1 MONGOLIA PROTESTS MALAYSIA’S HANDLING OF A 20-YEAR-OLD MURDER CASE WWW.INFONEWS.CA/ PUBLISHED:2026/11/12      2 MONGOLIA SEEKS KAZAKH PETROL AND DIESEL AS NATIONS PUSH TO BOOST TRADE WWW.KZ.KURSIV.MEDIA PUBLISHED:2026/11/12      3 MONGOLIA SHARES CLIMATE EARLY WARNING STRATEGY AT COP31 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      4 GRASS HAY PROVIDED FOR WILDLIFE IN NUMRUG SPA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/12      5 OYU TOLGOI SAYS DIVIDENDS WILL BEGIN IN 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      6 ULAANBAATAR TO CUT MUNICIPAL TAX RATE ON SERVICES FROM 2% TO 1% WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      7 ALASKA GUARDSMEN, MONGOLIAN FIRST RESPONDERS CONQUER RUGGED TERRAIN DURING UVS 2026 DISASTER RESPONSE EXERCISE WWW.AK.NG.MIL PUBLISHED:2026/11/11      8 PGL ANNOUNCES 2027 $1 MILLION TOURNAMENT IN MONGOLIA WWW.DUST2.US PUBLISHED:2026/11/11      9 STATE FLAG RAISED, NINE WHITE BANNERS DISPLAYED TO MARK CHINGGIS KHAAN’S BIRTH ANNIVERSARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      10 MONGOLIAN ACADEMY OF SCIENCES RECEIVES THE ORDER OF CHINGGIS KHAAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/11      ТООЦООЛОЛ: 2055 ОНД МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТ ХҮН АМ 4.3 САЯД ХҮРЧ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 82.9, ЭРЧҮҮДИЙНХ 74.5 БОЛНО WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ИРГЭДИЙН САНАЛЫГ УИХ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     МОНГОЛ УЛС МАЛАЙЗАД АЛБАН ЁСНЫ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖ, "Ш.АЛТАНТУЯАГИЙН НЭР ТӨРИЙН ТӨЛӨӨ" ОЛОН УЛСЫН ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ДЭЭД ШҮҮХ: ДУНД ГОЛЫН ОНЦГОЙ ХАМГААЛАЛТЫН БҮСЭД АКУА ГАРДЕН ХОРООЛОЛД ГАЗАР ОЛГОСОН НЬ ХУУЛЬ БУС ГЭЖ ДҮГНЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ЖИЛИЙН ДОТОР 6.8 ХУВИАР ӨСӨВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТӨСӨВ: 1.3 ИХ НАЯДААР АВТО ЗАМ БАРЬЖ, ЗАСВАРЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ТЕНДЕР: БЗС 400 САЯАР ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/12     ХҮННҮ ХОТЫН ДЭД БҮТЦИЙГ БАРЬЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     "АВЛИГА АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН ӨМЧ ХӨРӨНГӨ, ТӨСӨВТЭЙ ХОЛБООТОЙ ЗҮЙЛИЙГ БАРИМТАД ТУЛГУУРЛАН ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН БОЛ ГҮТГЭХ ГЭМТ ХЭРЭГТ ХАМААРАХГҮЙ" WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11     ИНФЛЯЦ АРАВДУГААР САРД 13.4 ХУВЬТАЙ ГАРЧ, ЭНЭ ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/11    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ТООЦООЛОЛ: 2055 онд Монгол Улсын харьяат хүн ам 4.3 саяд хүрч, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 82.9, эрчүүдийнх 74.5 болно www.ikon.mn

Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах, тулгамдаж буй асуудлаа ярилцах хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

Энэ үеэр салбар хуралдаанууд мөн явагдсан бөгөөд үүнээс "Монгол Улсын хүн ам зүйн төлөв байдал" сэдэвт салбар хуралдааныг онцолъё.

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос энэ онд хүн амын хэтийн тооцооллыг шинэчлэн хийсэн үр дүнг өчигдөр ҮСХ-ны Өгөгдлийн бодлого, статистикийн бүртгэлийн газрын дарга Д.Оюунбилэг танилцуулсан.

Тэрбээр илтгэлийнхээ эхэнд хүн амын өмнө нь хийж байсан хэтийн тооцоолол бодит байдал дээр маш зөрүүтэй болсныг дурдсан.

Тухайлбал өмнөх хэтийн тооцооллоор 2025 онд 0-4 насны таамагласан хүн ам 388 мянга гэсэн бол бодит байдал дээр 320 мянга байна. Таамагласнаас 68.4 мянга буюу 17.7 хувийн зөрүүтэй. Оршин суугаа хүн ам маань 14.7 хувийн зөрүүтэй буюу таамаглалаас буурсан. Иймээс хүн амын хэтийн тооцоог шинэчлэх шаардлага зайлшгүй гарснаар 2026-2055 оны Хүн амын хэтийн тооцооллыг хийсэн гэсэн.
2030 онд энэ тоо 2.28, 2050 онд 1.8 болж буурахаар байгаа. Хүн ам зүйн судлаачдын хийсэн судалгаатай мөн харьцуулж үзлээ. Ингэхэд Монгол Улсын Их Сургуулийн профессор Ц.Болормаа тэргүүтэй судлаачдын 2025 онд хийсэн Төрөлтийн шинжилгээ, бодлого судалгаанд төрөлтийн нийлбэр коэффициент 2030 онд 2.28, 2050 онд 1.76 гэж тооцсон. Гэтэл "Алсын хараа 2050" хөтөлбөрт 2030 онд төрөлтийн түвшин 3.3 гэж гаргажээ. 

Харин дундаж наслалт 2030 онд эрэгтэй 74.5, эмэгтэй 82.9 гэж гарсан. Хүйсийн хувьд таамагласан дундаж наслалтын хандлага нь Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын хүн амын хэтийн тооцоотой нэлээд ойр байгаа.

Монгол Улсын харьяат хүн ам 2055 он гэхэд дундаж хувилбараар тооцоход 4.4 сая болохоор байна. Оршин суугаа хүн ам 4.1 сая болох хэтийн тооцоо гарсан. Хүн амын нас, хүйсийн суваргаар авч үзвэл цаашид хүн ам насжих, төрөлтийн түвшин буурах хандлагатай байна.

Хэтийн тооцооноос гаргадаг хоёр гол үзүүлэлт нь ахмад настны ачаалал, хүүхдийн ачаалал. 2025 онд ахмад настны ачаалал 9.5 байсан бол 2055 онд 25 хүрэхээр байна. Хөдөлмөрийн насны хүн амд ахмад настны тоог хуваахад ийм хэмжээний ачаалал хөдөлмөр эрхэлж буй хүмүүст ирнэ. Харин хүүхдийн тоо буурч байгаа учраас хүүхдийн ачаалал нэлээд багасаж, 49.8 байснаас 35 болно" гэлээ.

Ахмад настны ачаалал гэдэг нь Хөдөлмөрийн насны 100 хүн тутамд ногдох 65 ба түүнээс дээш насныхныг хэлэх бол хүүхдийн ачаалал гэдэг нь хөдөлмөрийн насны 100 хүн тутамд ногдох 0-14 насны хүүхдийн тоог хэлдэг байна. 
Хүн амын хэтийн тооцооллыг бүсээр нь авч үзвэл Улаанбаатар хот болон Өмнөговь зэрэг говийн бүсийн аймгуудад хүн ам бага зэрэг өсөхөөр байгаа аж. Харин ямар нэг бодлогын арга хэмжээ авахгүй бол Улаанбаатар хотод 2055 он гэхэд 2.1 сая гаруй хүн амьдрах тооцоолол гарчээ.



Нийтэлсэн огноо2026-11-12