Сэргээгдэх эрчим хүчний анхны дуудлага худалдаа болов www.gogo.mn
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний анхны аукцион албан ёсоор эхэллээ.
09:00-10:30 цагт: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Чойр” дэд станцад холбогдох 50 МВт НЦС+ 30 МВт/100 МВт.цаг БХС
11:00-12:30 цагт: Булган аймгийн Орхон сумын “Булган” дэд станцад холбогдох 50 МВт НЦС+ 30 МВт/100 МВт.цаг БХС
13:30-15:00 цагт: Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” дэд станцад холбогдох 50 МВт НЦС+ 30 МВт/100 МВт.цаг БХС
15:30-17:00 цагт: Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Хархорин” дэд станцад холбогдох 50 МВт НЦС+ 30 МВт/100 МВт.цаг БХС
17:30-19:00 цагт: Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Өндөрхаан” дэд станцад холбогдох 20 МВт НЦС+ 15 МВт/40 МВт.цаг БХС
Анхны аукционы үр дүнд нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.цаг хүчин чадалтай батарей хуримтлуурын систем бүхий эх үүсвэрийн төслүүд хэрэгжинэ.
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд төсөл хэрэгжүүлэх эрхийн төлөө нийт 19 оролцогч өрсөлдөв. Аукционы ялагч цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхтэй болох юм. Шалгараагүй оролцогчдын дэнчинг ажлын 5 өдрийн дотор буцаан олгоно.
Булган аймгийн Орхон сумын “Булган” дэд станцад холбогдох 50 МВт НЦС болон 30 МВт/100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын системийн төслийн бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг шалгаруулах дуудлага худалдаа өнөөдөр боллоо.
Нийт есөн оролцогч бүртгүүлж, долоо нь бүртгэлээ баталгаажуулсан буюу дэнчингээ байршуулжээ.
Эрчим хүчний яамнаас Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарласан. Хамгийн олон оролцогч энэхүү байршилд өрсөлдөв.
Дудулага худалдаанд "Магнус сентурион констракшн-ZHEJIANG CHINT NEW ENERGY DEVELOPMENT CO.,LTD" компаниуд түншлэлээр, 5.95 ам.цент/кВт.цаг үнээр яллаа гэж Эрчим хүчний яам мэдээлэв.
Нийтэлсэн огноо2026-06-18





