1 MONGOLIA RIO TINTO COPPER PARTNERSHIP RENEGOTIATION DEVELOPMENTS WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2026/03/11      2 91 CITIZENS RETURNED TO MONGOLIA ON SPECIAL MISSION FLIGHT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/11      3 MONGOLIAN FOREIGN MINISTER ATTENDS NUCLEAR ENERGY SUMMIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      4 PUBLIC SERVICE REFERENCE DOCUMENTS NOW AVAILABLE IN SIX LANGUAGES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      5 MAJOR GENERAL ERDENEBAT PRAISED FOR STRENGTHENING MONGOLIA’S GLOBAL REPUTATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      6 RIO TINTO SHARES HOLD SUPPORT: RENEGOTIATING COPPER MINE DEAL WWW.THEBULL.COM.AU PUBLISHED:2026/03/11      7 OVER 5,000 HOUSEHOLDS AT RISK FROM SNOWMELT FLOODS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/11      8 PRIME MINISTER RAISES DEMANDS ON OYU TOLGOI PROJECT IN MEETING WITH RIO TINTO WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/10      9 DISCUSSION ON FORESTS, WATER AND RANGELANDS TO BE HELD AHEAD OF COP17 IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/10      10 RIO TINTO HELPED REMAKE THE MONGOLIAN ECONOMY. NOW, THE COUNTRY IS PUTTING ITS HAND OUT FOR MORE (OPINION) WWW.THENIGHTLY.COM.AU PUBLISHED:2026/03/10      ӨДӨРТ ДУНДЖААР 330,000 ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ЗУРГААДУГААР САРЫН 1-ЭЭС ӨМНӨ ТЕНДЕР ЗАРЛАХГҮЙ БОЛ САНХҮҮЖИЛТИЙГ БУЦААН ТАТНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ХЭРГИЙН МӨРӨӨР: Д.АМАРБАЯСГАЛАН "ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖИХ" ЗҮЙЛ АНГИА ХАСУУЛЖ, ЭЦА, АТГ-Т 4 ХЭРГЭЭР ШАЛГУУЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     МОНГОЛЫН 91 ИРГЭНИЙГ ДАЙНЫ ЭРСДЭЛТЭЙ БҮСЭЭС ТАТАН АВЧИРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/11     ХОЁРДУГААР САРД ГАДААДЫН 776 ИРГЭНД МОНГОЛД ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10     ГАДААД ХУДАЛДААНЫ БАЛАНС ЭЕРЭГ ГАРЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10     ХЭРГИЙН МӨРӨӨР: Б.БААТАРЫГ ТЕГ, ЭЦА, АТГ-ААС 12 ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛТАЙ ДОЛООН ЗҮЙЛ АНГИАР ШАЛГАЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10     ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ДАРААХ 13 БАЙРШИЛД 52 КМ АВТО ЗАМ ШИНЭЭР БАРИНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10     Н.АЛТАНХУЯГИЙГ ГУРВАН УДАА ЦАГААТГАСАН ШИЙДВЭРИЙГ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10     “ОЮУ ТОЛГОЙ” ТӨСЛИЙН МОНГОЛД НОГДОХ ӨГӨӨЖИЙГ 60 ХУВИАС НЭМЭГДҮҮЛЭХ, 2026 ОНД БАГТААН НОГДОЛ АШИГ ОЛГОХ ШААРДЛАГА ТАВИЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/10    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Зургаадугаар сарын 1-ээс өмнө тендер зарлахгүй бол санхүүжилтийг буцаан татна www.itoim.mn

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тухайн оныхоо төсөвт тавиулсан бүтээн байгуулалтын тендерийг зургаадугаар сарын 1-ээс өмнө зарлахгүй бол санхүүжилтийг буцаан татдаг. Тэгвэл энэ оны төсвийн жилийн нэгдүгээр улирал дуусах гэж байна. Өнөөдрийн байдлаар энэ онд тавигдсан хөрөнгө оруулалтын 50 хувь нь л тендер зарлах бэлтгэл ажлаа хангажээ.
2026 оны төсөвт 296 төсөл арга хэмжээ батлагдсан. Үүнээс гуравны нэг нь буюу 110-аад төсөл арга хэмжээг Төрийн худалдан авалтаар авах төлөвлөгөө гарсан бол 50 гаруй төслийн бэлтгэл ажил эцэслэж, тендер зарлах арга хэмжээ нь ирээгүй байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Тэрээр "Өнөөдөр гурван сарын гурван болчихлоо. Зургадугаар сарын 1 гэхэд эргүүлээд татна гэдэг хууль хэвээрээ шүү. Хууль нь өөрчлөгдөөгүй. Энэ бол төсвийн ерөнхийлөн захирагч нар, сайд нар, төрийн худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулдаг институцэд маш сайн сахилга батыг өгч байгаа хууль.Үүний нэг сайн үр дүн бол төсөв өргөн барих төлөвлөх, төсвийг батлах шатанд тухайн хөрөнгө оруулалт ямарваа нэг бэлтгэл ажил хангаагүй бол зургаадугаар сарын 1 гэхэд тендерээ зарлаж чадахгүй хэмнэлтэд ордог юм байна шүү гэдгийг маш хатуу анхааруулж байгаа. Энэхүү хуулийг ойрын хугацаанд өөрчлөх бодол байхгүй. Худалдан авах үйл ажиллагааг Төрийн худалдан авах үйл ажиллагааны газар, яамд болон орон нутаг гэсэн гурван газар хийнэ. 2026 оны нийт төсвийн хүрээнд 296 төсөл арга хэмжээ батлагдсан. Үүнээс гуравны нэг нь буюу 110-аад төсөл арга хэмжээг Төрийн худалдан авалтаар авах төлөвлөгөө гарсан. Харамсалтай нь одоогоор 50 гаруй төслийн бэлтгэж ажил эцэслэж, тендер зарлах арга хэмжээ нь ирээгүй байна. Т.Доржханд сайдын мэдэгдэж байгаагаар ер нь гурван сарын 15-наас цаашаагаа тендер зарлахад эрсдэлтэй болно. Зургаадугаар сарын 1 гэхэд амжихгүй гэдгийг хатуу анхаарууллаа. Үүн дээр Төсвийн ерөнхийлөн захирагч нар болон орон нутгуудын хариуцаж байгаа албан тушаалтнууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй" гэсэн юм.
Цаашдаа Засгийн газрын хуралдаанд тендерээ зарласан тоо баримтуудыг танилцуулаад явах аж. Сайд, УИХ-ын гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт тавиулах гэж хөөцөлдөж, төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайдыг тойглож гүйдэг ч санхүүжилтээ тавиулсан хойноо хуульд заасан хугацаанд тендерээ зарладаггүй. Ингээд Хэмнэлтийн тухай хуулийн дагуу санхүүжилтээ татуулдаг. Энэ жилийн хувьд ч хугацаандаа тендер зарлах нь хангалтай, дөнгөж 50 хувьтай байгааг Сангийн сайд хэлсэн.
Төрийн хэмнэлтийн хуульд:
13 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ
13.1.Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална:
13.1.1.батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах;
13.1.2.энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох гэж заасан байдаг.

By
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-03-11