1 WORLD BANK COUNTRY MANAGER PRESENTS CREDENTIALS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/10      2 70 MW THERMAL POWER PLANT FIRED UP AHEAD OF WINTER PEAK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/10      3 MONGOLIA’S NEXT PRESIDENT? RACE TO SUCCEED KHURELSUKH RESHAPES POLITICAL LANDSCAPE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/09      4 REQUEST SUBMITTED TO SUPPLY 12,000–15,000 TONNES OF AI-92 GASOLINE MONTHLY FROM CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      5 DIRECTIVE ISSUED TO EXCHANGE 80 PERCENT OF GOVERNMENT DATA DIGITALLY BY NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      6 KAZAKHSTAN, MONGOLIA STRENGTHEN WATER COOPERATION WWW.KT.KZ PUBLISHED:2026/08/09      7 BRIDGE TO THE PERSIAN GULF: WHAT THE AGREEMENT BETWEEN GOLOMT BANK AND MASHREQ BANK MEANS FOR THE CITIZENS OF MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/09      8 MIAT TO EXPAND COOPERATION WITH BOEING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      9 MONGOLIA'S FOREX RESERVES HIT RECORD HIGH OF 7.9 BLN USD WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/07      10 IMF EXECUTIVE BOARD CONCLUDES 2026 ARTICLE IV CONSULTATION WITH MONGOLIA WWW.IMF.ORG PUBLISHED:2026/08/07      ЧОЙР–МАНДАЛГОВЬ–АРВАЙХЭЭРИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ 2028 ОНД БҮРЭН ДУУСНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БЯМБА ГАРАГААС ЭХЛЭН НИЙСЛЭЛД ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ШИНЭ СТАНЦЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     БНХАУ-ААС САР БҮР 12-15 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВИЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ОХУ РУУ ЯВЖ, ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     АЛТНЫ ҮНЭ ДӨРВӨН УЛИРАЛ ДАРААЛАН ӨСӨЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     Б.СЭМЖИДМАА: ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЖТЭЙ 103 БҮРТГЭЛЭЭС НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     ГЕГ: МАЛЫН МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ 17.9 ХУВИАР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Төсвийг тодотгох уу? www.eagle.mn

"Төсөвт тодотголоос илүү ААН-үүдийн ажлыг эхлүүлэх зөв"
Бэлэн байдлын улмаас ААН-үүдийн үйл ажиллагаа зогсож, татварын бүрдүүлэлт доголдоход хүрч буй энэ үед төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж үзэх УИХ-ын гишүүд цөөнгүй байна. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн тодотголоос илүүтэй ААН-ийн үйл ажиллагааг нь эхлүүлэх чиглэлд орох нь зөв гэсэн байр суурьтай байна. Тэрээр энэ талаар “Өнөөдрөөр дүр зураг тодорхой болоогүй байна. Вакцин ч гарч байна. Энэ оны төгсгөлд гэхэд вакцин хэрэглэгдээд эхлэх магадлал нь өндөр байгаа учраас дэлхийн эдийн засаг түүний дотор үйлчилгээ зэрэгт эерэг нөлөө үзүүлнэ. Юуны өмнө төсөв тодотгоно гэж ярихаасаа илүүтэй өнөөгийн нөхцөл байдал эдийн засаг, нийгмийн ямар салбаруудад илүүтэй нөлөө үзүүлэх үү гэдгээ тодорхойлж байж төсвийн тодотголыг ярих хэрэгтэй. Түүнээс биш наана нь төсвийг тодотголыг яриад дараа нь бусад асуудлыг ярих нь учир дутагдалтай. Эхлээд нөлөөллийг нь сайтар ярьж байж төсвийн тодотгол хийх эсэхийг ярина. Үйлчилгээний байгууллага, ААН байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлд орох нь зөв болов уу” гэж хэллээ.
 
Шадар сайд ч хайчин дунд байгаагаа учирлаж “Бид нэг талаасаа иргэдийн амь насыг хамгаалах, нөгөө талдаа эдийн засгаа унагахгүй байх гэсэн ийм хоёр хайчин дунд л шийдвэр гаргаж байна. Эдийн засгаа дэмжихээр халдвар нэмэгдчих гээд байдаг” гэсэн юм. Ямартай ч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэрхэх вэ гэдгийг Засгийн газрын төвшинд ярилцаж бодлого боловсруулж буй аж.
 
Төсөв 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байна
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2020 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 7,556.3 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 10,815.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 3,259 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
 
Жилийн эхний 10 сард нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 3,804.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол төлөвлөсөн дүнгээс 1,749.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын тухайд энэ онд нийт 1,330.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл 10 сарын гүйцэтгэлээр 709.9 тэрбум төгрөгийг зарцуулж, 53.3 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.


Нийтэлсэн огноо2020-11-24