Нийслэлийн 30 байршилд 478.74 тонн нөөцийн мах худалдаалжээ www.eagle.mn
Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн нийт 30 байршилд Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын байцаагчид нөөцийн мах худалдан борлуулах цэгүүдэд зарагдаж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт хийжээ. Хяналт шалгалтыг энэ сарын 15-23-ны өдрүүдэд хийжээ.
Тус хугацаанд нийт 478.74 тонн нөөцийн мах худалдан борлуулсан байна.
Шалгалтын үеэр Чингэлтэй дүүрэгт худалдаалагдаж буй ангилсан нөөцийн үхэр, хонины махнаас хоёр дээж авч, НМЭГ-т хүргүүлсэн байна.
Мөн Сүхбаатар дүүрэг тавдугаар хороо Саруул худалдааны төвийн гадна талбайд Нарантуул захын гарал үүслийн бичигтэй махтай машиныг буцаасан байна.
Нийтэлсэн огноо2020-11-24