1 MONGOLIA PRESSES RIO TINTO TO REWRITE ‘UNFAIR’ TERMS OF $18BN OYU TOLGOI MINE WWW.FT.COM PUBLISHED:2026/03/10      2 CHINA HIGHLIGHTS MAJOR GAS PIPELINE WORK WITH RUSSIA TO BOOST ENERGY SUPPLY AMID IRAN TENSIONS WWW.MSN.COM PUBLISHED:2026/03/10      3 MONGOLIA'S #1 ROCKERS THE HU RETURN TO THE UK AND EUROPE PUBLISHED:2026/03/10      4 MONGOLIA, FINLAND TO STRENGTHEN COOPERATION IN EDUCATION SECTOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/09      5 SPECIAL FLIGHT TO REPATRIATE MONGOLIAN CITIZENS FROM MIDDLE EAST WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/09      6 TMK SMASHES OUT NEW MONGOLIAN GAS RECORD WWW.THEWEST.COM.AU PUBLISHED:2026/03/09      7 MONGOLIAN E-COMMERCE PLATFORM NAVCH SOLVES THE MARKET TRUST PROBLEM WITH GUARANTEED PAYMENT AND SEEKS SEED ROUND FINANCING WWW. EU.36KR.COM WWW. PUBLISHED:2026/03/09      8 OP-ED: INTERNATIONAL WOMEN’S DAY: EIGHT ACTIONS FOR A MORE EQUAL WORLD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/09      9 GREENHOUSE SECTOR STRUGGLING TO DEVELOP WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/03/09      10 BANK OF MONGOLIA PURCHASES 396.1 KG OF GOLD IN FEBRUARY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/09      “ОЮУ ТОЛГОЙ” ТӨСЛИЙН МОНГОЛД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ 60 ХУВИАС НЭМЭГДҮҮЛЭХ, 2026 ОНД БАГТААН НОГДОЛ АШИГ ОЛГОХ ШААРДЛАГА ТАВИЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10     “ГУРВАНТЭС-XXXV” ТӨСЛИЙН ХИЙН ГАРЦ 33 ХУВИАР ӨСӨЖ, ШИНЭ ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭД ХҮРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     ИЗНН-ЫН ДАРГААР УИХ-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛД СОНГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН СУУРИЙН АЖЛЫГ ИРЭХ САРД ЭХЛҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     280 ХОНОГИЙН ӨМНӨ ОГЦОРСОН Л.ОЮУН-ЭРДЭНЭ "ЛХАГВЫН ТОЙМ"-Д АМ НЭЭНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     АВТО МАШИНЫ ИМПОРТ 53 ХУВИАР БАГАСЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     ЭКСПОРТОД ГАРГАСАН БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН ХЭМЖЭЭ 51 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ: IV, V, VI САРД ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     УХААЛАГ КАМЕРЫН СИСТЕМЭЭР ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, СААДЫГ ХУГАЦАА АЛДАЛГҮЙ ИЛРҮҮЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09     ОЙРХ ДОРНОДЫН БҮС НУТАГТ БАЙГАА ИРГЭДИЙГ УЛААНБААТАР-ДУБАЙ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГЭЭР ТАТАЖ АВНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/09    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Нүүрсний экспорт нэмэгдэх боломж гарч байна www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол нүүрс ассоциацийн мэдээллээр манай улсын гол импортлогч, хэрэглэгч БНХАУ-ын нүүрсний хэрэглээ "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд тогтвортой, бага зэрэг өссөн дүнтэй гарчээ.
Тус улсад коксжсон нүүрсний хэрэглээ, өнгөрсөн онд 592 сая тонн байсан бол 2021 онд 630 сая тонн байх төлөвтэй байна. Үүний 75 сая тонныг гаднаас буюу имортоор авахаар болжээ. Тус улсад энэ жил нүүрсний хэрэглээ, төмөрлөгийн, гангын, барилгын материалын гэхмэтчилэн нүүрс хэрэглэдэг гол салбаруудын өсөлт 2-2.5 хувь байхаар төсөөлж, үүний дагуу БНХАУ-ын нүүрсний зах зээл харьцангуй тогтвортой, боломжийн байх нь. Нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-д эрэлт их байгаа нь манай улсад нүүрсний экспортоо нэмэгдүүлэх боломж байгааг эдийн засагчид хэлж байна. Гэхдээ манай улс тэээвэр, ложистик болон хил, гааль, "COVID-19"-ийн нөхцөл байдлын эрсдлийг тооцох хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна.
Харин манай улсын эрдэс баялгийн бусад экспорт болох алт болон бусад металлын үнэ ханш одоогийн түвшинд хадгалагдах төлөвтэй байна. Он гарснаас хойш зэсийн үнэ нэг тонн нь 7900-8000 ам.долларын хооронд, харьцангуй тогтвортой байгааг Монголбанкнаас мэдээлж байгаа. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 27 хувийн өсөлттэй өндөр үзүүлэлттэй байна.
 
Төмрийн хүдрийн үнэ тонн нь 160 орчим ам.доллар буюу 80 хувийн өсөлттэй байна.
Алтны үнэ нэг унци нь 1800-1850 орчим ам.долларын үнэтэй, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 19.6 хувиар өсөөд байна.
Газрын тосны үнэ эргэж сэргэн, брент маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 55-56 ам.доллартой тэнцэж байна.
Газрын тосны үнэ өсөж байгаа нь валютын гарах урсгалыг нэмэгдүүлэх төлөвтэй, мөн Засгийн газар, Монолбанкнаас "COVID-19"-ийн нөхцөл байдалд дотоодын үйлдвэр, ААН-үүд, бизнесийнхнийг дэмжих чиглэлээр гаргаж буй зээл нь төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлөх талтай байна. Гэхэдээ энэ эрсдлийг тооцон төр, засгаас холбогдох шийдвэрийг гаргаж буйг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа ээлжит хэвлэлийн бага хурлийн үеэр хэлсэн юм.


Нийтэлсэн огноо2021-02-23