1 EU AMBASSADOR DISCUSSES CULTURAL AND TOURISM COOPERATION WITH MONGOLIA'S MINISTER OF CULTURE WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/18      2 MONGOLIA LAUNCHES PARTNERSHIP FOR SCIENCE AND RESEARCH WWW.WHO.INT PUBLISHED:2026/06/18      3 MONGOLIA AND AFRICA: TIME TO REIGNITE A FORGOTTEN PARTNERSHIP WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/06/17      4 PROTESTERS BLOCK COPPER EXPORTS TO CHINA FROM RIO TINTO MINE IN MONGOLIA WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/06/17      5 GOVERNMENT RESTRUCTURES ERDENES MONGOL, DISSOLVES 14 COMPANIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      6 MINISTER CONFIRMS FUEL STABILITY, WARNS OF GEOPOLITICAL RISKS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      7 QUALITY TESTING BEGINS FOR WIDELY USED MEDICINES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      8 KOREA, MONGOLIA DISCUSS WAYS TO ACCELERATE ECONOMIC TIES, TRADE TALKS WWW.KOREATIMES.CO.KR PUBLISHED:2026/06/17      9 CHINA SECTION OF CHINA-MONGOLIA CROSS-BORDER RAILWAY COMPLETES T-BEAM INSTALLATION WWW.CEIC.COM PUBLISHED:2026/06/17      10 BUDGET REVENUE UP BY MNT 2.1 TRILLION IN FIRST FIVE MONTHS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/17      ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ТҮНШЛЭЛЭЭ УЛАМ ГҮНЗГИЙРҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЦЭНЭГЛЭХ ДЭД БҮТЦИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТ ЗТЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/18     ГУРВАН БАЯНЫ ХӨНДИЙД УРАНЫ АНХНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Г.ДАМДИННЯМ: ОЮУ ТОЛГОЙН ТЭЭВРИЙГ ЗОГСООВОЛ ӨДӨРТ 5 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ТАСАРНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Б.ДАВААДАЛАЙ: "ЭРДЭНЭС МОНГОЛ" НЭГДЛИЙГ "ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ" БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     Т.ДАВААДАЛАЙГ ЦАГДАН ХОРИХ ХУГАЦААГ 1 САРААР СУНГАЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     НӨХӨН СЭРГЭЭЛТ НЭРИЙН ДООР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     ЗГ: ЭРДЭНЭС МОНГОЛЫГ "ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САН" НЭГДЭЛ БОЛГОЖ, 14 ТӨК-ИЙГ ТАТАН БУУЛГАЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     КСАВЬЕ СЭН МАРТЭН ТИЙЕ: МОНГОЛ УЛС УРАН ҮЙЛДВЭРЛЭГЧ ТОМООХОН ОРНУУДЫН НЭГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17     ОЮУ ТОЛГОЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛЖ, ЗАМ ХААСАН ИРГЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/17    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх дэд бүтцийн үндэсний хөтөлбөрт ЗТЯ-тай хамтран ажиллана www.gogo.mn

Улаанбаатар хотын Худалдааны танхим болон Зам, тээврийн яам 2026 оны 6-р сарын 17-ны энэ өдөр “Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас ногоон шилжилтийг эрчимжүүлэх, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зорилтуудын хүрээнд тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөр нь улсын хэмжээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, технологийн оролцоог дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд хувь нэмэр оруулахад чиглэж буй юм.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд талууд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбоотой бодлого, зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Түүнчлэн нийслэл болон орон нутгийн авто замын гол коридорууд, хэрэглээ төвлөрсөн бүсүүдэд цэнэглэх дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэх, олон улсын шилдэг туршлага, технологийн шийдлүүдийг нутагшуулах, хөрөнгө оруулалтын тогтвортой механизмыг бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотын худалдааны танхим нь хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэгтгэн зохион байгуулах чиглэлээр ажиллах бол Зам, тээврийн яам салбарын бодлого, хөгжлийн зорилттой уялдсан хамтын ажиллагаа, дэмжлэгийг ханган ажиллах юм.

Энэхүү гэрээ нь Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, ногоон шилжилтийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгахад чиглэсэн чухал алхам болж байна.



Нийтэлсэн огноо2026-06-18