Нийслэлийн Ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж, нөхөр Б.Өсөхбаярыг нь 30 хоногоор цагдан хорьжээ www.eguur.mn
Х.Нямбаатарын Нийслэлийн Ерөнхий архитектороор томилсон Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж буй. Тэгвэл түүний нөхөр Б.Өсөхбаярыг |2026.06.05|-ны өдөр 30 хоногоор цагдан хорих шийдвэр гарсан байна.
Эргэн сануулахад, Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүйгээр АТГ-т шалгагдаж буй талаар манай редакц мэдээлж байв. Сүүлд НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж "Хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг. АТГ шалгаж байгаа" гэх мэдээллийг өгсөн билээ.
Ч.Төгсдэлгэрийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиар шалгаж буй. Харин түүний нөхөр Б.Өсөхбаярыг ямар зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Бид дээрх агуулгаарх шинэ өрнөлийг эргэн мэдээлэх болно.
О.ОНОН
Нийтэлсэн огноо2026-06-18





