлагатай хэмээн олон улсын хөрөнгө оруулагчид зөвлөмж болгосон байна.
 
Бид ийнхүү бэлгийн морины шүдийг татаж үзэж гадаад бодлого дахь өрийн эрсдэлээ тооцож байхгүй бол ОУВС, Дэлхийн банкнаас “анхааруулга” өгсөөр байх нь.Бэлгийн морины шүдийг татаж үзэх шаардлага буюу ОУВС-гийн сануулга
 
Түүнчлэн, Их Британийн “Chatham house” байгууллагаас гаргасан “Debt trap- Diplomacy” гэсэн судалгааны материалд тулгуурлан хөгжиж байгаа улс орнууд “Өрийн хавхны дипломат бодлого”-оос хэрхэн сэргийлэх ёстой талаар өгүүлсэн нийтлэл гарсныг манай эдийн засагчид онцолжээ. Тэгвэл, эдийн засагчдын хэлж байгаагаар гадаад өрийн дарамт, эрсдэлээс зайлсхийхийн тулд юу хийх ёстой вэ.
 
- Зээл тусламжийн талаарх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж гадаад орны Засгийн газраас авах зээлд эдийн засгийн үр өгөөж болон байгаль орчны талаар тавих шаардлагыг өндөрсгөх;
 
- Зээл тусламжийг авч ашиглах талаар засаглалыг сайжруулах, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын боловсон хүчний мэдлэг, ур чадварыг сайжруулах;
 
- Хөгжлийн санхүүжилтийн эх сурвалжийг аль болох төрөлжүүлж, нэг улсын Засгийн газрын өр зээлээс хамааралт байдлыг тууштай бууруулах;
 
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хуваарилалт, хэрэгжүүлэлтийн талаарх бодлогод зарчмын томоохон өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна.
 
Монгол Улсын нийт гадаад өр 2020 оны эхний хагас жилд 30.8 тэрбум ам.доллар байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 352.9 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.
 
Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд, нийт өрийн 35.8 хувь буюу 11.0 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 26.3 хувь буюу 8.1 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.6 хувь буюу 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 5.5 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 6.8 хувь буюу 2.1 тэрбум ам.доллар нь Төв банкных байна.
 
Засгийн газрын нийт өр 2020 оны эхний хагас жилд 25.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөг, өмнөх улирлаас 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.


Нийтэлсэн огноо2020-09-22