1 POPE LEO MEETS WITH THE PRESIDENT OF MONGOLIA WWW.VATICANNEWS.VA PUBLISHED:2025/12/05      2 NATIONAL PROTECTED AREA CONSULTATION TARGETS STRONGER RANGER SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/05      3 RIO TINTO REVISES UP 2025 COPPER PRODUCTION FORECAST AS MONGOLIAN PROJECT ACCELERATES OPERATIONS WWW.NEWS.METAL.COM  PUBLISHED:2025/12/05      4 MONGOLIA CALLS PUBLIC HEARINGS AHEAD OF LIKELY PUSH TO RENEGOTIATE RIO TINTO TERMS ON GIANT COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2025/12/05      5 MONGOLIA RECEIVES HIGHEST NUMBER OF FOREIGN TOURISTS SINCE THE BEGINNING OF 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/05      6 MONGOLIA SIGNALS READINESS TO CONTRIBUTE TO GLOBAL FIGHT AGAINST DESERTIFICATION WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/12/04      7 MONGOLIA’S FOREIGN EXCHANGE RESERVES REACH USD 6 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      8 FUEL SUPPLY STRENGTHENED AS DECEMBER PURCHASE ORDERS CONFIRMED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      9 MONGOLIA LAUNCHES AI AND BIG DATA TRAINING PROGRAM IN COLLABORATION WITH ORACLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      10 NETFLIX’S REALITY SHOW PHYSICAL: ASIA BRINGS GLOBAL SPOTLIGHT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ТАВАН САРД 3 САЯ ТОНН НҮҮРС ТЭЭВЭРЛЭВ WWW.EGUUR.MN  НИЙТЭЛСЭН:2025/12/05     MONGOLIA FOCUS: МОНГОЛД ӨӨРИЙГӨӨ ЦЕНЗУРДЭХ ҮЗЭГДЭЛ НЭМЭГДСЭН НЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР ДОРОЙТОЖ БУЙН ИЛРЭЛ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     11575 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ БОЛОМЖ БҮРДЭВ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2025/12/05     Н.ЦЭРЭНСАМБУУ: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БОР ТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     С.БЯМБАЦОГТ: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ БАРИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     NETFLIX-ИЙН МОНГОЛД ХИЙХ ШИНЭ НЭВТРҮҮЛГИЙН НӨЛӨӨ БА АЛГАН ДЭЭР ТАВЬСАН БОЛОМЖОО АШИГЛАХУЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦИЙН ХЭМЖЭЭ 6.0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ БУЮУ ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     ДАЛАНЗАДГАД СУМАНД 50 МВТ-ЫН СТАНЦ БАРИХ АЖЛЫГ ИРЭХ ОНООС ЭХЛҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     МАНАЙ УЛСАД 37,097 ГАДААДЫН ИРГЭН ОРШИН СУУХ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04    

Монголбанк ипотекийн зээлийн журмыг ингэж өөрчлөв www.news.mn

Улаанбаатар хотын утааг бууруулах, иргэдээ урт хугацаатай хямд хүүтэй зээлээр орон сууцжуулах төслийг анх Ардчилсан нам эхлүүлж байсан билээ. 2012-2016 оны үед нийтдээ 100 мянган айл ипотекийн зээлээр орон сууцанд орсон.
 
Харин 2016 оноос хөтөлбөр удааширсан нь нэгд, Монголбанкнаас олгож буй санхүүжилт багассан. Хоёрт, найман хувийн хүүтэй, 30 хувийн урьдчилгаатай ипотекийн шаардлагад тэнцэх иргэд цөөрсөнтэй холбоотой. Тиймээс ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгохоор УИХ, Засгийн газар хамтран ажиллаж байгааг намрын чуулганы нээлтээр хэлсэн үгэндээ спикер Г.Занданшатар онцолсон.
 
Өнгөрөгч Баасан гаригийн чуулганы хуралдаанд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ипотекийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд хандаж, сайн мэдээ дуулгасан нь аравдугаар сарын 16-наас арилжааны банкуудаар ипотекийн зургаан хувийн зээл өгч эхэлсэн тухай.
 
Өмнө нь 1.5 сая төгрөгийн цалинтай хүнд ипотекийн найман хувийн зээлд хамрагдах эрх үүсдэг байсан бол хүүг хоёр хувиар бууруулснаар өрхийн орлого нь нэг сая мянган төгрөг байхад зээл авах нөхцөл бүрдэх аж.
 
 
 
Үндсэн зээлдэгч нь хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх.
Амины орон сууцын ангилалд нийслэлд байрших амины орон сууцыг нэмж журамд өөрчлөлт оруулсан.
Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох.
Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 15 хувиас доошгүй хувийг төрийн албан хаагчид олгох.
Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох ипотекийн зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх гэсэн заалтуудыг тусгаж өгсөн байна.
Өмнө нь 80 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцанд найман хувийн зээл олгож байсан юм. Шинэ журамд 30 хувийн урьчилгаанд өөрчлөлт оруулаагүй байна. Орон сууцанд орох иргэдийн хувьд 30 хувийн урьдчилгаа бүрдүүлэх нь хамгийн хүнд шалгуур байдаг. Тиймээс 30 хувийн урьдчилгааг 10-20 болгох саналыг ч иргэдийн зүгээс гаргаж байсан. Гэвч, иргэдийн хариуцлагатай болгохын тулд урьдчилгааг бууруулах шаардлагагүй гэж мэргэжлийн байгууллагууд үзсэн билээ.
 
2020 оны аравдугаар сарын 1-нээс өмнө 8 хувийн зээлээр орон сууц худалдан авсан хүмүүст уг журам үйлчлэхгүй аж. Гэхдээ өмнө нь авсан найман хувийн хүүтэй зээл авсан хүмүүс зээлээ төлсний дараа зургаан хувийн хүүтэй зээл авах боломжтойг Б.Мөнхбаатар сайд тодотгосон. Өөрөөр хэлбэл, найман хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэхэд 360 тэрбум шаардлагатай болж байгаа аж. Тиймээс найман хувийн хүүтэй зээлийг зургаан хувь руу шилжүүлснээс шинээр зах зээл дээрээс зургаан мянган айлын орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь барилгын компаниуд болон иргэддээ хүртээмжтэй, ашигтай хувилбар гэж салбарын яам үзэж байгаа аж.
 
Түүнчлэн, Засгийн газар, Монголбанк хамтран анцгой нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдад түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц олгохоор төслийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөртийг санхүүжүүлэхээр Монголбанкнаас 100 тэрбумын үнэт цаас гаргасан билээ. Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны төсөлд энэ жил 1300-1500 хүнийг хамруулахаар шийдвэрлэсэн.
 
Хөтөлбөрт хамрагдахаар 40 мянган төрийн албан хаагч хүсэлтээ тавьжээ. Орон сууцны нийлүүлэлт эрэлтээсээ давж, барилгын салбар зогсонги байдалд орсон тул зээлийг хүүг бууруулснаар эрэлтийг эрчимжүүлнэ гэж салбарын яам тооцсон байна.


Нийтэлсэн огноо2020-10-19