1 POPE LEO MEETS WITH THE PRESIDENT OF MONGOLIA WWW.VATICANNEWS.VA PUBLISHED:2025/12/05      2 NATIONAL PROTECTED AREA CONSULTATION TARGETS STRONGER RANGER SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/05      3 RIO TINTO REVISES UP 2025 COPPER PRODUCTION FORECAST AS MONGOLIAN PROJECT ACCELERATES OPERATIONS WWW.NEWS.METAL.COM  PUBLISHED:2025/12/05      4 MONGOLIA CALLS PUBLIC HEARINGS AHEAD OF LIKELY PUSH TO RENEGOTIATE RIO TINTO TERMS ON GIANT COPPER MINE WWW.INTELLINEWS.COM PUBLISHED:2025/12/05      5 MONGOLIA RECEIVES HIGHEST NUMBER OF FOREIGN TOURISTS SINCE THE BEGINNING OF 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/12/05      6 MONGOLIA SIGNALS READINESS TO CONTRIBUTE TO GLOBAL FIGHT AGAINST DESERTIFICATION WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/12/04      7 MONGOLIA’S FOREIGN EXCHANGE RESERVES REACH USD 6 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      8 FUEL SUPPLY STRENGTHENED AS DECEMBER PURCHASE ORDERS CONFIRMED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      9 MONGOLIA LAUNCHES AI AND BIG DATA TRAINING PROGRAM IN COLLABORATION WITH ORACLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      10 NETFLIX’S REALITY SHOW PHYSICAL: ASIA BRINGS GLOBAL SPOTLIGHT TO MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/04      ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ТАВАН САРД 3 САЯ ТОНН НҮҮРС ТЭЭВЭРЛЭВ WWW.EGUUR.MN  НИЙТЭЛСЭН:2025/12/05     MONGOLIA FOCUS: МОНГОЛД ӨӨРИЙГӨӨ ЦЕНЗУРДЭХ ҮЗЭГДЭЛ НЭМЭГДСЭН НЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР ДОРОЙТОЖ БУЙН ИЛРЭЛ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/05     11575 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ БОЛОМЖ БҮРДЭВ WWW.NEWS.MN  НИЙТЭЛСЭН:2025/12/05     Н.ЦЭРЭНСАМБУУ: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БОР ТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     С.БЯМБАЦОГТ: ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ БАРИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     NETFLIX-ИЙН МОНГОЛД ХИЙХ ШИНЭ НЭВТРҮҮЛГИЙН НӨЛӨӨ БА АЛГАН ДЭЭР ТАВЬСАН БОЛОМЖОО АШИГЛАХУЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦИЙН ХЭМЖЭЭ 6.0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ БУЮУ ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     ДАЛАНЗАДГАД СУМАНД 50 МВТ-ЫН СТАНЦ БАРИХ АЖЛЫГ ИРЭХ ОНООС ЭХЛҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04     МАНАЙ УЛСАД 37,097 ГАДААДЫН ИРГЭН ОРШИН СУУХ БҮРТГЭЛТЭЙ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/04    

ҮСХ: VIII сард хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өссөн www.bloombergtv.mn

Наймдугаар сард хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь 2019 оны есдүгээр сараас хойших хамгийн огцом өсөлт болж байна.
Харин Улаанбаатар хотын хэмжээнд 9.1 хувиар өсжээ. Инфляц улсын хэмжээнд 8.9 хувьтай гарахад 3.7 нэгж буюу 42 хувийг нь хүнсний бүлгийн үнийн өсөлт бүрдүүлсэн байна. Харин 23.3 хувийг тээврийн бүлэг эзэлжээ. Нөгөө талаас импортын барааны үнийн өсөлтөөс 50 орчим хувь нь шалтгаалсан байна.
Инфляцын түвшин өнгөрсөн оны I улирлаас эхлэн буурч, энэ оны I улирал хүртэл нам дор түвшинд буюу 2-3 хувийн түвшинд хэлбэлзэж байсан юм. Хэдий тийм боловч эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн оны II улирлаас инфляцын түвшин эрчимжээд байна. Хөл хориог сулруулж, эрэлт нэмэгдсэн ч дийлэнх хэсэг нь нэг удаагийн шинжтэй нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалж байгааг Монголбанк мэдээлж байв.
Мөн олон улсын зах зээлд газрын тосны үнийн өсөлтийг даган шатахууны үнэ өссөн нь инфляцад дарамт болж байна. Гадаад орчны нөлөөллийг харвал нийлүүлэлтийн сүлжээнд гацалт үүсэж, тээвэрлэлтийн зардал өндөр байгаа нь импортын барааны үнэ өсөх шалтгаан болж байгаа аж. Үүний улмаас дэлхий даяар инфляцын түвшин нэмэгдээд байна. Наймдугаар сард Евро бүсийн инфляц гурван хувьтай гараад байна. Энэ нь 2011 оноос хойших дээд түвшин боллоо.
 
Харин ОХУ-д 6.7 хувь болсон нь сүүлийн таван жилийн дээд түвшинд тооцогдож байгаа юм. Цаашид нийлүүлэлтийн шалтгаантай үнийн огцом хэлбэлзэл үүсэхгүй бол энэ онд инфляц Төв банкны зорилтот түвшний интервалд (6%±2%) хадгалагдах хүлээлттэй гэж Монголбанк тооцоолж байсан юм.


Нийтэлсэн огноо2021-09-15