1 MONGOLIA TENDERS 110 MW OF SOLAR WWW.PV-MAGAZINE.COM PUBLISHED:2026/06/19      2 BANK OF MONGOLIA, KAKAO BANK DISCUSS DIGITAL BANKING COOPERATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/19      3 RIO TINTO RESUMES COPPER EXPORTS FROM MASSIVE MONGOLIAN MINE WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/06/18      4 ACCA AND AMIRA SIGN MOU TO ADVANCE ACCOUNTANCY IN MONGOLIA WWW.THEACCOUNTANT-ONLINE.COM PUBLISHED:2026/06/18      5 MONGOLIA, EUROPEAN INVESTMENT BANK DEEPEN PARTNERSHIP ON ENERGY TRANSITION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      6 9TH MONGOLIA–U.S. LAND FORCES TALKS OPEN IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/18      7 THE ECONOMIC IMPACT OF EUROPEAN TOURISTS IN MONGOLIA: PRIORITIZING QUALITY OVER QUANTITY WWW.GOGO.MN PUBLISHED:2026/06/18      8 EU AMBASSADOR DISCUSSES CULTURAL AND TOURISM COOPERATION WITH MONGOLIA'S MINISTER OF CULTURE WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/18      9 MONGOLIA LAUNCHES PARTNERSHIP FOR SCIENCE AND RESEARCH WWW.WHO.INT PUBLISHED:2026/06/18      10 MONGOLIA AND AFRICA: TIME TO REIGNITE A FORGOTTEN PARTNERSHIP WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/17      МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХОЁР ЖИЛ ДАРААЛАН УХАРЧ, 70 ОРНООС 67-Д ОРЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     ТЦА: СКҮҮТЕР, МОПЕДООР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ САНАЛ ГАРГАСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/19     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АНХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМИЙГ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭРИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ, НӨХӨР Б.ӨСӨХБАЯРЫГ НЬ 30 ХОНОГООР ЦАГДАН ХОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     БНСУ-ЫН “КАКАО БАНК”-НЫ УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ТҮНШЛЭЛЭЭ УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ ЗТЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ГУРВАН БАЯНЫ ХӨНДИЙД УРАНЫ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Г.ДАМДИННЯМ: ОЮУ ТОЛГОЙН ТЭЭВРИЙГ ЗОГСООВОЛ ӨДӨРТ 5 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТАСАРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

МОНГОЛБАНК: Зээлтэй иргэд эргэн төлөлтийнхөө хугацааг ирэх оны долдугаар сар хүртэл сунгах боломжтой боллоо www.unuudur.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Энэхүү хуралданаар:
 
Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх;
Банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох;
Эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэрийг гаргалаа.
Энэ нь КОВИД-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэхэд чиглэж байна. Түүнчлэн дунд хугацаанд инфляцын зорилтыг алдагдуулахгүйгээр санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ.
 
Жилийн инфляц 2020 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 2.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрэв. Ирэх саруудад инфляц суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэх хэдий ч, эдийн засгийн идэвхжлээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж зорилтот түвшнээс давахааргүй байна. Эдийн засаг “КОВИД-19” цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан бол 3-р улиралд уналт -3.1% болон саармагжиж, тѳлбѳрийн тэнцлийн тѳсѳѳлѳл сайжрав. Цар тахлын дотоод тархалтыг хумихаар 11-р сард тогтоосон хѳл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, дунд урт хугацаанд эерэг нѳлѳѳтэй боловч богино хугацаанд эдийн засгийн үйл ажиллагааг хумьснаар сэргэлт удаашрах тѳлѳвтэй байна.
 
Дэлхийн эдийн засгийн идэвхжил 2020 оны сүүлийн хагаст сэргэж буйг бодит эдийн засаг, санхүүгийн зах зээл, түүхий эдийн захын үзүүлэлтүүд илэрхийлж байна. Эхний вакцинуудын амжилттай туршигдан дуусах шатандаа орж буй хэдий ч цѳѳнгүй улс оронд вирусийн хоёр дахь болон гурав дахь давлагаа үргэлжилж, эдийн засгийн цаашдын төлөвийн тодорхой бус байдал өндөр хэвээр байна.
 
“КОВИД-19” цар тахлын сѳрѳг нөлөөг бууруулах зорилгоор шат дараатай авч хэрэгжүүлж буй мөнгөний болон макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг нэмэгдүүлж, санхүүжилтийн өртгийг бууруулан дотоод эдийн засгийн уналтыг сааруулах, банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлнэ. Монголбанк нь өрхийн болон аж ахуйн нэгжийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихийн зэрэгцээ банкны системийн зээлийн тасалдал үүсэхээс сэргийлсэн зохистой арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
 
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулах болно.


Нийтэлсэн огноо2020-11-23