1 WORLD BANK COUNTRY MANAGER PRESENTS CREDENTIALS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/10      2 70 MW THERMAL POWER PLANT FIRED UP AHEAD OF WINTER PEAK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/10      3 MONGOLIA’S NEXT PRESIDENT? RACE TO SUCCEED KHURELSUKH RESHAPES POLITICAL LANDSCAPE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2026/08/09      4 REQUEST SUBMITTED TO SUPPLY 12,000–15,000 TONNES OF AI-92 GASOLINE MONTHLY FROM CHINA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      5 DIRECTIVE ISSUED TO EXCHANGE 80 PERCENT OF GOVERNMENT DATA DIGITALLY BY NEXT YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/09      6 KAZAKHSTAN, MONGOLIA STRENGTHEN WATER COOPERATION WWW.KT.KZ PUBLISHED:2026/08/09      7 BRIDGE TO THE PERSIAN GULF: WHAT THE AGREEMENT BETWEEN GOLOMT BANK AND MASHREQ BANK MEANS FOR THE CITIZENS OF MONGOLIA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/08/09      8 MIAT TO EXPAND COOPERATION WITH BOEING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/07      9 MONGOLIA'S FOREX RESERVES HIT RECORD HIGH OF 7.9 BLN USD WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/08/07      10 IMF EXECUTIVE BOARD CONCLUDES 2026 ARTICLE IV CONSULTATION WITH MONGOLIA WWW.IMF.ORG PUBLISHED:2026/08/07      ЧОЙР–МАНДАЛГОВЬ–АРВАЙХЭЭРИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ 2028 ОНД БҮРЭН ДУУСНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     БЯМБА ГАРАГААС ЭХЛЭН НИЙСЛЭЛД ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/10     ШИНЭ СТАНЦЫН ТЕХНОЛОГИЙН АНХНЫ ГАЛЫГ АСААЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     БНХАУ-ААС САР БҮР 12-15 МЯНГАН ТОНН АИ-92 АВТОБЕНЗИН ТОГТМОЛ НИЙЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ТАВИЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     ШАТАХУУНЫ НӨӨЦИЙН САВНУУД ЭХНЭЭСЭЭ АШИГЛАЛТАД ОРЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМ ОХУ РУУ ЯВЖ, ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/09     АЛТНЫ ҮНЭ ДӨРВӨН УЛИРАЛ ДАРААЛАН ӨСӨЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     Б.СЭМЖИДМАА: ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЖТЭЙ 103 БҮРТГЭЛЭЭС НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     ГЕГ: МАЛЫН МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ 17.9 ХУВИАР БУУРСАН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07     МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/07    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Алтан цагаан овоо ордын нөөц хоёр дахин нэмэгдэж, 2.45 сая унц болжээ www.news.mn

Дэлхийн эдийн засагт нөлөөлдөг, хамгийн эрэлттэй металл бол алт. Монгол орны хувьд баттай, бодитой, боломжтой нөөц нь нийлээд 513970 кг болохыг эрдэмтэд 2010 онд тогтоосон байдаг. Монгол Улс алтны хүн амд ногдох хайсан нөөц, олборлолтоор дэлхийд тэргүүлдэг билээ. Байгаль дээр тохиолдох цул алтны жин хэдэн мг-аас хэдэн кг хүртэл байдаг. Түүх сөхвөл, Монголоос Заамарын районы Хайлаастын ордоос 808 гр жинтэй том алт олдож байжээ.
 
Монгол Улсын нутаг дэвсгэрт Алтайн, нуурын, Хойд Монголын, Төв Монголын, Хангай, Хэнтийн, Дорнод Монголын ба Өмнөт Монголын гэсэн металлогений 7 муж, алтны хүдэржилт агуулсан 25 металлогений бүсүүд, алтны хүдрийн болоод алт агуулсан 70 хүдрийн дүүрэг тогтоогдсон байдаг.
 
Өдгөө Дорнод Монголын нутагт байрладаг Алтан цагаан овоо ордын нөөцийн хэмжээ хоёр дахин нэмэгдээд буй юм. Алт-холимог металлын энэхүү ордыг Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Steppe Gold” компани 100 хувь эзэмшдэг. Шинэчилсэн нөөцийн тооцооллоор тус ордын нөөц 1.22 сая унцаас 2.45 сая унц болж, хоёр дахин өсч, Торонтогийн Хөрөнгийн бирж дээр өнгөрсөн Пүрэв гаригт “Steppe Gold” компанийн хувьцааны ханш 3.33 хувиар өсч, 2.48 канад доллар болсон байна.
Алтан цагаан овоо ордод баттай болон бодитой зэргээр Au-1.67 г/т дундаж агуулгатай 41.6 сая.тонн геологийн нөөц тооцоолсон байна. Исэлдсэн хүдэр дэх алтны захын агуулга 0.15г/т, анхдагч хүдэрт 0,4 г/т захын агуулгаар баттай болон бодит геологийн нөөцийг 2.24 сая унцаар, баттай болон бодитой зэргээр 1.39 сая унц алт, 20.48 сая унц мөнгөний геологийн нөөц тус тус тооцоолжээ.
 
Алтан цагаан овоо төслийн боломжтой нөөцийн хэмжээ Алт-208 мянган унц юм.
 
Баттай болон бодитой геологийн нөөц өссөн шалтгаан нь мөнгө илрэлийн урьдчилсан нөөцийг нэгтгэж оруулсан, нэмэлт өрөмдлөгийн ажлаар тус ордын Хоолой-4 хүдрийн биетийн талбай нэмэгдсэнтэй холбоотой аж. Геологийн нөөц тооцсон алтны дундаж агуулга 1.67 г/т болж өсчээ.
 
Олборлолтын үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа Алтан цагаан овоо ордын Хоолой-4 талбайд баттай болон бодит зэргээр 15.68 сая тонн хүдэрт 1.62 г/т дундаж агуулга бүхий 819 мянган унц алтны геологийн нөөцийг тооцоолсон байна. Мөнгө илрэлд урьдчилсан нөөцийн тооцооллоор баттай болон боломжтой зэргээр 7.57 сая тонн хүдэрт 1.74 г/т дундаж агуулга бүхий 424 мянган унц алтны геологийн нөөцийг үнэлжээ.
 
2020 оны дөрөвдүгээр сард үйлдвэрлэлээ эхлүүлсэн “Алтан цагаан овоо” төсөл 600 ам.доллар/унцаас бага зардалтай буюу олборлолтын өртөг зардал багатай төсөл юм. Тус ордын шинэчлэсэн ТЭЗҮ-ийг 2021 оны хоёрдугаар улиралд танилцуулахаар төлөвлөжээ. Энэхүү тооцооллоор төслийн эдийн засгийн үр өгөөж өсч, анхдагч хүдрийн нөөц нэмэгдэн төслийн нийт үргэлжлэх 10 жилийн хугацаа нэмэгдэж, жилд 150 мянган унц алт олборлох хүчин чадалд хүрнэ гэж тооцож буй юм байна.
 
“Step gold” компани 2021 оны хайгуулын ажлаар “Алтан цагаан овоо” ордод дахин 3-5 сая унц нөөц бүхий баялгийг нээн илрүүлэх зорилго тавьжээ.


Нийтэлсэн огноо2021-03-02