1 MONGOLIA’S NEXT PRESIDENT? RACE TO SUCCEED KHURELSUKH RESHAPES POLITICAL LANDSCAPE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/09      2 REQUEST SUBMITTED TO SUPPLY 12,000–15,000 TONNES OF AI-92 GASOLINE MONTHLY FROM CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      3 DIRECTIVE ISSUED TO EXCHANGE 80 PERCENT OF GOVERNMENT DATA DIGITALLY BY NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      4 KAZAKHSTAN, MONGOLIA STRENGTHEN WATER COOPERATION WWW.KT.KZ PUBLISHED:2026/08/09      5 BRIDGE TO THE PERSIAN GULF: WHAT THE AGREEMENT BETWEEN GOLOMT BANK AND MASHREQ BANK MEANS FOR THE CITIZENS OF MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/09      6 MIAT TO EXPAND COOPERATION WITH BOEING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      7 MONGOLIA'S FOREX RESERVES HIT RECORD HIGH OF 7.9 BLN USD WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/07      8 IMF EXECUTIVE BOARD CONCLUDES 2026 ARTICLE IV CONSULTATION WITH MONGOLIA WWW.IMF.ORG PUBLISHED:2026/08/07      9 MONGOLIA’S FUEL CRISIS IS A DEMAND PROBLEM, NOT JUST A SUPPLY ONE WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/08/07      10 AI-92 PETROL IMPORTS FROM RUSSIA CONTINUE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      ШИНЭ СТАНЦЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     БНХАУ-ААС САР БҮР 12-15 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВИЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ОХУ РУУ ЯВЖ, ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     АЛТНЫ ҮНЭ ДӨРВӨН УЛИРАЛ ДАРААЛАН ӨСӨЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     Б.СЭМЖИДМАА: ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЖТЭЙ 103 БҮРТГЭЛЭЭС НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     ГЕГ: МАЛЫН МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ 17.9 ХУВИАР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     Б.ДАШПҮРЭВ: УЛААНБААТАР ХОТЫН 155, ОРОН НУТГИЙН 80 ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ РУУ ТҮГЭЭЛТ ХИЙЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     ОХУ: БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД ХАЛДЛАГЫН БАЙ БОЛЖ, ТҮЛШНИЙ ХЯМРАЛ ГҮНЗГИЙРЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Малчид, тариаланчид, ноолуур бэлтгэгчдэд 500 тэрбум төгрөгийн зээл олгоно www.eagle.mn

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан билээ. Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөг”-ийн зээлийг олгохоор болж, санхүүжилт шийдэгдэж байна. Тухайлбал,
 
Хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум төгрөг,
Газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум төгрөг,
Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өнгөрсөн жилүүдэд зээл олгож байсан туршлагадаа үндэслэн Хөгжлийн банктай хамтран ноолуур бэлтгэх аж ахуйн нэгж, ноолуурын үйлдвэрүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор төлөвлөжээ.
 
Тариалангийн үйлдвэрлэлд буюу хаврын тариалалтаас өмнө уринш бэлтгэл, ургац хураалтад 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг гаргаж байна. Энэхүү зээлийг мөн өнгөрсөн жилд хөнгөлөлттэй зээл олгож байсан туршлагадаа үндэслэн олгоно. Дээрх хоёр төрлийн зээл жилийн гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байх юм.
 
Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгохоор эх үүсвэрийг шийдсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй, багагүй хэмжээний санхүүжилттэй шийдвэр учир зөв зүйтэй зохион байгуулах шаардлагатай байна. Малчдад зөвхөн хэрэглээний зээл болгож тараахаас илүү мал аж ахуйн үйлдвэрийг сэргээх үндсэн хэд хэдэн чиглэлд олгохоор урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тодруулбал, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх чиглэлд энэ зээлийг түлхүү олгоно. Мөн сүү цагаан идээ боловсруулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэлт, бэлчээр хамгаалал, худаг ус гаргах зэрэг 6-7 чиглэлд олгох нь зүйтэй гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна.
 
Эдгээр зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох учир малчид, тариаланчид, ноолуур бэлтгэгчид харилцдаг арилжааны банкиндаа хандах шаардлагатай юм.


Нийтэлсэн огноо2021-03-02